Нийтлэл 10 сарын 03, 2016

ОНЦ СУРДАГ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД: Япон дахь Монгол Оюутны Холбооноос тэтгэлэг зарлалаа

    ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ҮНДСЭН АНГИД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2016-2017

 Боловсрол бол ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг. Япон дахь Монгол Оюутнуудын Холбоо болон Монгол Сумочдын Холбоод хамтран дотоодын их сургуульд суралцаж буй залуусыг дэмжих зорилгоор анх удаа тэтгэлэг зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар сонгогдсон 1 оюутанд 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох болно.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

Нийгэмд сурах хүсэл тэмүүллийг бадрааж, сурлагын амжилт, нийгмийн идэвхи зүтгэлээр тэргүүлж буй хэдий ч санхүүгийн тодорхой шалтгааны улмаас суралцахад хүндрэлтэй байгаа залуусыг дэмжин тэдний нийгмийн идэвхи оролцоог дэмжих зорилготой.

Хөтөлбөрт хамрагдах шаардлага:

-Дотоодын их дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн үндсэн ангид суралцдаг байх.

-Сурлагын голч дүн 3 ба түүнээс дээш байх.

-Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

-Нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй манлайлан оролцдог байх.

Бүрдүүлэх материал:

-Дэлгэрэнгүй намтар (татаж авах)

-Суралцсан нийт хугацааны баталгаажсан дүнгийн хуулбар (1-р курсийн оюутан бол бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар)

-Өрхийн ам бүл, орлогын тодорхойлолт

-Нийгмийн идэвхийг тодорхойлсон бусад нэмэлт материал (Гэрчилгээ, батламж, тодорхойлолт гэх мэт)

-500-гаас дээш үгтэй “Миний мөрөөдөл” сэдэвт эссе

-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүссэн тухай өөрийн гараар бичсэн өргөдөл /Өргөдөлд ямар шалтгааны улмаас тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шаардлагатай байгаа тухай дэлгэрэнгүй бичнэ/

 

Материалыг 10 сарын 14-ны дотор [email protected] цахим хаяг руу илгээнэ үү!

Шалгаруулалт:

Эссе бичлэг, өргөдөл, бүрдүүлсэн материал дээр үндэслэн эхний шатны шалгаруулалтыг явуулж шалгарсан оюутнуудтай интернет-ээр ганцаарчилсан ярилцлага хийсний дүнд эцсийн шалгаруулалтыг хийх болно.

 

Нэмэлт мэдээлэл асууж лавлах цахим хаяг: [email protected]

Холбогдох утасны дугаар: 99750284

Сэтгэгдэл бичих

arrow icon