Нийтлэл 11 сарын 13, 2016

Уул уурхайтай улсын иргэн бүр мэдэх ёстой үндсэн ойлголтууд

Хамгийн түрүүнд Уул уурхай ер нь Монголд эсвэл бүр хүн тѳрлѳхтѳнд хэрэгтэй юу гэдэг асуулт хэн бүхэнд тавимаар санагддаг. Олон Улсын судлаачдын үзэж олж тогтоосноор бол хүн тѳрлѳхтѳн бүр чулуун зэвгийн үеэс л уул уурхайтай орооцолдож эхэлсэн байх бѳгѳѳд чулуулгаар зэвсэг хийж эхэлсэн Чулуун зэвсгийн үеэс МЭѲ 3000 жилийн тэртээх Хүрэл, МЭѲ 1000 жилийн тэртээгээс Тѳмѳр зэвсгийн үеийг дамжин хѳгжснѳѳс харвал хүний түүх энэ салбараас холдох аргагүй хэлхээ холбоотой ѳдий хүрсэн байх аж. Мэдээж хэн бүхэн тэглээ гээд одоогийн Уул уурхай хэрэгтэй юу гэж асуух л байх. Тэгэхээр мѳн л орчин үеийн эдийн засаг Олборлох салбараас салах аргагүйгээр үндэс сууриа тавьсан бѳгѳѳд 1770-д он, 1850-д онуудад уурын, дотоод шаталтат хѳдѳлгүүр бий болсноос эхлээд хүн тѳрлѳхтѳн Үйлдвэржилтийн эринд шилжихэд хүртэл Уул уурхай олборлох салбар үндсэн суурь нь болсоор ирсэн ба мэдээж ѳмнѳх ЗГ-н зарласан Үйлдвэржилтийн хувьсгал шиг биш гэдгийг ойлгоно бизээ. 

Технологийн хувьсгал хийгээд Монгол орноо хѳгжүүлээд ѳгье, Уул уурхай хэрэггүй, Тархиа ухаад алт гаргаад ирнэ гэж улаан голоо зууруулан цэцэрхэгсэд маань ярьж буй аугаа зорилгыг нь хэрэгжүүлэхэд Уул Уурхай суурь шийдвэрлэх үүрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Ядаж л уул уурхайн хүний түүхэнд оруулсан хувь нэмрээр одоо тэд хүн болсон байх магадлалтай л даа. Учир хүн тѳрлѳхтѳн уул уурхайн бүтээгдэхүүнийг ашиглаж хѳгжих хэрээрээ үхэл эндэгдэл нь багасаж тѳрѳлт нь ихэссэн тоо баримт энэ эгдүүцлийг минь бэлхнээ батлах билээ. Гэхдээ мэдээж энэ салбарт сул тал бий. Энэ талаар дор ѳгүүлэх болно.

Аливаа улс оронд томоохон хэмжээний Уул уурхайн орд газар байгаад олборлодог бол тухайн эдийн засаг түүнээс хамааралтайгаар л бүрдэн тогтсон байдаг. Мэдээж ѳѳрийн газар нутагт нь байгалийн баялаг байна гэдэг сайхан давуу тал юм. Гэвч асар их бэрхшээл, онцлогтой засаглалыг энэ салбар ѳѳртѳѳ тухайн улс орноос шаардаж байдаг билээ. Олборлох салбарын тѳслүүд тухайн оронд орлого оруулж эхлэхээсээ ѳмнѳ л бэрхшээлтэй тулж мѳн дагуулж эхэлдэг. Нэгэнт орлого оруулаад ирсний дараа бол бүүр ч их асуудал дагуулдаг билээ. Алаагүйн баавгайн арьсаар авгайдаа гутал хийх гэж алалддаг үлгэрийг Монголчууд бүгд мэддэг дээ… ОТ, ТТ болон бусад тѳслүүд дээр одоо ч үргэлжилж байгаа хѳѳрхѳн зодоонууд үүнийг батлаад ѳгнѳ. Улсаа нураах хэмжээнд хүргэж мэдэх л юм. 

Энэ салбар ерѳнхийлѳѳд үзвэл дараах томоохон бэрхшээлүүдийг дагуулж байдаг. Үүнд:

  1. Байгалийн баялаг “шавхагддаг”  !!!. 

Маш олон орон энэ бэрхшээлийг тойрч гарч чадалгүй бэрхшээлтэй учирсаар байна. Баялаг олборлож байх жилүүдэд тэрбумтнуудын амьдралаар амьдарцгаагаад түүнийх нь үнэ унах, шинэ технологи гарах эсвэл тухайн орд газар дуусахад олсноо бараад дууссан байдалтай үлддэг гэсэн үг. Монголд маань энэ ѳвчин байгаа нь тодоос тод оношлогддог ба энэ нь Уул уурхайн салбараас Улсын тѳсѳвд орж ирэх орлого ихсэх хэрээр тѳсвийн зарлага замаа алддаг тоон үзүүлэлтээр хѳнгхѳн батлагдана.  Уул уурхайн оргил жилүүдэд ямаанд хүртэл л халамж ѳгж байсан байх шүү хэдүүлээ. Идэх, үрэх аргаа мѳн ч сайн олж байгаа шүү… 

Эндээс мэдээж тойрч гарч болдог. Ингэхийн тулд энэ баялгийг олборлож дуусна. Тэдэн оны тэдэн сар гэхэд энэ уурхай хаагдах тул одоо эхлэхдээ эдийн засгийн энэ, тэр салбараа хѳгжүүлэх мѳн орлогынхоо нэлээд давуу хэсгийг нь хадгалан ирээдүйд ухаан сууж хэрхэн зѳв зарах учраа олох хүртлээ хадгалж чаддаг бодлоготой байх ёстой юм. Монголд бол үүний яг эсрэгээр хийж байгаа бѳгѳѳд тѳслүүд нь ашиг ѳгж амжаагүй байхад л хувааж зараад дуусгаж байна даа. Энэ талаар хамгийн сайн жишээ болох орнууд гэвэл мэдээж Норвеги, Чили, Казахстан гэх мэт орнуудыг нэрлэж болох юм. Сонирхвол ѳѳрсдѳѳ нэмж судлаарай.

  1. “Баялгийн хараал”

Tѳрийн ордонд суудаг судлаач, бѳѳ дарга нараас аваад Баабар гуайн долоон буудлын Должин гуай тэгээд нѳгѳѳ “Босож ярьдаг байсан  боловсролгүй” дарга хүртэл энэ ойлголтыг бүгд мэгзэм мэт давтдаг ч яг юу болох талаар нь бүрэн ойлголттой нь маш ховор болов уу гэмээр харагддаг. Анх 1993 онд Английн Эдийн засагч Ричард М Аути томьёолсон ойлголт. 

Гол санаа нь маш олон байгалийн баялагтай орнууд баяжиж жаргахын оронд ядуурч гуйранч болдог парадокс юм. Олон зүйлээс хамаарах боловч хэд хэдэн чухал зүйлс, шалтгаанууд энэ том ойлголтод багтана.

  • Баялгийн хараалын нэг гол шинж тэмдэг нь “Голланд ѳвчин”. Голланд ѳвчин гэдэг нь аливаа нэг салбар тухайн ЭЗ-д хэт их нѳлѳѳтэй болоод тухайн улсын орлогыг огцом ѳсгѳѳд ирэхээр тэр улсын мѳнгний ханш чангарч бусад үйлдвэрлэлийн салбаруудын бүтээгдэхүүн гадаадад экспортлоход дэндүү үнэтэй болж хувирах ба энэ нь голлох давуу нѳлѳѳтэй салбараас бусад үйлдвэрлэлийн салбарыг импортын бүтээгдэхүүнүүдэд зайгаа тавьж ѳгж амьдрах чадваргүй болгох үзэгдэл юм. Ингээд ганц салбараас хамаатай болсон ЭЗ нь тухайн салбарын ОУ-ийн зах зээл дээрх үнэ унах эсвэл дотоодын аливаа буруу бодлогоос хамаарч тэр салбар доголдоход улс нь тэр чигтээ хүнд байдалд орж бусад үйлдвэрлэлийн салбар ч үгүй ѳнѳѳх манддаг ганц салбарч үгүй хог дээр үсрээд үлдэх явдал билээ. Одоо манайд яг тохиолдоод байгаа үзэгдэл. Уул уурхай ид байх үед Ѳмнѳговьд 2 машин хашааны банз буулгуулах гээд 250.000 тѳгрѳг тѳлье гэхэд буулгаад ѳгѳх хүн олдохгүй 500.000-г ѳгж дээрээс нь маш сайн аргадан гуйж байж арай гэж буулгуулж байсан тухай найзын яриа санаанд илхэн л байна. Одоо ажил олдохгүй баларсан хүмүүс 250.000-р буулгаж ѳгѳх болов уу яах бол…?
  • Байгалийн баялагтай хѳгжиж байгаа орнуудын хамгийн том асуудлуудын нэг нь тѳслүүдэд нь хѳрѳнгѳ оруулагч компаниудтай тэнцүү төвшинд гэрээ хэлэлцээр хийх чадвар бүхий Тѳрийн алба, Иргэний нийгмийн байгууллагынхны мэдлэг, чадварын асуудал байдаг билээ. Асар ѳндѳр хэмжээнд бэлтгэгдсэн, маш ѳндѳр цалинтай, хамгийн шилдэг мэргэжилтнүүд, хуульчид, зѳвлѳхүүдээр багаа бүрдүүлсэн ОУ-ийн томоохон фермийн эсрэг Монголын Засгийн газрыг тѳлѳѳлѳж үсрээд 1000$-ийн цалинтай дээр нь ядуугийн ядуу цалингаараа амьдардаг “Сэтгэлгээтэй” харин ТВ хархаараа дуулах, бүжиглэхээс аваад барилдах хүртэлх бүхий л тѳрлийн авьяас гаргах чадвараас гавихгүй сайд нар, зарим нэг үнэхээр сайн мэргэшсэн хувь хүмүүсийг эс тооцвол “Эзэн Чингисийн нутаг” гэж хашхир орилохоос нээг их хол давахгүй “Аугаа эх оронч” иргэний нийгмийн тѳлѳѳлѳл 2 хамтран суугаад гэрээ хийхэд давж унадаггүй юмаа гэхэд 50:50-тай салсан гэрээ хийх магадлал тун бүрхэг байх юм. Үүнийг их энгийнээр шийдэж болдог. Даанч эх орондоод байх болвуу… 
  • Гэнэт баяжсан хүн их цээж ѳвчтэй болохоос гадна их ѳрѳвч ѳглѳгч болдог гэмтэй. Сарын хэдэн сая тѳгрѳгийн орлоготойгоос аваад хог түүж амьдардаг хүний хүүхдэд хүртэл хавтгайруулан олгодог хүүхдийн мѳнгѳ, Гэрлэлтийн мѳнгѳ, Эх орны хишиг зэрэг бол яалт ч үгүй л Баялгийн хараал хүрсний илрэл гэж ойлгоход болох юм.
  • Орлогын тогтворгүй байдал гэж нэг айхавтар зүйл байх. Аливаа тѳсѳл хѳтѳлбѳр мэдээж тѳлвѳлсѳн ирээдүйн тооцоололтой байх бѳгѳѳд тэндээс орж ирэх орлогоосоо тухайн улсад тѳлѳх татвар хураамж нь тооцоологдсон байдаг ч дэлхийн зах зээл дээрх Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах босохоос аваад орж ирэх орлогод садаа болж савлуулах түмэн зүйлийн бэрхшээл бий. Хамгийн хѳгийн бѳгѳѳд бас aмархан шийдмээр харагдагч шийдэж болдоггүй зүйл нь дотоодын Улс тѳрийн тогтворгүй байдал билээ. Хэд хэдэн ЗГ, Нам солиод дээрдэхгүй байгаагаас энэ дээрх шалтгаан тодорхой ойлгогдож байгаа байхаа гэж найдаж байна…
  • “УЛС ТѲР” Баялгийн хараалын маш олон шалтгаан дундаас голлох шалтгаануудын тѳгсгѳлд энийг нэрлэх ёстой байх. Олборлох салбарын орлого нь зарим утгаараа тун амархан олдож байгаа асар их мѳнгѳ юм. Тиймээс энэ их орлогыг хэн хянаж, зарцуулах эрхийг хэн барих вэ? Гэдэг зодоон тухайн улс орны дотоодод асар хүчтэй ѳрнѳдѳг. Энэ тал дээр бид ч улсаараа цуурцгааж байгаа болохоор чухам аль бүлэглэл нь Танктай Хятад цэрэг ярьж тархи угаагаад аль бүлэглэл нь аймаар “ Эх орондоод“ байгааг энд бичилтгүй байх. Гэхдээ энэ зодоон удаан ингэж даамжирвал дарангуйлал маш амархан бий болох бѳгѳѳд мѳн иргэний дайнруу тун амархан халтирч ордгийг Африкийн олон орны жишээ бэлхнээ харуулдгийг дахин нэг сануулъя. УЛС ТѲР гэх энэ бэрхшээлийн анхаарахгүй байх аргагүй нэг шалтгаан нь хүчирхэг гүрнүүдийн сонирхол байдаг. Монголын тухайд энэ тал дээр арай ч гайгүй л дээ. Гэхдээ мэдээж парламентад галзуу солиотой эсвэл эрүүл нь үл мэдэгдэх хүмүүс сонгоод байвал аюул хол ч биш л дээ…

За тэгээд Баялгийн хараалд багтах ил тод байдал, авилгал, хариуцлага гэх мэтээс аваад бусад маш олон чухал ойлголтуудыг энд тухайлан ярилгүй орхисон болно.

  1. Баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдалд оруулах нѳлѳѳлѳл. 

Хүн тѳрлѳхтний түүхэнд энэ асуудал олон тохиолдсон бѳгѳѳд хамгийн тод жишээ нь Хойд Америкийн уугуул иргэдээс газар нутгийг нь булаан авсан явдал гэж үздэг ажээ. Монголын тухайд НҮБ- г тусгаар улсаа батлуулчихсан, хѳрш орнуудтайгаа хилийн маргаангүй дэлхий дээрх цѳѳн тооны хэдэн орны нэг тул энэ тал дээр асуудал бага ч гэсэн дотоодын нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт болоод шударга бус байдал дээр ярих юм манайд асар их байгааг дурдах хэрэгтэй байх. 

  1. Байгаль орны асуудал

Олборлох салбар мэдээж олборлолт хийхийн тулд асар их хэмжээгээр байгаль орчинд хор хѳнѳѳл учруулдаг. Үүнийг тийм юм байхгүй гэж зүтгээд ч юм уу эсвэл зүгээр нэг хайгуулын ѳрѳм тавиад явсан газар үхэр тугал хордож үхээд сүйд боллоо гэх мэтээр ойлгох нь ѳрѳѳсгѳл юм. Дээр дурьдсанчлан хүн тѳрлѳхтний түүх олборлох салбартай салшгүй холбоотой тул энэ салбар ч мѳн адил байгальд ээлтэй болж ѳѳрчлѳгдѳн хѳгжсѳѳр байгаа юм. Монголын тухайд жишээ нь ЭЗ- ийн хүнд хэцүү цаг үеийг туулан гарахад 1992 оноос 2002 он хүртэл хэрэгжсэн “Алт” хѳтѳлбѳр их нэмэртэй байсан ч ѳнѳѳдрийг болтол үлдээсэн байгаль орчны хор хѳнѳѳл нь үргэлжилсээр байгаа бѳгѳѳд хойшид ч үргэлжилнэ. Хүрээлэн буй орчны ѳѳрчлѳлт хүн амын эрүүл мэнд хоол хүнс, уух усанд хэдийн нѳлѳѳлѳѳд эхэлсэн байгаа энэ үед онцгой анхаарахгүй байх аргагүй бэрхшээл бол энэ. Ер нь бол тэргүүн эгнээнд тавьж байж зѳв болдог асуудал. Дэлхийн даацаас хэт ихэдсэн нүүрс, шатах материалын гаргаж буй нүүрс хүчлийн хий дэлхийн агаар мандалд зузаан бүрхүүл үүсгэснээр нарнаас ирж буй дулаан буцаж сансарт гарах үйл явц удааширсан учраас манай дэлхий дулаараад байгаа гэж бүдүүн тоймоор хэлбэл ойлгогдох байх. Энэ Монголд ямар хамаатай юм бэ гэвэл тарих тариа будаа нь гандаад ургахаа байна, маллах малын бэлчээр нь малын хамар хатгах ѳвсгүй болж ган зуд болно, томоохон судалгааны байгууллагуудын гаргасан тооцооллоор ойрын хэдхэн жилээс буюу ѳнѳѳдрѳѳс 2021 он хавиас хэдүүлээ ундны усны хомстолд ороод эхлэх юм билээ. Яагаад  ГАЛЗУУ МАКС 2 гэж кинонд тэр олон Оскарын шагнал ѳгснийг нэг эргэцүүлээд бодоод үзэцгээхгүй юу даа. Усгүй хэр удаан амьдардаг Бусдаас Хосгүй тѳрсѳн Эзэн Чингисийн үр сад Хѳх Толбот Монголчууд юм байгаа юм хэдүүлээ бүү мэд. Харжил байя. 

За тэгэхээр Монгол улс хѳгжих гэхээр гол хѳдѳлгүүр нь яалт ч үгүй олборлох салбар тэр дундаа Уул уурхайн салбар гэдгийг ойлгосон байх. Гэвч энэ салбар нь ѳѳрѳѳ ийм томоохон асуудлуудыг дагуулдаг байх ажээ. Эдгээр бэрхшээлийг даван туулах арга замууд байдаг уу гэвэл бий. Хэрэгжсэн, амжилт гаргасан жишээнүүд бий юу гэвэл бий. Хамгийн гол ойлгох ёстой санаа бол тогтвортой хѳгжилийн үзэл санааг энгийн ойлгомжтойгоор хүлээж авахаас эхлэх бѳгѳѳд мэдлэг боловсролтой Монгол залуусыг энэ эмчилгээг хийх, хэрэгжүүлэх газар нь сонгож, томилохоос эхлэх билээ. Амжилт олсон улс бүр тэгсэн байдгийг дахин сануульяа.

 

 

Канадын Олон Улсын Олборлох Салбарын Хѳгжлийг Дэжих хүрээлэнгийн судалгааны ажилтан.

Бритишь Колумбын их сургуулийн Докторантур Гонгорын Дамдинням.

Сэтгэгдэл бичих

    • DURMEE SUR
    • 2016-11-16

    Ug ni mundag hun baih shig. Mongoloor bichne gej alah yumaa.

    • Cool
    • 2016-11-15

    Easy to understand but fake patriotic guys dont want

    • алтаа
    • 2016-11-15

    их сайхан ойлгомжтой бичжээ, баярлалаа. хүн 'төрлөхтөн' биш хүн 'төрөлхтөн'. буруу бичсэнийгээ засахыг хүсье.

    • Лхгв
    • 2016-11-14

    Хаанаас нь хамаагүй зээлээ ч болтугай аваад / авахгүй бол бүр л сайн биз / энэ монгол гэдэг нэг улс маань өөрөө, өөрийн газартаа байгаа баялгаа / шилээд сонгоод хамгийг бага ч хамаагүй хамгийн ил байгаа ордоо өөрсдөө ухаж болохгүй гэжүүдээ аль нэг компани, аль нэг улс оролцуулахгүйгээр... болно чадна шүү дээ захын хужаа, жирийн нинжа нар ухаад аваад болоо л байна. Ингээд хөдлөх нэг гишүүн, нэг сайд алга уу даа.... болно шүү дээ уул нь

    • МГЛ
    • 2016-11-14

    Сайхан цэгцтэй бичсэн нийтлэл байна. манай иргэдийн боловсрол хэтэрхий муу байна даа. Бүгд уул уурхайгаас хамаарч амьдарч байгаагаа ойлгохгүй. хаана боон хөөнө гээд, сууж байгаа модныхоо мөчрөө хөрөөдөж байгаагаа ойлгохгүй л байна даа.

    • Зочин
    • 2016-11-14

    Мэдлэг хэрэггүй, нүүрсээ л ухая

arrow icon