Нийтлэл 10 сарын 12, 2015

Боловсрол яаж Израилийн түүхэн гайхамшгийг бүтээсэн бэ? (2-р хэсэг)

Эхний хэсгийг эндээс уншина уу. 

Хүн ам нь 8 сая гаруй, нутаг дэвсгэр нь 20 мянган км квадрат бүхий Израиль улсыг дэлхийн "цахиурын хөндий" гэж нэрлэх боллоо. Энэ улсад дэлхийн номер нэг гэсэн алдар нэр олон байдаг. Нэг хүнд оногдох номын сангын тоогоор, нэг хүнд оногдох унших номын тоогоор , 10 мянган хүнд тутамд оногдох дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлдэг эрдэм шинжлгээны бүтээлийн тоогоор, NASDAQ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй өндөр технологийн компанийн тоогоор,  сансрын бизнес хөгжүүлэх төрийн агентлаг "Israel Space Agency"-аар...

 Еврэй үндэстний 5000 жилийн соёл иргэншлийн өв хөрөнгийн хуримтлал нь өнөөдрийн Израиль улсын гайхамшгийг бүтээсэн амин сүнс болсон гэж үздэг. Анх байгуулагдахдаа "эрх чөлөө", "эрх тэгш", "нэг нь нийтийн төлөө нийт нь нэгнийхээ төлөө" хэмээх ахан дүүс адил бие биедээ түшиг болох утопийн үзэл баримтлалаар улсаа цогцлоон байгуулсан билээ. Улмаар аж ахуйн хоршооллын "Кибуц" гэдэг нэртэй нэгдэл нь чадлын хэрээр хөдөлмөрлөж , хөдөлмөрлөсний хэрээр амьдардаг тосгонуудыг Пластины нутагт үүсгэн байгуулж, төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засаг хослуулсан үндэстний эдийн засгийн бодлогыг өнөөдөр хүртэл хэрэгжүүлсээр байна.

Он удаан жил эх орон, төр засаг байхгүй явсан жүүдүүд хамтын хүчээр зүтгэхгүй юм бол ямар эрсдэлтэйг яс махандаа тултал ойлгожээ. Еврэй үндэстэн нэг Еврэй хүний амьдрал эрсдэлд орвол бүх Еврэй үндэстэн эрсдэлд орох эхлэл болно гэж үзэж, хөгжлөөс өөр гарцүй, хөгжил бол өөрсдийн эрх ашиг, хөгжлийн гайхамшгийг бүтээж чадахгүй бол эргээд тамд унахад хүрэхийг ойлгодог. Тиймээс хүүхдүүдээ нэг нас хүрч хэлд орохоос эхлэн дэлхийн удирдагч байхаас өөрөөр диваажинг цогцлоох боломжгүй гэсэн үзлээр  хүмүүжүүлдэг. Хүүхдүүдээ дэлхийн удирдагч болох замыг таван нас хүрэхээс нь өмнө ээж болон эмээ нар нь Тора, Талмудын үлгэрээр дамжуулж сургадаг тухай эхний хэсэгт дэлгэрэнгүй өгүүлсэн. Түүнчлэн, усны нөөцөөр хомс, байгалийн баялаггүй Израил улс дэлхийн шинжлэх ухааны төв байх, мэдлэгийг баялаг болгодог төрийн бодлогыг хэрэгжүүлэх нь үндэстний оршин тогтнох амин сүнс хэмээн үзэж төрийн бодлогоо хэрэгжүүлдэг. Иймд, эрдэм шинжилгээний байгууллга, судалгааны их дээд сургууль, судалгаан дээр суурилсан технологийн компаниуд хамтарч тэргүүний шинжлэх ухааны дэд бүтэц, технолгийн дэд бүтэц, инновацийн дэд бүтэц, бизнес аж үйлдвэрийн дэд бүтцийн цогц тогтолцоог хөгжүүлэхээс өөр Израиль улсыг хөгжүүлэх гарц үгүй гэж нийгмийн бүх давхрагын ухамсар болгон төлөвшүүлсэн байна.

Мөнгө бол жүүдүүдийн хувьд оршин тогтнох, цэцэглэн хөгжих, тэнгэрлэг байх зэвсэг. Бизнес эрхлэх авъяас, аргыг нялх цагаас нь төлөвшүүлдэг. Израилийн ерөнхий боловсролын сургуульд  “залуу бизнесмэн” хичээлийг заадаг бөгөөд еврэй хүүхэд энэ хичээлээр дамжуулан мэдлэгийг яаж үйлдвэрлэдэг, мэдлэгийг яаж мөнгө болгох тухай боловсрол эзэмшинэ.Гэхдээ мөнгөтэй байгаад моралгүй байвал тамын хаалга татах болно гэж сургаж, философи, ёс суртахуун, адил бус соёлын орчинд амьдарч чадах тухай мэдлэгийг чухалчлан заадаг байна. 

 

Жил бүр 7-8 мянган өндөр технологийн шинэ ажлын байр

Өндөр технологийн үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж байгаа одоо үед Израил улс жил бүр 7-8 мянган өндөр технологийн шинэ ажлын байр бий болгож байна. Тэдгээрийн 6  мянгыг дээд сургууль төгсөгчид хангах агаад бусдыг нь засгийн газраас хэрэгжүүлэх тусгай хөтөлбөрийн дор тэтгэврийн насны хүмүүсийг үнэгүй, давтан сургалтанд хамруулж бэлтгээд зохих газруудад хуваарилан үлдсэн орон тоог хангадаг. Дэлхийн санхүүгийн нөөцөөс татах урамшууллын бодлого явуулж эхэлсэн 90-ээд оноос хойш венч капиталын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, 2008 оны байдлаар Израилын нэг хүнд оногдох венч капиталын хөрөнгө оруулалтын хэмжээ нь АНУ-ынхаас 2,5 дахин, Европын Холбооноос 30 гаруй дахин их болтлоо хөгжжээ.

1989 оноос эхлэн дэлхийн номер нэг эрдэмтдийг шинжлэх ухааны бүх салбарт татан оролцуулж ажиллуулах зорилгоор 3 жилийн хугацаатай судалгааны тусгай сан байгуулж, 530 эрдэмтдийг ажиллуулах төсөл хэргэжүүлж эхэлсэн байдаг. Санхүүгийн эх үүсвэрийг шийдэх нэг арга болгож,  хандивлагч болон хүлээн авагч байгууллага хоорондын хамтын ажиллагааг зохицуулж, хандивласан хүний нэрээр их дээд сургуулийн салбар сургууль, номын сан, хичээлийн танхим, лаборатори, дотуур байр, эмнэлэг цаашлаад профессорын орон тоог нэрлэх зэргээр урамшуулж хөрөнгө оруулалтын олон эх үүсвэрийг бий болгожээ.

Израилийн өндөр технологийн салбарт амжилт олсон бас нэг нууц нь эрэгтэй эмэгтэйг үл харгалзан 18 наснаас эхлэн иргэдээ цэргийн алба хаалгаж, зоригтой, хатуужилтай, ёс суртахуунтай залуу үеийг тасралтгүй бэлтгэж байгаад оршино гэж үзэх үзэл байдаг.

Газар нутаг бага, хүн ам цөөн, дайсагнагч хөрш олон, байгалын баялаг байхгүй Израил улс ийнхүү хүүхэд насанд нь унших үлгэрээс эхлээд сурах, ажиллах, өтлөх бүх насанд хандсан тов тодорхой үнэт зүйлийн бодлого, түүнийгээ зааж сургах, эргээд зах зээлтэй холбох хатуу, зөөлөн институцүүдээ тохинуулж, орчин цагийн туурга тусгаар, өндөр хөгжилтэй, улстөр эдийн засгийн нэг их хүч болон хөгжсөөр байна...

 

С.Тулга

 

Жич. Манай улсын хувьд Израиль төдийгүй бусад энэ мэт орноос үлгэр авч, шинжлэх ухааны төв, санхүүгийн төв, хүмүүнлэгийн төв, улстөр диалогийн төв... ер ямар нэг тодорхой загварын дор олон улсад өөрийн гэсэн байр сууриа олохын тулд төвийг сахих хөгжлийн бодлогыг төрийн тэргүүний олуулаа болох уриалагатай хослуулж, дэлхий даяар тархан суусан, өөрийгөө Монголын үр сад гэж үздэг Монгол хүмүүсийн хандив, хувь нэмрийг хүлээн  зөвшөөрөх  хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг нэн даруй эхлүүлэх хэрэгтэй мэт санагдана.

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-13

    Iluu turiin bodlogin shinjtei ym bna ene niitlel ni.

arrow icon