Нийтлэл 07 сарын 27, 2017

Чагтлагдсан сэдэв: ШИНЭ КОЛА ЗЕРО

Кока-Кола компани Кока-Кола Зеро ундааг энэ оны наймдугаар сараас эхлэн АНУ-д борлуулахаа больж, сахаргүй шинэ төрлийн Zero Sugar нэртэй ундааг худалдаанд гаргах гэж байна. Кока-Кола компаний гүйцэтгэх захирал Жэймс Кюнси энэ бүтээгдэхүүнээ “Кола Зеро ундааны шинэчлэл” гэж нэрлэсэн юм. Шинэ бүтээгдэхүүн Кола Зеротой адил сахар, калоригүй байх боловч жирийн Кока-Колатай ойролцоо амттай байх аж.

Борлуулалтаас хасагдах гэж буй Кола Зеро ундааг Кока-Кола компани 2006 оноос эхлэн худалдаалж эхэлсэн. Үүнээс хойш Кола Зеро ундаа амжилттай борлуулагдаж 2016 онд АНУ-ын топ 10 брэндийн тоонд багтаж байжээ. Хэдийгээр шинэ Zero Sugar дэлхийн 25 улсад аль хэдийн борлуулагдаад эхэлсэн ч АНУ дахь ундааны татвараас болоод борлуулалтаа хойшлуулаад байсан юм.

Мөн Кока-Кола компани энэ жил Фанта брэндийн ундаагаа шинэ дүр төрхтэй болгон худалдаалж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд хүнсний хэрэглээний соёл өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бага боловсруулсан, хольц багатай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хандлага нэмэгдэж байгаа аж. 2016 онд дэлхийн савтай усны хэрэглээ ундааны хэрэглээнээс давжээ. Дээрх хандлагыг харгалзан дэлхийн томоохон ундаа үйлдвэрлэгч компаниуд цай, жимсний ундаа, сүүн бүтээгдэхүүн, сахаргүй ундааны үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна.

Жиргээчид шинэ Zero Sugar ундааны талаар #CokeZero гэсэн хаштагтай жиргэж байна.

Кока-Кола компани албан ёсны твиттер хаягаараа шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

Seth Mandel “Кола Зеро бол хамгийн шилдэг сахаргүй ундаа. Энэ шинэ ундаа гоё байгаасай.” гэжээ.

Teebles “Ядаж л гоё харагдаж байна” гэв.

Tim Roberts “хуучин” Кола Зерог санагалзан “Байзаарай, тэд Кола Зерог зарахаа больж байгаа юм уу? Тэд ядаж Кола Зеро Классик гэх эсвэл өөр нэртэй ундааг зургаан сарын дотор зарж эхлэх хэрэгтэй" гэжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon