Нийтлэл 09 сарын 21, 2017

Чагтлагдсан сэдэв: ӨМНӨД СОЛОНГОС ХОЙД СОЛОНГОСТ 8 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТУСЛАМЖ ОЛГОНО

Өмнөд Солонгосын Засгийн газар НҮБ-ын харъяа байгууллагуудаар дамжуулан Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж олгохоор өнөөдөр шийдвэрлэлээ.

Тусламжийн нийт хэмжээ 8 сая ам.доллар байх бөгөөд 4,5 сая ам.доллар нь Дэлхийн хүнсний программаар дамжин бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд зарцуулагдах бол үлдсэн 3,5 сая ам.доллар НҮБ-ын Олон улсын хүүхдийн эрсдлийн сангаар дамжин Хойд Солонгосын хүүхдүүдэд зарцуулагдахаар төлөвлөгджээ.

НҮБ-ын судалгааны дагуу Хойд Солонгосын хүн амын 72% буюу 18 сая орчим хүн хүнсний хомсдол, амин дэмийн дутагдалд орсон ба тэдний 1.3 сая орчим хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд яаралтай тусламж хэрэгтэй гэжээ.

Өмнөд Солонгосын үе үеийн Засгийн газрууд Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж санал болгодог байсан боловч цөмийн туршилт, пуужингийн асуудлаас болж зогсонги байдалд ордог байв. Авилгын хэргээс болж огцорсон Ерөнхийлөгч асан Пак Ин Хэ 2016 оны нэгдүгээр сард Хойд Солонгос дөрөв дэх цөмийн туршилтаа гүйцэтгэсний дараа тусламжаа зогсоосон

Хэдийгээр Мүүн Жэ Иний Засгийн газар Хойд Солонгосын цөмийн туршилт, пуужин харвасан үйлдлүүдийг эсэргүүцэн НҮБ-ын хоригийг чангатгахыг уриалах, цэрэг зэвсгийн хүчээ харуулах зэрэг хариу арга хэмжээнүүдийг авсан ч тусламжаа зогсоолгүй, уламжлалт бодлогоо хэрэгжүүлэхээр болж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon