Нийтлэл 10 сарын 11, 2017

М.Энхболд: Шулуухан хэлэхэд үлдсэн хугацаанд хий хоосон улс төржилтөө зогсоож, өмнөх ажлаа л сайн хийх нь зүйтэй байна

 

 

        УИХ-ын дарга үнэхээр л үнэн үг хэллээ гэж тооцоход, өрнөж байгаа улс төржилтийн ард УИХ-ын дарга өөрөө байгаа бус уу? Хөшигний ард тоглогдож байгаа бүх жүжгийн найруулагчдын нэг нь тэр шүү дээ. Зөвшилцөл ид өрнөж байгаа үед нийгэмд илгээсэн түүний мессеж ажлаа хиймээр байвал алив хурдан зөвшөөрчих гэсэн утга агуулж байна. Тэртээ тэргүй үндсэн хуулиараа парламентын тогтолцоотой улсад нам, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл УИХ-ын даргын гарт төвлөрч байдаг учраас ерөнхий сайд болж улс төрийн тэмцлийн галын өөдөөс бамбай барьж тулалдаж байснаас томилгоонд нь оролцчихоод, хариуг нь хүлээгээд хажуунаас нь хатгаж суух нь амар байдаг биз ээ.

      Энэ олон халаа сэлгээ, томилгооны олон хэлцлээс та бид төдийгүй дотор нь байгаа улстөрчид хүртэл залхаж байгаа нь сонирхолтой. Улс төрийн наймаанаас гоёор хэлвэл бүлэглэлүүдийн зөвшилцлөөс хэт хамааралтай болсон засгийн газар маань өөдөлж, ахуй төр маань алдарчихгүй л байгаасай гэж хэн хүнгүй л хүсч байна. 20 жил парламентын хаалганы гадаа хана түшээд зогсож байгаа “ГҮЙЦЭТГЭХ ЗАСГИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ”-ыг хамгаалж, хуулиар баталгаажуулж, хий хоосон улстөржилтийг зогсоож өгөхийг танай намд өгсөн 65 кнопныхоо хариуд УИХ-ын дарга, МАН-ын намын дарга таниас ард түмэн бид хүсч байна.

Сэтгэгдэл бичих

    • Бубу
    • 2017-10-12

    Чи төрөөс зайлаач.Монголын төр чамд зөндөө самарууллаа

    • Болд
    • 2017-10-12

    Чи Энкуяр шиг болохгүй тулд төрөөс зайл .чамд нөгөө богдод тодруулах гэж байсан ач чинь идээд барахгүй улсын мөнгө байгаа одоо болоо юм биш үү.Махан толгой минь ард түмэн чамайг ямар их үзэн ядаж байна одоо олгойгоо бодооч хүүрээ

arrow icon