Нийтлэл 05 сарын 15, 2015

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

                                                   

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийх юм.

Үүнтэй холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 17-ны буюу Ням гарагийн 12:00 цагаас Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан болно. Хуралдаанд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди үг хэлэх ажээ.

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа энэхүү айлчлал нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн манай улсад хийж буй анхны айлчлал юм. 

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийхийн зэрэгцээ Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт тус тус бараалхах юм байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon