Нийтлэл 03 сарын 02, 2016

Б.Найдалаа, С.Ганбаатар хоёрын аль нь ХҮ намын дарга вэ?

Өнөөдөр ХҮ намын нэг хэсэг хэвлэлийн бага хурал хийж, С.Ганбаатарыг намын даргаас чөлөөлсөн тухай мэдээлсэн бол нөгөө хэсэг нь ‘Төв хороо одоо хуралдаж байна, С.Ганбаатар дарга хэвээрээ’ гэж мэдэгдлээ.

Ингээд хоёр дарга, хоёр Төв хороо, хоёр ЕНБД-тай болсон нэг нэртэй ХҮН нидэр дээрээ хоёр ‘хүн’ болж хуваагдаад байна.

Хоёр төв хороотой болж хувирсан, аль аль нь ирц бүрэн байгаагийн учир нь хоёр тал өөрсдийн төв хороог бүрдүүлсэнтэй холбоотой аж. С.Ганбаатар, Н.Одонгуа нарын тал анхны Төв хорооны зарим гишүүдийг  чөлөөлж, шинээр бүрдүүлсэн тул нөгөө тал нь ч Н.Одонгуа нарын гишүүдийг чөлөөлж Төв хорооныхоо ‘цусыг сэлбэжээ’. Ийнхүү хоёр төв хороо үүссэний дээр гуравдугаар сарын 3-нд Туушинд Төв хорооны хурал зарласан байсныг С.Ганбаатар Нүхтэд болгож өөрчилсөн байсан тул нөгөө хэсэг нь өнөөдөр хуралдаж шийдвэрээ гаргажээ.

Тэгэхээр өнөөдрийн хоёр хурлын аль нь хүчинтэй вэ гэдэг нь төв хорооны гишүүдийг бүрдүүлсэн аргачлал, ЕНБД-ын аль нь дүрмийн дагуу томилогдсон нарийн бичиг вэ гэдгээс хамаарах нь. Аль нь хүчинтэй вэ гэдгийг намын дүрэм журамд зааснаар бол намын их хурлаас сонгогдсон дээд байгууллага Хариуцлагын ерөнхий хороо мэдэх ёстой агаад Хариуцлагын ерөнхий хороо нь хоёрдугаар сарын 17-нд хуралдаж ЕНБД Т.Доржхандыг албан тушаалаас чөлөөлсөн С.Ганбаатарын 01 тоот тушаалыг хүчингүйд тооцсон байдаг.

Тиймд өнөөдрийн хоёр тов хороо, хоёр хурлын зөрчил бол угаасаа хоёр ЕНБД гаргаж ирсэн С.Ганбаатарын тушаал дүрэмд нийцсэн эсэхээс угшилтай,  дүрмээ баривал намын дарга Б.Найдалаа, ЕНБД нь өнөөдөр Т.Доржхандын оронд томилогдсон Ё.Гантулга болж таарах нь.

Харин дүрмээр хэзээ ч тоглож үзээгүй С.Ганбаатар маргааш хуралдах өөрийн багийн Төв хорооны хурлаар намын дотоод журамд өөрчлөлт оруулна гэж мэдээлэл өгснийг үзвэл  өөрийнх нь тушаалыг хүчингүй болгож таараад байгаа намын дүрмийг өөрчлөх магадлалтай байна. Хүн хууль, дүрмийг дагах биш хэн нэг хүн, ашиг сонирхолд тааруулж хууль дүрмээ өөрчилдөг, улмаар төрийн дээр хэн дуртай нь зайдалдаг бохир улстөрийн ДНХ ийнхүү дөнгөж мэндэлсэн шинэ улстөрийн хүчинд  халдаж, хувцсанд шингэсэн хиншүү мэт  зууралдаж байгаа нь харамсалтай.

 

ХҮН-ын дотоод зөрчлийн хронологи:

Сэтгэгдэл бичих

    • NAIDALAA SHUNALTAI NUHUR
    • 2016-03-03

    ALBAN TUSHAALAAS BOLJ NAIDALAA DORJHAND 2 YAJCH MAGAD HUN YAHU MEDLEG SAITAI TURSHLAGA BAS BOLOMJIIN GEHDEE EH ORONCH YZLEES ILUU AMBITSN HUTLUH HUMUUS L DE. GANBAATAR BOL DIPLOMTOI YZEJ BOLNO. BAS TURSHALGATAI BAS EH ORONCH. HULDAA GARUUDIIN DERGED ODOO MONGOLD IIM L HUN HERGETEI TER DORJHAND YAG YNENDEE AMERIKIIN MEDEELLEGCH BAIH MAGADLLATAI AMERIKT OLON ULSIIN VALUITIIN SAN GEED AMERIKIIN TAGNUULIIN SULJEE BAIGUULAGAD AJILLAJ BAISAN TUUNIIG ELSUULSEN BAIH MAGADLALTAI.

    • GANBAATAR DARGA
    • 2016-03-03

    TER HURAL BOLNO GEED SARIIN UMNU ZAR TAVIGDSAN BAIHAD 10 HUN NAMIIG TULUULCH DARGA 1 HONOGIIN UMNU OGTSORUULNA GEJ YU BAIHAD YAMARCH OVILGO ALGA. DORJHAND ZYGEER HAYACHIH BAISAN YUM HURAL DEER YU GEHNU HARAAD SUUH BAISAN YUM INGEJ TENEGTENE GEJ BODSONGYI

    • Зочин
    • 2016-03-03

    Ganbaatariig demii oruulj dee. Nuguu l neg zavaan hudlaa yaridag hulhiddag hor nairuuldag argaa hereglej de. Zarim yagaad yalgaj salgah chadvargui bdag bn aa huurhii ur huuhed mini yana daa

    • Зочин
    • 2016-03-03

    Албан ёсны 11 гишүүнтэй хурал хийсэн Найдлаа ХҮНий 10 мянган гишүүнийг төлөөлөх эрхгүй

    • Зочин
    • 2016-03-03

    Найдалаа нь хэдэн хүн хуралдав гэсэн сэтгүүлчийн асуултанд хариулж чадахгүй бөвтнөөд байна лээ. Хөөрхий эрээ цээргүй юм даа

    • Irgen
    • 2016-03-02

    Naidalaag demjij bna

arrow icon