Нийтлэл 10 сарын 21, 2015

Монгол улс өнөөдөр ч бий, гэхдээ тэнд амьдарч буй хүмүүс түүхэнд дурсагдах Монголчууд биш

10-р сарын 9-нийг Өмнөд Солонгос улс даяар Хангул хэмээх цагаан толгойн төрсөн өдөр хэмээн бүх нийтээрээ амарч тэмдэглэдэг (Хойд Солонгост 1-р сарын 15-нд).

 
Энэхүү цагаан толгойг Сежон хэмээх хаан нь 1446 онд зарлан тунхагласан бөгөөд баярын уур амьсгал нь бага зэрэг түүх сөхмөөр санагдуулав. Учир нь энэ баяр бол Монголын эцэг өвгөдийн хүн төрөлхтний хөгжилд оруулсан хувь нэмрийг Солонгосын ард түмэн хүндэтгэж буйн тэмдэг.
 
1446 он гэдэг бол Хубилай хааны байгуулсан Юань гүрэн унаад 78 жил л болж байсан үе. Нөлөө нь өсөн нэмэгдэж байсан Хятадын ханз нь Солонгос хэлэнд тохирохгүй, энгийн ард иргэд бичиг үсэгт тайлагдах боломжгүй байна гэдэг шалтгааны улмаас тэр үед байсан хэл шинжлэлийн бүхий л дэвшилтэд тулгуурлан Хангулыг үүсгэсэн гэдэг. Хубилай хааны Юань гүрэндээ зориулан Төвд эрдэмтнээр зохиолгуулсан дөрвөлжин үсэг үүний нэг суурь нь гэдгийг ихэнх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Төвд байна уу, Монгол байна уу хэн чадах хүнд нь даалгаж, хүнд хэрэгтэй үсэг бүтээлгээд, тэр нь өөр нэг үндэстний цагаан толгойн суурь хүртэл болжээ.
 
Монголд бүх зүйлийг мэддэг мэт царайлагчид борооны дараах мөөг лугаа адил олширч, энэ нь ч Монгол Улсын хөгжилд чөдөр болж байна.
Уул нь  хөдөлмөрийн хуваарь нарийсхийн хэрээр  хүний нийгэм хөгждөг гэсэн зүй тогтлыг зургаадугаар зууны тэртээх Монголчууд мэддэг байсныг дээрх жишээ харуулна
 
Үнэхээр ч Монголчуудын хүн төрөлхтөнд үлдээсэн асар том сургамжуудын нэг нь хэн хүссэнээр нь биш, харин хэн сайн хийж чаддагаар нь аливаа ажлыг хийлгэх ёстой гэсэн зарчим юм. Үүнийг баруунд өнөөдөр "merit" буюу "ёс"-д суурилсан тогтолцоо гэдэг (үүнтэй холбоотой Khan Academy-ийн дараах  хоёр түүхийн хичээлийг үзэхийг зөвлөе: 1, 2). Энэ ч зарчим нь 13, 14-р зуунд 100 сая гаруй хүн амтай Монголын их гүрний суурь байсан (зөвхөн Юань гүрний хүн ам нь 87 сая байв. Цагаадайн хаант улс, Алтан орд, Хүлэгийн улсын хүн амын тоо одоогоор тодорхойгүй). Тухайн үед дэлхий дээрх гурваас дөрвөн хүний нэг нь монголын нутаг дэвсгэрт амьдарч байсан гэдэг бол давтагдашгүй том амжилт. 
 
Гарчиг дээрх өгүүлбэрийг Паули Поисуо монголчуудын тухай нийтлэлээ эхлэхдээ хэрэглэж. Түүний хэлсэн үнэн болов уу...

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-10-26

    bi lav yu ch oilgosongui logical bolood utga zui uguulber zuin hubid ch oilgosongui gun uxaanii yum bichiin boluu geed daxiad unshlaa ugui engiin yum huurnesen bololtoi gexdee daxiad l oilgosongui yun gex geed yu bichsen yum be Todruulna bigaa

    • Зочин
    • 2015-10-23

    ene garchig joohon utgiin huvid muuhai yum aa. bid nariig yazguur Mongol hun bish gej bgaa yum shig

arrow icon