Нийтлэл 09 сарын 28, 2016

ЧАГТЛАГДСАН СЭДЭВ: Трамп ба Хиллари #WhatsTrending

Твиттерт хамгийн их яригдсан халуун сэдэв тэр өдрийн трэнд хаштаг буюу  чагтлагдсан сэдэв болдог билээ.  Тэгвэл өнөөдрийн хаштаг буюу дэлхий дахины сэдэв юу байв?

#SAARCSummit – Пакистан улс Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны холбооноос гарч буй талаарх мэдээлэл өнөөдөр жиргээний хуудсанд цөөнгүй жиргээчдийг хамарч, анхаарлыг нь татлаа. Энэ талаар жиргээний хуудсанд #SAARCSummit гэх хаштаг үүсч хоёр мянга гаруй жиргээчдийг хамруулаад байна.

#ShimonPeres - Өнөөдөр твиттэрчүүд дэлхийн өнцөг булан бүрээс Израйлын шилдэг лидер #ShimonPeres-д зориулсан эмгэнэлийн #хаштагуудаар жиргэж байна. Rip #ShimonPeres та бол Израйлын гайхалтай ерөнхийлөгч, эх оронч, төрийн зүтгэлтэн байсан шүү гэх утгатай жиргээнүүд  137 мянгад хүрээд байна.

#LifestyleOnSnapchat – Snapchat дэлхийн өнцөг булан бүрт буй залуусын амьдралын нэгэн хэв маяг нь болж хувираад буй. Тиймдээ ч цахим хуудас тэр дундаа твиттер хуудасны трэнд хаштаг болж янз бүрийн амьтны дүрд хувирсан залуучуудын зургийн хамтаар #LifestyleOnSnapchat хаштаг трэнд болж байна.

#debatenight- Ирэх 11 дүгээр сарын 8-ны өдөр болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний талаарх #хаштагууд хүчтэй хэвээр л байна. Жиргээчид  Дональд Трамп,  Хиллари  Клинтон хоёрын хэн нь өөрийнх нь хувьд ялагч байсныг жиргэцгээсэн бол, Хиллари  Клинтон: “Трамп өөрийгөө энэ мэтгэлцээнд зүгээр л намайг шүүмлэхээр бэлтгэсэн байна. Чи мэднэ намайг ерөнхийлөгч болохын тулд юунд  бэлтгэгдсэн гэдгийг” гэж жиргэсэн нь 52 мянга гаруй дахин жиргэгдсэн бол  Дональд Трамп

 

“Тэгэхээр тэд намайг зөвхөн NBC-гийн ерөнхийлөгчийн форумын ялагч гэж байна. Гэхдээ л өнгөрсөн шөнийн мэтгэлцээн том байсан

гэж жиргэжээ.



 

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon