Нийтлэл 05 сарын 03, 2015

Түркүоз Хиллийн Саусгоби Ресурсаас салах оролдлого амжилтгүй боллоо

Оюу Толгой компанийн толгой компани Түркүоз Хилл Ресурс  Монгол улсад нүүрс олборлох үйл ажиллагаа явуулдаг, нэгэн цагт зах зээлийн үнэлгээ нь тэрбум доллар хүрч асан Саусгоби Ресурс компанийн үлдсэн хувьцааг зарах хэлэлцээр хийснийг бид өмнө нь мэдээлсэн. Хонконгийн компанитай хийсэн уг хэлэлцээр 4-р сарын 30-наар хүчинтэй хугацаа нь дууссан ч хэрэгжсэнгүй.

“Бид Оюу Толгойн хөгжүүлэлтэд төвлөрөх бодолтой байна, цаашид ч Саусгобид эзэмшиж буй хувьцаагаа зарах арга эрэлхийлнэ”

гэж хэвлэлийн төлөөлөгч Тони Шаффер хэллээ. Роберт Фрийдландыг удирдаж байхад Айвенхоу Майнз нэртэй  байсан Түркүоз Хилл 2006 онд нүүрсний хөрөнгүүдээ Саусгобид шилжүүлж, хувьцааны хяналтын багцыг эзэмших болсон юм. Фрийдланд, дараа нь Рио энэ хувьцаагаа мөнгө болгох оролдлого хийж ирлээ. 2012 онд Хятадын хөнгөн цагааны гигант Чалкод 889 сая канад доллароор зарах оролдлого Монголын засгийн газрын учруулсан зарим саадын улмаас бүтээгүй гэгддэг.

Саусгобийн хувьцааг зарах хэлэлцээр өдгөө дээд шүүхэд давж заалдахаар шилжээд буй 35 тэрбум төгрөгийн татварын маргаан нөлөөлж байж болзошгүй. Саусгоби Сэндс компани өөрийн цахим хуудсаар дамжуулан энэ татварын торгууль компанийг дампуурахад хүргэх ч эрсдэлтэй гэж мэдээлээд байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon