Нийтлэл 03 сарын 14, 2016

Хятадад ирэх 3 жилд шинээр нүүрсний уурхай нээх эрх олгохгүй

Шаньси муж бол Хятадын хамгийн том нүүрсний олборлох бүс нутгийн нэг юм. Хятадын удирдлагын зүгээс нүүрсний хэт өндөр олборлолтыг бууруулах зорилгоор 2016 оноос хойш 5 жилийн хугацаанд тус мужид шинээр нүүрсний орд газар нэмэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

2015 онд мужийн хэмжээнд нүүрсний олборлолт 0.6 хувиар өсч 944 сая тонн буюу Хятадын нийт нүүрсний олборлолт болох 3.68 тэрбум тонны 25.6 хувьд хүрсэнМужийн нүүрсний олборлогчид сүүлийн 18 сарын турш өндөр ачаалалтай ажиллажээ.

Нүүрсний эрэлт сул байхад 1 тэрбум гаруй тонн нүүрс олборлосны улмаас өмнөх жил нь 10.83 тэрбум юанийн ашигтай ажиллаад байсан Шаньси муж 2015 онд 9.43 тэрбум юанийн(1.45 тэрбум ам.доллар) алдагдал хүлээсэн байна. 

Хятад даяар нүүрсний хэт олборлолтоо багасгах, ойрын хугацаанд хүчин чадлаа бууруулахад чиглэж өөрчлөгдөж байна. Энэ онд 1000 гаруй уурхайг хааж, нүүрсний олборлолтын хүчин чадлыг жилд 60 сая тоннд хүргэхээ мэдэгдсэн.

Мөн Хятадын Үндэсний Эрчим Хүчний Удирдлагын зүгээс 2016 оноос хойш 3 жилийн шашинээр нүүрсний уурхай нээх эрхийг олгохгүй юм байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon