Нийтлэл 10 сарын 20, 2017

Дуучин A Cool “Мастер тогооч” 3 буюу авьяастны эрэлд ялагч болбол шагналын мөнгөө буяны үйлст зарцуулна гэв

Дуучин A COOL буюу Б.Анхбаяр дуулахаас гадна хоол хийх чамгүй авьяастай  нэгэн төдийгүй авьяасаа цаашид улам хөгжүүлэхээр “Мастер тогооч” 3 буюу авьяастны эрэлд  шоу нэвтрүүлэгт оролцжээ. Түүнчлэн тэрбээр нэвтрүүлгийн ялагч болбол Улаанчулуутын хогын цэгт  амьдардаг хоёр хүүхэдтэй нэгэн ээжид туслах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Дуучин залуу маань нэвтрүүлгийн хятад гудамжны хоол хийх  даалгаврыг амжилттай биелүүлж шүүгчдээс “сайхан амттай” байна гэх магтаалын үгийг сонссон бөгөөд дараагийн шатандаа тэнцэж хорин сая төгрөгийн эзэн болоход нэг алхам ойртжээ.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon