Нийтлэл 10 сарын 06, 2016

'Эрдэнэт'-ийн тухай Ерөнхийлөгчийн хариултад зүүх зарим асуулт

Яаруу бичиж байна, найруулга илэрхийлэл ойлгомжгүй зүйл байвал асууна уу. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Eagle.mn вэб дээр нийтлэгдсэн ярилцлагаас зарим нэг хариултад тайлбар зүүе. Ерөнхийлөгчийн хариултыг цэнхэр өнгөөр, зүүлт тайлбарыг хар өнгөөр ялгав.

Нүүр хуудасны болон дээрх фото зургийн эх сурвалж: eagle.mn 

Миний харж бгаагаар ямар нэгэн хувьчлал явагдаагүй. Гадны ААН-д байсан 49 хувь Монголын талд ирсэн байгаа. Хэрвээ хувьчлах байсан бол Монголын төр хэлэлцэнэ. Нэр томъёоны хувь ингэж ойлгох хэрэгтэй. Ц.Элбэгдорж

Эрдэнэтийн луйврыг хаацайлах пиар нэгд “хувь төрөөс дээр менежер”, хоёрт “Нямдорж бол хог” гэсэн хоёр гол мэссэжээр явж байхад Ерөнхийлөгч гарч ирээд энэ бол хувьчлал биш гэсэн нь их сонирхолтой. Хувь төрөөс дээр менежер гэж өмөөрөөд байгаа нь хувьчлагдсан шүү гэж байгаатай агаар нэг юм. 49 хувь ОХУ-аас ХХБ-д шилжсэн нь ХУВЬЧЛАЛ МӨН ҮҮ ГЭВЭЛ МӨН.  Учир нь Засгийн газар 49 хувийг ОХУ-аас давуу эрхтэй авах эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл ОХУ-Монголын Засгийн газар-ХХБ гэсэн дамжлагаар Эрдэнэтийн 49 хувь хувьд шилжсэн. Монголын Засгийн газар давуу эрхтэй авах эрхтэй хөрөнгөө хувийн хэвшилд хувьчлах нь жишээ нь Засгийн газарт төрийн өмч хэлбэртэй байсан Монгол Шууданг хувьчлахтай зарчмын хувьд ялгаагүй. Хувь төрөөс дээр менежер мөн. Харин хувьд луйвардуулах биш хувьд үнэ хүргэж худалдах ёстойг мөнгөний гачаалтай, түүнээсээ болж хүнээ хүүхдээ уушгаа элгээ зольж амьдарч байгаа монголчууд хольж сольж болохгүй

Өрөөсөн хөмсөгтэй Эрдэнэт зэрэг тэмдэглэлээр хөндсөн Засгийн газрын 51 хувийн ТУЗ дахь эрх мэдэл ба анхнаасаа 49 хувь яаж хувьчлагдсан бэ гэдэг тус тусдаа асуудал юм. Бусад өмчийг хувьчлахад ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар, зах зээлийн үнэлгээгээр хувьчлагдах шаардлага тавьдаг хэрнээ Эрдэнэтийн 49 хувьд ялгаатай хандаж байгаа нь дор хаяж 2 шалтгаантай. Нэгд, Орост байсан өмч Монголын аж ахуйн нэгжид очлоо гэсэн националист эмоц(Монголын аж ахуйн нэгж нь ямар национоос мөнгө босгосон нь одоогоор тодорхойгүй). Хоёрт, “Давуу эрх” гэдэг нь үнэт цаас,  ЗГ-ын хөрөнгө бөгөөд ОХУ-ХХБ гэсэн шилжилт дунд ЗГ байгааг, бусад төрийн өмчийн хувьчлалтай ижил хувьчлах эрх мэдэл, боломж байсныг мартах ба мартагнуулах процесс явж байгаатай холбоотой. Засгийн газарт 49 хувийг авч, Монголын аж ахуйн нэгжид хувьчлах боломж үүссэн бол нэгд, аль болох зах зээлийн үнэд хүргэж улсад орлого оруулах, хоёрт бүх зах зээлийн тоглогчдол нээлттэй, тэгш боломж олгох ёстой. Бидэнд национализмаас цаадах зах зээл, шударга өрсөлдөөний зарчмыг нэхэх, харах хараа хэрэгтэй байна. Мануус хийгдсэн сонголтыг шууд үнэлэх биш ямар сонголтыг зольж хийгдсэн бэ гэдэг алдагдсан боломжийг тооцож нэхэж сурахгүй бол молиго ба түүнтэй хамт багцлагдсан шороо үмхэж, шороог магтан дуулсан пиарт тархиа угаалгаж амьдрах амьдрал дуусахгүй. 

Шударга өрсөлдөөнгүй монополийн үүсэл бүрдэл зах зээлийн хөгжилд ямар нөлөө үзүүлж ирсэн талаарх тусдаа том сэдвийг энэ удаа түр орхиод “давуу эрх” гэх хөрөнгийг хэрхэн ашиглах талаар энгийн жишээгээр харъя: Ломбо Дамбын хөрөнгийг захиран зарцуулдаг. Түүний хөрөнгийг хамгийн их байлгах үүрэгтэй менежер. Ломбод Гомбоос 1000 долларын үнэтэй хөрөнгө хамгийн түрүүнд авах эрх байна. Ломбо эрхээ хэрэгжүүлж, 1000 долларын үнэтэй сайн хөрөнгө авах эрх аваарай аваарай гэж байгаад сонирхсон бүх талд ижил боломж олгох, улмаар шударгаар өрсөлдүүлж үнэ хүргээд Дамбад ахиухан мөнгө олж өгөх боломжтой. Үүнийг уншиж байгаа та бол Дамба. Менежер чинь илүү мөнгө олж өгөх эрхээ ашиглаагүй бол  хариуцлага нэх. Давуу эрхийг давуу эрх биш(хувьчлал биш) гэж тайлбарлаж байгаа учир шалтгааныг асуу.

Монголын төр “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлыг үеийн үед ярьдаг байсан. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцээгүй. Хэлэлцэх шаардлага гараагүй. Ц.Элбэгдорж

ХУВЬЧЛАЛ хэрхэн хийгдэх ёстой вэ гэдгээс харьцангуй субъектив өнцөг боловч Эрдэнэт бол ОХУ-ын Монгол дахь хамгийн том эдийн засгийн ашиг сонирхол байсан. Үүнийг хэний ямар эх үүсвэр, хэний хөрөнгөөр нойллох нь хоёр том хөршийн дунд оршдог эмзэг байрлалтай улсын хувьд үндэсний аюулгүй байдалд хамаарах сэдэв мөн гэж бодож байна.

Надад “Эрдэнэт”-ийн нэг ч хувийн хувьцаа байхгүй гэдгийг дахин хэлье. Ц.Элбэгдорж

Ц.Элбэгдорж хэмээх хувь хүнд нэг хувийн хувьцаа байгаа эсэх, Монгол улсын Ерөнхийлөгч хэмээх байр суурь төрийн хамгийн том өмчийн хувьчлал, түүний ТУЗ-д үүсээд байгаа бүтцийн асуудалд ямар зарчмаар хандаж, ямар улстөрийн акц хийх нь өөр өөр асуудал юм. 5 сая төгрөг хянах шилэн данс нэвтрүүлсэн бол 500 сая, 500 тэрбумын дийл хаалттай хөшигний цаана явагдахад ижил зарчмаар хандах ёстой.

Ц.Нямдоржийн мэдэгдлийн ард “Эрдэнэт”-ийг бодсон, ард түмнийг бодсон нэг ч үнэр байхгүй. Харин “Эрдэнэт”-ийн шалгах гэсэн ажлын хэсгийн дарга болон УИХ-ын дэд дарга хоёр хуйвалдаан байна. Танил тал, хувийн ашиг сонирхол харагдаад байна. Би яагаад Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж хоёрыг хуйвалдсан гэж хараад байна вэ гэхээр Засгийн газар байгуулагдаад шууд Өмнөх засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож болно. Тэд зүгээр л цаг хүйтрэхийг хүлээсэн байна. Зөвхөн материал цуглуулах л ажил хийсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ бол зүгээр улс төр. Улстөрчийн мэдэгдэл сүржин байх тусмаа худлаа байдаг. Сүүлчийн цамцаа урагдтал би тэмцэнэ ээ ч гэх шиг. Ц.Нямдорж намаа тэгж хэлэх хүн мөн үү. Зүгээр сүржин мэдэгдэл. Дээд суудал руугаа мирайсан ч юм уу эсвэл нэгнийхээ янзыг үзсэн л цэвэр улс төр л яваад байна. Ард түмэн сүүлийн үед улс төрчдийг рентгенд харж байгаа юм шиг л хардаг болсон доо. Нэг их ард түмнийг цочроосон мэдэгдэл хийгээд одоо газар авахгүй. Энэ Засгийн газар 100 хонолоо. Юу бүтээсэн юм бэ. Бүтээсэн зүйл нэг ч байхгүй. Боосон, хаасан, хорьсон шийдвэр л гаргалаа. Монгол хүмүүсийн цус, хөлсөөр уйлж оруулж ирсэн таван хуулийг УИХ буцаагаад хаячихлаа. 340 зүйл ангитай Зөрчлийн хуулийг хүртэл буцаалаа. Санаандгүй гэмт хэрэг хийвэл зөрчил гэж үзэх хуулийг хайхарсангүй. Энэ батлагдсан бол ард түмний нуруу тэнийж, улстөрчдийг харин чангалах байлаа. Өчүүхэн эрх ашгийн төлөө мэдэгдэл хийлээ. Улс орноо ерөөсөө бодсонгүй. Таван хуулиа яагаад батлахгүй байна аа гээд ярихын оронд “Эрдэнэт”-ийг ярьж олны анхаарлыг татахыг оролдлоо. Ганцаараа мундаг хүн болох гэж хийж байгаа энэ мэдэгдлийг ард түмэн мэднэ. Ц.Элбэгдорж

 Энд хувьчлах аргачлал, ТУЗ-ын талаар сонгуулийн өмнө гаргасан яамны тушаалууд зэрэг асуудлын эссенцийг хөндөлгүй зөвхөн Нямдорж, ЗГ гэх мэт субъект руу дайрах, буруушаах хандлагаар хариулсан байна. Ярилцлагын үргэлжлэлд Засгийн газар, сангийн сайд руу дайрсан агуулгатай хариултууд олон гарч байна. Тэмээ ярьж байхад тэмээ ярьж байгаа чи муу гэж дайрах нь тэмээг мартуулах хамгийн түгээмэл хар пиарын арга билээ. Тэр арга нь ажиллах эсэхийг уншигчийн мэргэн ухаан мэднэ. 

 



Сэтгэгдэл бичих

    • David White
    • 2016-12-21

    Сайн уу, Хэрэв та ямар ч зорилгоор таны бизнес, эсвэл санхүүжүүлэх яаралтай зээл хэрэгтэй юу? Бид баталгаажуулсан байна зээлийн зээлдүүлэгч тусгай зөвшөөрлийг 2% -ийн боломжийн хүүтэй арилжааны аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, хувь хүмүүсийн олон улсын зээл санал болгож байна .Бид. Энэ нь, та бид таны хүсэлтийг хүлээн авч болох тун удахгүй таны зээл боловсруулах болно, муу зээлийн түүхтэй ч зээл богино эсвэл урт хугацааны байж болох юм. Бид бие даасан санхүүгийн байгууллага байдаг, бидэнд өнөөдөр И-мэйл холбоо; [email protected]

    • Зочин
    • 2016-10-07

    Сэтгүүлч асуугаад л ерөнхийлөгч хариулсан шиг санагдах юм. Тэмээ ярьж байхад тэмээ ярьж байгаа чи муу гэж дайрах нь тэмээг мартуулах хамгийн түгээмэл хар пиарын арга билээ гэдэг нь юу гэж байгаан. Сэтгүүлчийн асуултанд наадах чинь тэмээг мартуулах хар пр ийн арга учраас хариулахгүй гэх байсан юм уу.

    • Зочин
    • 2016-10-07

    Элбэгдорж сандарч байна. Удахгүй л дээ. Ийм хүмүүс.

    • Зочин
    • 2016-10-07

    Торд буцааж авах хэрэгтэй.100%. Харин отгон билэгийн уед очирбат багабанди нарын дэмжлэгтээгээр бий болгосон улс торчид эрдэнэтийг тонодог уламжлалыг халах хэрэгтэй.Ийм юм хийж чадахгуй бол тор байгаад хэрэг алга.

    • Mal ve
    • 2016-10-07

    Une hurgej zarah yostoi geh zarim malnuud Orosuudad ih mungu tuluh gesen sda baih yum yamar uchirtai hunii sugnuud ve

    • Базараа
    • 2016-10-06

    Миний харж бгаагаар ямар нэгэн хувьчлал явагдаагүй. - энд ойлголтын зөрүү гэх үү дээ. Сурвалжлагч хүн хувьчлал, гаднаас худалдан авсан тухай яриаг өөрийнхөөрөө мугуйдлан тайлбарлах нь хэт ёс зүйгүй байгаа хэрэг. Мэдлэггүй байж болно. ёс зүйгүй байх нь хэтэрхий. Ийм хүмүүсээ хянахгүй бол шар хэвлэлийн нэг л харагдаж байна. ' 49 хувь ОХУ-аас ХХБ-д шилжсэн нь ХУВЬЧЛАЛ МӨН ҮҮ ГЭВЭЛ МӨН '

    • иргэн
    • 2016-10-06

    элбэгдорж эрдэнэт үйдлвэрийг хувийн юм шиг эзэгнэж амралт зугаа цэнгэлдээ байнга ашиглаж байдаг шдээ үнэхээр шийдсэн хужаа гэдэг шиг хүн дээ алтанхуягийн хэлээд байгаа нь үнэн шүү

    • иргэн Ишгэн
    • 2016-10-06

    төр хамгийн муу менежер хэмээн Баабар бичсэнээс хойш бичдэг болгон үүнийг тоть лугаа адил давтах болжээ. Бүх хөрөнгө эзэнгүй социалист нийгмийг сайн гэх гээгүй, харин манайд хувьд гараад галзуу сайжраад межемент нь ашиг нь суга өсөөд явсан юу байнаа. Мөнөө л архи, мах, сүүний үйлдвэрүүдийг сайн гэх байх л даа.Монголчууд мах,архи, сүүнээс гарахгүй юм чинь менежмент энэ тэргүй ашигтай ажиллах байлгүй дээ энэ үйлдвэрүүд. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг хувьд гараад илүү болсон уу. Эрэдэнэт үйлдвэр хувьд очоод ирээдүй нь ёстой бүрхэг болсоон

arrow icon