Нийтлэл 06 сарын 02, 2015

Бүхээгт гудамны 'АРИАН'

Адгийн ертөнцөд ер нь хүн яагаад ирэхдээ уйлдаг гэж

Амьдрал тэгэхээр яг жаргах ёстой газар мөн гэж үү?

Залуу зохиолч, яруу найрагч Э.Бүжинлхамын Ариан туужыг уншиж дуусаад түүний дээрх хоёр мөр шүлэг санаанаас гарсангүй. Эл зохиогч эмэгтэй өөрийн туужид өгүүлсэн хорин хэдэн настай яруу найрагч Эрхэсийн нэгэн адил үгийн төлөө өөрийгөө зольж, бичихгүй л бол унтаж чаддаггүйгээсээ болоод нойр авахын тулд энэ хоёр мөрийг бичсэн ч байж магадгүй. Амьдрал үнэхээр жаргах ёстой газар мөн болов уу? Ингээд энэ асуултад намайг унагасан уг туужийн товчийг уншигч та бүхэнд өөрийн сэтгэгдлийн хамт хүргэе.

Ариан гэх уулийн төрлийн шувууны нэрээр нэрлэгдсэн энэ зохиол гурван бүлэг, 28 хэсгээс бүтсэн ба эхлэлээс төгсгөл хүртлээ бүхэлдээ сэтгэл зүй, дотоод ертөнц, төсөөлөл болоод бодит амьдралын шүтэлцээ, амттай өрнөл, жихүүдэс хүрэм үнэний тухай өгүүлдэг. Зохиол Эрхэс хэмээх залуухан яруу найрагчийн амьдралаар эхэлж түүний хүйсийг эрэгтэй гэж бодох уу, эмэгтэй гэж бодох уу гэсэн сонголтыг уншигчдад үлдээснээр цааш өрнөнө. Ер нь энэхүү тууж тэр чигтээ танд ямар нэг сонголтыг үлдээсээр л байх болов уу. Ойлгох уу, үгүй юу? Гол дүрийн Эрхэсийн амьдралд хошуу дүрэх үү, болих уу? гэсэн сонголт ч мөн танд гарч мэднэ. Бүр унших уу, үгүй юу гэсэн сонголтыг хүртэл зохиолч танд үлдээнэ.

Үгэнд эзэмдүүлсэн Эрхэс таны амьдралын үнэ цэнэ, аз жаргалын тухай итгэж ирсэн бүх төсөөллийг чинь ч нурааж магадгүй. Яагаад гэвэл энэ зохиолд бодит байдлыг хэт үгүйсгэсэн хэсэг олон бий.

Бага наснаасаа өөр дотроо аялж, үнэний эрэлд гарсан залуу зохиолч Эрхэс цаг хугацаанд ч итгэхээ больж, зөвхөн үгийн төлөө амьдардаг нэгэн. Гэвч тэр өөрийнхөө дотор улам шигдэх болж, гэр бүл, ахуй амьдралаа ч үл тоон бичихээс өөр арга замгүй гэж бодох боловч нэгэн шинэ зохиолынхоо зангилааг тайлж чаддаггүй. Энэ нь түүнд маш их сэтгэлийн шаналал авчирч байлаа, тийм дээ ч бурхнаас хүртэл үгийн гуйлга гуйна. Энэ хэсэгт урьд нь миний хэзээ ч төсөөлж байгаагүй яруу найрагчийн амьдрал хачирхалтайгаар цааш өрнөнө.

Эхний бүлэг тэр чигтээ танд нэг л дүртэй, сэтгэхүйн зохиол юм болов уу гэсэн таамаг төрүүлж мэднэ. Гэвч хоёрдугаар бүлгээс Эрхэсийн уран бүтээлийн төлөөх галзуурал дээр шувууны нэрт зураач бүсгүй Арианы амьдрал нэмэгдэхэд та хэсэгтээ л төөрөлдөж магад.

Гэхдээ номын жинхэнэ зохиолч танд зохиолынхоо нууцыг тийм ч амар дэлгэхгүй л болов уу.

Ариан Эрхэсийг өөрийнх нь амьдралыг сүйрүүлсэн учир өөртэйгөө заавал уулз хэмээн шаарддаг. Үүнийхээ хариуд тэр бичиж чадахгүй байгаа зохиолынх нь зангилааг хэлж өгөхөө амлана. Энэ учир битүүлэг саналд Эрхэс дотроо эргэлзсэн ч үгийн төлөө л бол юу ч хийхээс буцахгүй сэтгэл нь түүнийг зөвшөөрөхөд хүргэнэ. 

Тэдний уулзалт бүхээгт гудам хэмээх газар товлогддог ба энэ гудмыг бүхэлд нь ямар нэг зүйлээр дээвэрлэсэн, нар, салхи, тэнгэр үздэггүйгээс нь ингэж нэрлэсэн байдаг.  Зохиолын гуравны хоёр хүртэл та тэдний амьдрал ямар холбоотой юм бол оо хэмээн эргэлзэх ч гуравдугаар хэсэг буюу төгсгөл хэсэгт бүхний учир тайлагдана.

Хэдийгээр зохиолын учир тайлагдах боловч миний сэтгэлийн учир хэсэгтээ л тайлагдсангүй. Магадгүй та ч уг зохиолыг уншаад өөрөөсөө ямар нэг зүйл асуусаар хоцрох болов уу. Харин би  “Амьдралд хүн жаргах ёстой юу” гэсэн асуултынхаа хариуг авахын тулд ахиад сайн бодохыг л хүсч байна. 

Сэтгэгдэл бичих

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

arrow icon