Нийтлэл 01 сарын 31, 2016

П.Орхонд ялагдсан домогт тамирчин Ичёо Каори гэж хэн бэ?

ОХУ-ын нутагт зохион байгуулагдсан И.Ярыгины нэрэмжит цомын төлөө тэмцээнд П.Орхон 58 кг-ийн жинд  барилдаж, Рио де Жанейрогийн олимпоос 4 дэх алтан медалаа авах зорилготой байгаа алдарт тамирчин Ичёо Каориг ялж түрүүлсэн

.

П.Орхон 10-0 оноотой илт давуу ялалт байгуулснаар  Ичёо Каоригийн 2003 оноос хойш тасралтгүй үргэлжилсэн 158 ялалтад завсар орууллаа.

Энэ жил 32 нас хүрэх “үл ялагдах домог”-ийн эзэн гэгдсэн Каори Ичёогийн 2001 оноос хойших ялалтын буухиаг дор үзүүлж байна.  Ичёогийн дасгалжуулагч Казүхито Сакаэ

Энэ тэмцээнээр ялагдсан нь зүгээр боллоо, Каори бол сул талаа засаад дахиж алдахгүй байх чадвартай тамирчин

гэж ярилцлага өгчээ.  Аваргыг ялж аварга болдог.  Ийм чансааны тамирчинг ялсан П.Орхон 9 насаар эгч домогт тамирчинтай Риогийн олимпын ринг дээр дахин золгохдоо ямар үр дүн үзүүлэх эсэх нь энэ зун спорт сонирхогчдын нүдийг баясгаж, чихийг дэлдийлгэх нэг үйл явдал болох нь дамжихггүй.

  • 2001он
    • Япон Күинс Цом 56 кг, алт
  • 2002 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Дэлхийн Цом 63 кг, алт
    • Дэлхийн аварга 63 кг, алт
    • Бүх Японы аварга 63кг, алт
  • 2003 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Дэлхийн аварга 63 кг, алт
    • Дэлхийн Цом 63 кг, алт
    • Бүх Японы аварга 63 кг, алт
  • 2004 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Атены олимп 63 кг, алт
    • Дэлхийн Цом 63 кг, алт
    • Бүх Японы аварга 63 кг, алт
  • 2005 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Дэлхийн Цом 63 кг, алт
    • Универсиад 63 кг, алт
    • Дэлхийн аварга 63 кг, алт
    • Бүх Японы аварга 63 кг, алт
  • 2006 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Дэлхийн Цом 63 кг, алт
    • Универсид 63 кг, алт
    • Дэлхийн аварга 63 кг, алт
  • 2007 он
    • Япон Күинс Цом 63 кг, алт
    • Дэлхийн аварга 63 кг, алт
  • 2008 он
    • Бээжингийн олимп 63 кг, алт
  • 2010 он
    • Дэлхийн аварга 63 кг, алт
  • 2011 он
    • Дэлхийн аварга 63 кг, алт
  • 2012 он
    • Лондонгийн Олимп 63 кг, алт
  • 2013 он
    • Дэлхийн аварга 63 кг, алт
  • 2014 он
    • Дэлхийн аварга 58 кг, алт
  • 2015 он
    • Азийн аварга 58 кг, алт
    • Дэлхийн аварга 58кг, алт

 

Сэтгэгдэл бичих

arrow icon