Нийтлэл 05 сарын 22, 2015

Антарктикийн мөс огцом хайлж эхэлжээ

 

Их Британийн судлаач, эрдэмтэд 2003-2014 оны хооронд Антарктикийн хойгийн баруун өмнөд хэсгийн 750 км газар орчимд сансрын ажиглалт явуулсан байна. Тус ажиглалтын дүнд Беллинсгаузен тэнгисийн мөнх цаст уулархаг хэсгийн мөс ихээр хайлж байгааг олж илрүүлжээ.

Жил дараалан далайд 56 тэрбум тонн мөс алдаж эхэлсэн үеэс 2009 оныг хүртэл харьцангуй тогтвортой байсан ч сүүлийн жилүүдэд огцом өөрчлөлт явагдаж эхэлсэн байна. 2009-2014 оны хооронд мөс хайлснаар далайд нийт 300 их наяд литр ус нэмэгдсэн аж. Ийнхүү жилд нийт 60 орчим куб.км мөс алдагддаг байна (Их Британийн жилийн дотоодын усан хангамж нийт 4 куб.км байдаг аж) . 

Судлаачдын тэмдэглэснээр дэлхийн дулаарлаас болж далайн усны температурт өөрчлөлт орж, улмаар мөс хайлах гол хүчин зүйл болж байна гэжээ. 

 

 

                                                                   

Сэтгэгдэл бичих

arrow icon