Нийтлэл 08 сарын 31, 2017

Чагтлагдсан сэдэв: ХОНГ КОНГИЙН ХАМГИЙН АНХНЫ 'ТЭРБУМТАН' СТАРТ АП

Хонг Конгийн тээврийн ложистикийн асуудлыг шийдсэн “GoGoVan” тэрбум ам.долларын үнэлгээтэй Хонг Конгийн хамгийн анхны старт ап боллоо.

“GoGoVan” старт ап 2013 онд байгуулагдсан бөгөөд энэ сард эх газрын Хятадад үйл ажиллагаа явуулдаг "58 Суюун" компанитай нэгдсэн нь тус компаний үнэлгээг нэмэгдүүлсэн байна.

“GoGoVan” нь богино зайд ачаа тээвэрлэх ложистик үйлчилгээг Хонг Конгд нэвтрүүлэн ажиллаж байсан ба ойрын хугацаанд үйлчилгээний сүлжээгээ Хятадын 200 гаруй хотод тэлэхээр болсон байна. Хятадын хот доторх ложистик үйлчилгээний зах зээл 1,2 их наяд юань буюу 180 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Цаашлаад энэ зах зээл жил бүр 15-20% өснө гэж Deliotte China мэдээллэсэн байна.

Уг старт апыг үүсгэн байгуулагч Стивен Лам-юэн болон түүний хамтрагчид үйлчилгээний газрууын эзэмшдэг хүргэлтийн ачаа машинууд зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгааг анзааран, старт ап байгуулах санаагаа олжээ. Өөрөөр хэлбэл “Uber” шиг, гэхдээ зөвхөн ачаа, бараа тээвэрлэх сүлжээ бий болгон зах зээлийн эрэлтийг хангахыг зорьсон байна. Тэдний гар утасны аппликейшн 1,3 сая удаа татагдаж, хэдийн 150,000 гаруй жолоочтой болсон байна. Үүсгэн байгуулагч Стивен Лам-юэн  “хамгийн амжилттай бизнес шийдэх асуудал гарсан үед үүсдэг. Асуудал нь том байх тусам компани нь том байх болно.” гэжээ.

"GoGoVan" старт апын үүсгэн байгуулагчид. Эх сурвалж: SCMP

“GoGoVan”-тай нэгдсэн "58 Суюун" компаний гол хувьцаа эзэмшигч нь Алибаба групп юм. Дээрх нэгдэл нь Алибаба группын онлайн худалдаа болон тээвэрлэлтийг сүлжээг хослуулан бизнесээ өргөжүүлэх стратегийн нэг хэсэг болж байгаа аж.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon