Нийтлэл 03 сарын 03, 2016

Судалгаа: Өөрийгөө дөвийлгөх зантай хүмүүс ажилдаа илүү амжилт гаргадаг

Сайхан сэтгэлтэй, бусдыг боддог залуу, эсрэгээрээ хувиа хичээсэн, өөрийгөө дөвийлгөж бусдаар магтуулах дуртай залуугийн аль нь илүү ажилдаа амжилт гаргадаг вэ?

Сонирхолтой санагдаж магадгүй ч өөрийгөө дөвийлгөх зантай залуус ажлын байран дээр илүү амжилт гаргадаг болохыг нэгэн сэтгэл зүйн судалгаагаар тогтоосон байна. Тодруулбал, Швейцарийн Бернийн их сургуулийн сэтгэл судлаачид ажилчдын сэтгэл зүйд нэгэн сонирхолтой судалгааг хийсэн бөгөөд судалгааны хариуд хувиа хичээсэн, бусдыг үл тоомсорлодог, өөрийгөө дөвийлгөх дуртай хүмүүс ажил дээрээ илүү амжилт гаргадаг болохыг тогтоожээ. Судалгаанд 25-30 насны 800 гаруй ажилчныг хамруулсан байна. Судалгаанд хамрагдсан залуусаас эхний ээлжид ямар мэргэжилтэй, ямар албан тушаалтай, хэдэн төгрөгийн цалин авдаг зэргийг судалсан бөгөөд түүний дараагаар сэтгэл ханамж болоод сэтгэл зүйн судалгаа авсан байна. Гэтэл ажлын байрандаа өөрийгөө их магтдаг, дөвийлгөдөг зантай хүмүүс хамгийн өндөр цалинтай байсан нь судалгаагаар тогтоогджээ.

Судлаачид энэ талаар хэлэхдээ, ийм төрлийн хүмүүсийн зан чанар тухайн хүнд өөрт нь ашигтай ч эсрэгээрээ бусадтай харилцах харилцаа болоод, байгууллагын урт хугацааны амжилтад сөргөөр нөлөөлөх талтайг онцолсон байна. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon