Нийтлэл 01 сарын 06, 2016

Нарантуул захаас худалдаа хийгээд НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой юу?

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хуулиар, иргэдийн төлсөн нэмэгдсэн өртгийн татварын 20 хувийг буцаан олгох мөн сар тутамд сугалаанд оролцож, азтан болох боломжтой болж байгаа билээ.  Үүнтэй холбоотойгоор бид өчигдөр дэлгүүрээс худалдан авалт хийсэн баримтаа www.ebarimt.mn сайтад хэрхэн бүртгүүлж сугалаанд оролцох талаар зөвлөгөөг хүргэсэн. Гэтэл баримтаа бүртгүүлэхээс гадна иргэдийн дунд НӨАТ-ын системтэй холбоотой зарим эргэлзээ, асуултууд  байгаа тул бид мэргэжилтнүүдээс зарим асуултад хариулт авч иргэд ямар зүйл дээр анхаарах ёстой, сугалаанд оролцохдоо ямар алдаа гаргаж болохгүй талаар нэгтгэн хүргэж байна. 

Алдаа нэг. Сугалааны дугааргүй баримт авах 

Би сугалаанд оролцохын тулд өчигдөр 'Аз ивээг' дэлгүүрээс хүнсний материал худалдаж авлаа. Гэтэл надад QR кодтой, НӨАТ-ын тамгатай баримт өгсөн ч дээр нь сугалааны дугаар байсангүй. Энэ бол сугалаанд оролцож чадахгүй байх эхний шалтгаан аж. Учир нь би заавал сугалааны дугаартай баримт авч байж түүнийгээ энэ нийтлэлд гарсан зааврын дагуу бүртгүүлэн баталгаажуулж сугалаанд оролцох ёстой юм байна. Өөрөөр хэлбэл сугалааны дугааргүй баримт НӨАТ-ын буцаан олголт, урамшуулалт сугалаанд хамрагдахгүй

Энэ алдаа гарч байгаа хоёр шалтгаан бий.  

- Сугалааны дугааргүй баримтыг хувь хүнд биш аж ахуй нэгжид өгөх ёстой. Тэгэхээр сугалааны дугааргүй баримтыг тухайн аж ахуй нэгжээс танд андуурч өгсөн

- Бидний үйлчлүүлж байгаа аж ахуй нэгжийн сугалааны дугаар дууссан   

Алдаа хоёр. НӨАТ-ын тамгагүй баримт авах 

Та байрныхаа хажуу талын жижиг хүнсний дэлгүүрээр үйлчлүүлтэл танд НӨАТ-ын тамгагүй, QR кодгүй, сугалааны дугааргүй, өөрөөр хэлбэл бидний өмнө нь авдаг байсан хуучин талон өгөх юм бол та НӨАТ-ын буцаан олголт болоод урамшуулалт сугалаанд оролцож чадахгүй. 

Алдаа гурав. Ямар ч баримт, код авахгүй байх 

Та Нарантуул, Хархорин зэрэг хүн олноор төвлөрсөн худалдааны захууд, мөн гар дээрээс худалдаа эрхэлдэг жижиг бизнес эрхлэгчдээс худалдан авалт хийхэд танд баримт өгөхгүй бол та НӨАТ-ын буцаан олголт болоод урамшуулалт сугалаанд хамрагдаж чадахгүй. 

Тэгвэл Нарантуул болон бусад захаас худалдаа хийсэн тохиолдолд НӨАТ-ын сугалаанд хэрхэн оролцох вэ? 

Танд баримт өгөхгүй байгаа айлууд дараах хоёр шалтгаантай: 

- НӨАТ-д холбогдоогүй буюу бүртгүүлээгүй айл 

- НӨАТ-д холбогдсон мөртлөө баримт хэвлэх машингүй айл 

Баримт хэвлэх машингүй айл бол цаасан баримт өгч чадахгүй ч код өгөх боломжтой. Тэр кодоо та ойролцоох цэгүүдэд байрлаж буй баримт хэвлэж байгаа машинд уншуулан сугалааны дугаартай баримтыг өөртөө хэвлэж авна.  Ингэснээр та урамшуулалд оролцох сугалаатай баримттай болно. Харин үүний дараа хэвлэх машинаар хэвлүүлсэн сугалааны дугаартай баримтаа энэ нийтлэлд гарсан зааврын дагуу бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголт, урамшуулалт сугалаанд оролцоно. 

 

 Та сугалаат төлбөрийн баримт хэвлүүлэх цэгээ эндээс харна уу. 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Буяа
    • 2016-01-15

    2 хувийн төлөө дэлгүүрээс илүү үнэтэй адилхан бараа авч байснаас захаас аваад мөнгөө бодитоор хэмнээд явсан нь хамаагүй үр дүнтэй.

    • irgen
    • 2016-01-10

    Bas l neg biznes l bga shdeee buh delguurig kassin mashintai bolguulah gj... iim sugalaa butsaan olgolt ntr shou hgd. Noat.aa butsaan awj sugalaand oroltsohiin tuld humuus suljee delguurudees l heregtseege hangana ger horoololiin hunsnii delguuruuded tiim mashin ntriin awah chadal baihgui shde bas l neg shou bhdaa 100say.iin ezen todorhiim bolwuda hurhi amtai hun bolgon l 100 saytai l bolno gn shu sard bolgon aztan todruulj 100say.g ugnu gj hudla hutshaar huuhdiin mungu nembel taarna

    • иргэн
    • 2016-01-07

    Жижиг худалдаачдыг түрэн гаргах арга юм бна баячууд дандаа өөрсдөдөө хэрэгтэй зүйл хйих юм даа баяны мөнгө гадагшаа гарна,ардын мөнгө монголдоо л байна шүү дээ уг нь сайн бодоод үзвэл

    • Зочин
    • 2016-01-06

    МАКС дэлгүүрээс талх авахад тасалбар (Bill) Өгөв. Асуухад, Кассчин нь 'тасалбар дээрх Lottery гэсэн нь Суглааны дугаар' гэсэн үг гэв. Цахимд уг дугаарыг болон Үнийн дүнг шивж оруулав. Амжилттай Бүртгүүлэв Гэтэл 'Хүлээгдэж буй' гэсэн хариу гарч Бүртгэл баталгаажсангүй. Номин дэргүүрийнх мөн адил. Харин Монос эмийн сангаас эм аваад Суглааны дугаарыг нь үнийн дүнгийн хамт шивж оруулав. Амжилттай бүртгүүлэв. Баталгаажуулсан зураг, мэдээлэл дэлгэцнээ гарч байлаа.

    • Зочин
    • 2016-01-06

    ger horoolliin delguuruud barimt hewleh baitugai kassiin mashin ch bhgui shd, uuniig yaj zohitsuulj bgan be? Mun tomoohon zahuudiin boonii towuudiig yaaj ene systemd hamruulj bgan ? Ted jijiglen hudaldaa hiideg humuusiig bodwol mash ih hemjeenii munguur turgen ergelddeg humuus shd. Getel bvgd huwi hun gd sariin mash baga mungu tuluud l yawj bn. Uuniihee uchriig ehleed oloh heregtei bn. medeej bvh numuus nut tuldug bugd nuttei baraa awdag bol yamarch asuudal alga. Mun naad sugalaaniihaa surtalchilgaag baga hiigeech mungugui humuusiin emzeg sedwiig n hunduud nudend n 100 say l gsn yum uzuulj bn. Getel tsaaguuraa BVH BARAANII UNIIG AVTOMATAAR USGUJ bn shd. Uuniihee talaar irgeded medeelel hiigeech . Bvh uildwerlegchid baraagaa 10 huwiar nemeed nuttei dunger n tootsoogoo hiine gj bn. Hudaldaachid 10 huwiar ussun baraag 10 huwiar n usguud l zarna. Getel jiliin etsest humuus niit hudaldan awsan baraaniihaa 2 huwiig butsaan awahaar odoo togtwortoi uneer zaragdaj bga baraag 8 huwiar usguj awah n bn shd. Humuusiin karmag uhah bish humuusiig tenegtuulj bgad uursduur n munguug n garguulj awch bn. Ene bol uneheer buruu. Uls mungugui bolloo gd irgediin busiig ingej changalj bolohgui!!!

    • ZOCHIN
    • 2016-01-06

    teriig avch yadgiin hereggyu shdee. Chi teriiig avsanaaraa jiliin etsest hudaldan avsan niit dundee HAOAT- 10% tuluh bolohoo medej bna uu

    • iim barimt ugch bgaa gazar alga orgil geh met tomoohon suljee delguuruud butsaan olgolttoi talon uguhgui bna shuu dee
    • 2016-01-06

    zochin

    • Зочин
    • 2016-01-06

    тэгээд яах уу. ихэнх нь баримт өгөхгүй байхад хаанаас мэдээлэх бэ?

arrow icon