Нийтлэл 06 сарын 22, 2016

Оросын VTB банк Хөгжлийн банкинд 65.4 сая ам.долларын зээл олголоо

VTB банк Оросын Экспортын зээл, хөрөнгө оруулалтын даатгалын агентлаг /EXIAR/-н дэмжлэгтэйгээр Монгол улсын санхүүгийн экспорт, нийлүүлэлт хийх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн банкинд 65.4 сая ам.долларын зээл олгохоор болжээ. Тус зээлд Сангийн яамнаас төрийн баталгаа гаргаж байгаа аж. VTB банк өмнө нь Монголын банкуудад 300 сая ам.долларын хэмжээтэй гурван жилийн хугацаатай зээлийн санхүүжилт олгох хэлэлцээрийг хийж байсан юм. Тус санхүүжилт нь Монгол улсын уул уурхайн салбарт ОХУ-н газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авахад зарцуулагдах аж.
 
VTB банк ны удирдах зөвлөлийн дарга Yuri Soloviev “EXIAR-тай хамтын ажиллагааны хүрээнд экспортын санхүүжилтийн гэрээ хэлэлцээрийн талаарх үр дүнтэй туршлага хуримтлуулж байна. Бидний зүгээс өнөөдөр Монголын хамгийн том санхүүгийн байгууллагатай хамтар ажиллах гэрээ байгуулж байгаа нь хоёр талын бизнесийг өргөжүүлэхэд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon