Нийтлэл 11 сарын 10, 2017

Дэлхийн банкнаас уул уурхайн бус экспортыг дэмжих төслүүдэд хөрөнгө оруулж байна

Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн арван нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт тэмдэглэдэгтэй холбогдуулан Стандартчилал Хэмжилзүйн газраас зохион байгуулж буй өдөрлөгт дэлхийн банкны бизнес хөгжлийн шинжээч Нямсүрэн дэлхийн банкнаас монголд хэрэгжүүлж буй экспортыг дэмжих төслийн танилцуулгыг хийлээ.

Энэхүү төсөл нь уул уурхайн бус экспортын жижиг дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дэлхийн шинэ зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсад хууль ёсны дагуу үйл ажиллагаа эрхэлж буй жижиг дунд үйлдвэрүүдэд

  • Бизнесийн төлөвлөгөө стратеги боловсруулахад
  • Үйлдвэрлэлийн менежментээ сайжруулахад
  • Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ авахад /Олон улсын лабораторид бүтээгдэхүүний дээжийг явуулах/
  • Олон улсын экспортын үзэсгэлэн яармагт оролцоход
  • Дистрьбютертийн үйл ажиллагаа явуулахад нь тусалж санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм.

Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуйн нэгжүүд нь  дараах шаардлагуудыг хангасан байна.

  • Сүүлийн 2 жилд татвар төлж, ашигтай ажилласан
  • Сүүлийн 2 жилийн аль нэгэнд нь 25 саяас 7,3 тэрбумын борлуулалт хийсэн
  • Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөний үнэлгээг хийсэн байх

Мөн энэ төслийн хүрээнд зөвхөн санхүүгийн тусламж үзүүлээд зогсохгүй бизнес эрхлэгчдэд зориулан ур чадварыг сайжруулахад мэдлэг мэдээлэл өгөх, сургалтууд зохион байгуулах зэргээр зөөлөн хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой юм.

  • Онлайн сургалт mn
  • Ерөнхий сургалт
  • Захиалгат сургалт
  • Семинар хэлэлцүүлэг
  • Байгууллага хоорондын туршлага солилцох сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэхүү төсөл нь 2017 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 72 бизнесийн төсөл ирсэнээс 21 төслийг санхүүжүүлэх гэрээг хийж, 14 бүтээгдэхүүнийг шинээр гаргаад байгаа юм байна.

Холбоо барих EDP.mn

Сэтгэгдэл бичих

arrow icon