Нийтлэл 03 сарын 14, 2016

Бүс нутаг дахь Хятадын амбиц буюу НЭГ БҮС НЭГ ЗАМ санаачлага

НЭГ БҮС НЭГ ЗАМ санаачилга нь Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замын бүсд хамаарах хөгжлийн стратеги бөгөөд уг санаачилгад багтсан улсуудын эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, аливаа нөөц баялгийг чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой юм.

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (NDRC) 2015 оны 3 сарын 28-нд Торгоны замын эдийн засгийн бүс, 21-р зууны далайн торгоны замыг хамтран байгуулах зорилго, төлөвлөгөө бүхий стратегийн баримт бичгийг гаргасан (эндээс танилцах боломжтой)  Уг баримт бичигт Нэг бүс, нэг зам санаачилгад хамаарах хамтын ажиллагааны үндсэн зарчмуудыг заасан.

 

Хамрах хүрээ

Нэг бүс, нэг зам санаачилгын зорилго нь Ази, Европ, Африкыг 5 чиглэлээр холбох.

Торгоны замын эдийн засгийн бүс нь:

  1. Хятадыг Европтой Төв ази, ОХУ-ыг дайруулж холбох
  2. Хятад Ойрхи дорнодтой Төв азийг дайруулж холбох
  3. Хятад, Зүүн өмнөд ази, Өмнөд ази, Энэтхэгийн далайг хоооронд нь холбох

21-р зууны Далайн торгоны зам нь Хятадын эргийн боомтуудыг:

  1. Хятадыг Европтой Өмнөх хятадын тэнгис болон Энэтхийг далайгаар холбох
  2. Хятадыг Өмнөх номхон далайтай Өмнөд хятадын тэнгисээр дайруулж холбох

Дээхи 5 чиглэлийг амжилттай хөгжүүлснээр Нэг бүс, нэг зам нь олон улсын тээвэр, томоохон хот, боомтуудыг холбож давуу талыг бий болгох бөгөөд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны 6 корридорыг бий болгоно. Эдгээр нь:

  1. Шинэ Еврази ландбриж
  2. Хятад-Монгол-ОХУ
  3. Хятад-Төв Ази-Баруун Ази
  4. Хятад-Хятадын хойг
  5. Хятад-Пакистан
  6. Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарь

Эх сурвалж: HKTDC research, hktdc.com

 

  1. Шинэ Еврази ландбриж эдийн засгийн корридор

Шинэ Еврази ландбриж нь Хятадын Jiangsu муж дахь Lianyungang-аас Xinjiang-ийнAlashankou-аар дайрч Голландын Rotterdam-д хүрэх олон улсын төмөр замын шугам юм. Уг шугамын Хятад талын хэсэгт Lanzhou-Lianyungang төмөр зам, Lanzhou-Xinjiangтөмөр замууд багтах ба эдгээр нь Хятадын зүүн, төв, баруун хэсгийг дайрдаг. Уг шугам нь Хятадын газар нутгаас гарч Казакстан, ОХУ, Беларус, Польшоор дайрч Европын маш олон эргийн боомтуудад хүрнэ. Шинэ Евроази ландбрижийг ашигласнаар Хятад Chongqing-ийг ХБНГУ-ын Duisburg-тэй холбосон олон улсын ачааны төмөр зам, Wuhan-ийг шууд Чех улсын Mělník, Pardubice-тэй холбосон ачааны галт тэрэг, Chengdu-ийг Польийн Lodz-той холбосон ачааны галт тэрэг, Zhengzhou-ийг ХБНГУ-ын Hamburg хоттой холбосон олон улсын ачааны галт тэргийн чиглэлийг нээж байгаа юм. Эдгээр бүх шинэ төмөр замын чиглэлүүд нь төмөр замаас төмөр замд шилжүүлэх боломжтой ба ямар ч ачаанд “нэг мэдүүлэг, нэг шинжилгээ, нэг буулгалт” гэсэн зарчим үйлчилнэ.

  1. Хятад-Монгол-Оросын эдийн засгийн корридор

Хятад, Монгол, ОХУ нь хуурай замаар холбогдсон эдийн засгийн удаан хугацааны хамтын ажиллагааны түүхтэй. 2014 оны 9 сард гурван улсын тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (SCO)-ын Душанбегийн уулзалтаар анх удаа уулзаж Хятад-ОХУ, Хятад-Монгол, ОХУ-Монгол хоёр талт харилцаануудад үндэслэсэн гурван талт хамтын ажиллагааг хэлэлцсэн. Энэхүү уулзалтаар гурван талт хамтын ажиллагааны чиглэл, үндсэн хамрах хүрээг зарчмын хувьд тодорхойлсон. Гурван улсын тэргүүн Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс, ОХУ-ын Евроази ландбрижийн шинэчлэл болон Монголын Талын зам (Mongolia’s Steppe Road) гурвыг холбох талаар санал нэгдсэн. Энэ нь төмөр зам, хурдын замын холболт, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, гаалийн хяналт, тээврийн хүчин чадлыг сайжруулж, транзит тээврийг нэмэгдүүлж Хятад-ОХУ-Монголын эдийн засгийн корридорыг бий болгох юм. 2015 оны 7 сард гурван улсын тэргүүнүүд ОХУ-ын Ufa хотод хоёр дахь уулзалтын зохион байгуулсан. Уг хоёр дахь уулзалтаар Хятад, ОХУ, Монголын гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны хөгжлийн замын зураг (Mid-term Roadmap for the Development of Trilateral Co-operation between China, Russia and Mongolia)-ийг баталсан.   

  1. Хятад-Төв Ази-Баруун Азийн эдийн засгийн корридор

Хятад-Төв Хятад-Баруун Азийн эдийн засгийн корридор нь Хятадын Xinjiang-аас гарчAlashankou-аар дайрч Хятадаас гарч Төв Ази, Баруун Азийн төмөр замын сүлжээнд нэвтэрнэ. Улмаар Газар дундын тэнгис, Арабын хойгт хүрнэ. Энэ корридор нь Төв азийн 5 улс болох Казакстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан болон Баруун Ази дахь Иран, Туркуудыг хамарна.

2015 оны 6 сард Shandong-д зохион байгуулсан Хятад-Төв Азийн хамтын ажиллагааны 3 дахь форумд “Торгоны замын эдийн засийн бүс” байгуулах ажилд Хятад, Төв азийн 5 орон хамтарсан мэдэгдэл хийж гарын үсэг зурцгаасан. Үүний өмнө Хятад Тажикстан, Казакстан, Киргизстантай Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах тал дээр хоёр талт гэрээнүүдийг байгуулсан бол Узбекистантай хамтын ажиллагааны бичиг баримтуудаа эцэслээд байсан юм. Энэхүү алхмууд нь Торгоны замын эдийн засгийн бүс байгуулах хүрээнд хоёр талын хамтран ашигтай худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, тээвэр, харилцаа холбоог бий болгох юм. Төв Азийн 5 улс Торгоын замын эдийн засгийн бүс байгуулж байгаатай холбоотойгоор Казакстан “Авто замаас гэрэлт ирээдүй рүү”, Тажикстан “Эрчим хүч, тээвэр, хүнс”, Туркменистан “Хүчтэй, жаргалтай эрин” гэх мэт үндэсний хөгжлийн стратегийг боловсруулсан.

  1. Хятад-Хятадын хойгийн эдийн засгийн корридор

2014 оны 12 сард Бангкок хотноо зохион байгуулсан Бүс дундын эдийн засгийн хамтын ажиллагааны 5 дахь удаагийн уулзалтаар Хятад, Хятадын хойг дахь 5 улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар 3 санаачилгыг гаргасан. Эдгээр нь: нэгд, тээврийн томоохон сүлжээ, аж үйлдвэрийн төслүүдийг хамтран төлөвлөх, хамтран барих, хоёрт, санхүүжилт шинэ загвар гаргах, гуравт, нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах.

  1. Хятад-Пакистаны эдийн засгийн корридор

Хятад-Пакистаны эдийн засгийн корридорын ойлголтыг анх 2013 оны 5 сард Хятадын Li Keqiangдарга Пакистанд айлчлахдаа гаргаж ирсэн. Тухайн үеийн уг корридорыг бий болгох зорилго нь хойд хэсгийн Kashgar, Xinjiang-аас Пакистаны Gwadar боомтод хүрэх байсан. Одоогоор хоёр улсын засгийн газар Kashgar-аас Gwadar боомт хүртэл хурдны зам, төмөр зам, газрын тос, байгалийн хий хоолой, шилэн кабель барих урдчилсан урт хугацааны төлөвлөгөө боловсруулаад байна. 2015 оны 4 сард Исламабад хийсэн Хятад, Пакистаны хамтарсан мэдэгдлээр хоёр орон Karakoram хурдны замын шинэчлэлийн 2 дугаар шат (Thakot-Havelian хэсэг), олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Lahore төмөр замын шугам, Haier-Ruba эдийн засгийн бүс, Хятад-Пакистаныг холбосон улс хоорондын шилэн кабелийн сүлжээ байгуулах хамтарсан ажлуудад идэвхитэй ахиц гаргаж байна гэсэн юм.

  1. Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарийн эдийн засгийн корридор

2013 оны 5 сард Хятадын Li Keqiang даргын Энэтхэгт хийсэн айлчлалаар Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарийн засгийн корридор байгуулах ажлыг хэлэлцсэн. 2013 оны 12 сардKunming-д ажлын хэсгийн уулзалт анх зохион байгуулсан. Дөрвн орны төлөөлөгчид эдийн засгийн корридорыг амжилттай хөгжүүлэх талаар хэлэлцүүлгүүдийг хийж тээврийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт, хүмүүсийн хамтын ажиллагааны талаархи харилцан зөвшилцөлд хүрсэн.

Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд

Нэг бүс, нэг зам санаачилга нь бодлогын хамтын ажиллагаа, материаллаг баазар холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн нэгдэл, хүмүүсийн нэгдэл гэсэн 5 үндсэн зорилготой.

Торгоны зам сан

40 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр Торгоны зам санг Нэг бүс, нэг зам санаачилгыг санхүүжүүлэх зорилготойгоор байгуулсан. Сан дэд бүтэц, аж үйлдвэр, санхүүгийн хамтын ажиллагааны төслүүдэд хөрөнгө оруулах бөгөөд 2014 оны 12 сард Хятадын хөрөнгө оруулалтын корпориа, Хятадын экспорт-импортын банк, Хятадын хөгжлийн банк зэрэг хувьцаа эзэмшигтэйгээр хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр байгуулагдсан. Уг сан нь Хятад-Африкийн хөгжлийн сан, Азийн дэд бүтцийн хөрөнгийн оруулалтын банк зэрэг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллана.

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB)

Азид шаардлагатай эрчим хүч, тээвэр, харилцаа холбоо, хөдөөгийн дэд бүтэц, усны нийлүүлэлт, хүрээлэн буй орчин, логистик зэрэг дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготойгоор уг банкыг байгуулсан. 2015 оны 12 сарын байдлаар үүсгэн байгуулагч 57 гишүүн орон хамтын ажиллагааны гэрээнд гарын үсгээ зураад байна. Australia, Austria, Azerbaijan, Bangladesh, Brazil, Brunei Darussalam, Cambodia, China, Denmark, Egypt, Finland, France, Georgia, Germany, Iceland, India, Indonesia, Iran, Israel, Italy, Jordan, Kazakhstan, Republic of Korea, Kyrgyz Republic, Kuwait, Lao PDR, Luxembourg, Malaysia, Maldives, Malta, Mongolia, Myanmar, Nepal, Netherlands, New Zealand, Norway, Oman, Pakistan, Philippines, Poland, Portugal, Qatar, Russia, Saudi Arabia, Singapore, South Africa, Spain, Sri Lanka, Sweden, Switzerland, Tajikistan, Thailand, Turkey, the United Arab Emirates, the United Kingdom, Uzbekistan, Vietnam. 

Сэтгэгдэл бичих

arrow icon