Нийтлэл 05 сарын 15, 2015

Монголын дунд боловсрол Азийн топ их сургуулийн дээд боловсролоос үнэтэй

Цэцэрлэгийн танхимаас сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Тиймдээ ч хүүхдэдээ чанартай боловсрол олгохыг эрмэлзэн сургалт сайтай хувийн дунд сургуулийг зорих эцэг эхчүүд цөөнгүй болсон. Гэтэл хувийн дунд сургуулиудын сургалтын төлбөр гадаадын зарим шилдэг Их сургуулиудын төлбөрөөс өндөр болжээ. Тухайлбал,

Элит дунд сургуулийн сургалтын төлбөрөөр Бээжингийн Их сургуульд, American school of UB дунд сургуулийн төлбөрөөр Сөүлийн Их сургуульд сурч  болох нээ.

Ингээд Дэлхийн Топ сургуулиудын жагсаалтад багтдаг Азийн шилдэг Их дээд сургуулиудын төлбөрийг нийслэлийн хамгийн өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиудын төлбөртэй харьцуулвал: 

 

International school of Ulaanbaatar” дунд сургуулийн төлбөрөөр Сингапурын Үндэсний Их Сургуульд сурч болно

Хамгийн өндөр төлбөртэй хувийн дунд сургууль бол “International school of Ulaanbaatar” буюу “Олон улсын дунд сургууль”.  Тус сургуулийн  зөвхөн 1-р ангийн хүүхдийн жилийн сургалтын төлбөр  нь  36 сая төгрөг. Гэтэл дэлхийд боловсролын салбараараа тэргүүлдэг Сингапурын Үндэсний Их сургуулийн сургалтын төлбөр жилд дунджаар 23 сая төгрөг байдаг байна. “International school of Ulaanbaatar” дунд сургуулийн төлбөрөөр Сингапурын Үндэсний Их Сургуульд сурч болно. 

 

Бритиш дунд сургуулийн төлбөрөөр Москвагийн Их сургуульд сурч болно

Монголын анхны “Олон улсад магадлан итгэмжлэгдсэн” Бритиш дунд сургууль Англи-Уэльсийн үндэсний хөтөлбөр, Олон Улсын бүрэн дунд ерөнхий боловсролын “IGCSE”, “А” түвшний дипломын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг зэрэг онцлогтойгоороо 1-р ангийн хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөр 17 сая төгрөг. Энэ нь Азийн шилдэг Их Сургуулиудын нэг болох Москвагийн Их сургуулиас өндөр төлбөртэй ажээ. Учир нь Москвагийн Их сургуулийн нэг жилийн сургалтын төлбөр нь дунджаар 13 сая төгрөг байдаг байна.  Тэгвэл та  Бритиш дунд сургуулийн төлбөрөөр  Москвагийн Их сургуульд сурч болох нээ

 

Орчлон дунд сургуулийн төлбөрөөр Токиогийн Их сургуульд сурч болно

Өндөр төлбөртэйгээрээ 3-рт жагсдаг Орчлон дунд сургууль ирэх хичээлийн жилийн нэгдүгээр  ангидаа элсэлт авч эхэлсэн бөгөөд жилийн төлбөр нь 15 сая төгрөг байгаа бол дэлхийн шилдэг топ сургуулиудын нэг болох   Токиогийн Их сургуулийн сургалтын төлбөр жилд дунджаар 14 сая байдаг аж.  Өөрөөр хэлбэл Орчлон дунд сургууль Токиогийн Их сургуулиас өндөр төлбөртэй. 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-09-04

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-09-02

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-09-01

    ЗӨВ ШҮҮ

arrow icon