Нийтлэл 11 сарын 10, 2017

Фэйсбүүкт хэн трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт тэгээд хэн трэнд болж байна вэ?

Tugstsogt Nyambayar

Өнөөдрийн фэйсбүүк трэндийг  гавьяат тамирчин  Н.Төгсцогт тэргүүлж байна. Тэрээр энэ сарын 18-нд Лас Вегас хотод болох боксын тэмцээнд оролцохоор бэлдэж буй зургуудаа цахим хуудаснаа нийтэлж маш олон хүнээс магтаал сайшаалын үгийг мөн Төгсцогтоо “чи чадах ёстой, чи л чадна” гэх мэт урмын үгсийг олон сонсжээ.

Mungunzul Amgalanbaatar

"DOZ" энтертаймэнтийн жүжигчин Мөнгөнзулыг жүжигчин Доржсүрэнгийн эхнэр гэдгийг мэдэхгүй хүн байхгүй биз. Харин түүнийг сахилгагүй дэггүй нэгэн гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Тэрээр өөрийн цахим хуудаснаа цасан дээр усны хувцастайгаа инээмсэглэн зогссон зургийнхаа хамт “Заримдаа сахилгагүйтмээр. Иогийн дараа. Харвах од шиг богинохон энэ амьдралд дураараа сайхан инээе. Бөөн кайф” гэж  нийтэлсэн нь маш олон хүнд таалагджээ.

Uka

Цоглог, эрч хүчтэй, стиллэг хэмээх маш олон сайхан тодотголтой дуучин Ука фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр үргэлж сонсогч фэнүүдтэйгээ хамт байж шинэ уран бүтээлүүдийг хүргэсээр байдаг бөгөөд түүний сүүлд гаргасан Dont stop хэмээх дуу нь аль хэдийн залуусын дунд хит болсон. Дуучин Ука өөрийн цахим хуудсанд үргэлж сонирхолтой, хөгжилтэй зүйлсийг нийтэлдэг гэдгийг ч хүмүүс андахгүй. Харин энэ удаа дуучин бүсгүй маань шинэ дууныхаа клипны хасагдсан хэсгүүдийг сонсогчиддоо үзүүлж бяцхан хөгжилдөж амжжээ.

Big Gee

Фэйсбүүк трэндийг  гурван долоо хоногийн турш тэргүүлж  нийгмийг сайн сайханд  уриалан дуудаж байдаг дуучин GEE энэ удаа “Аригу” клубт очиж сонсогчидоо доргиох тухайгаа хуваалцжээ. Ташрамд дуулгахад тэрээр стилл имижнийхээ нэг хэсэг болсон шивээсний тоогоо нэгээр нэмж байгаа гэнэ шүү. Чухам ямар шивээс хийлгэснээ удахгүй олон нийтэд дэлгэж шуугиан тарих нь дамжиггүй биз ээ.

Дуучин Б.Сарантуяа

Поп хатагтай Сарантуяа сүүлийн үед шинэ уран бүтээлээрээ сонсогч фэнүүдтэйгээ уулзсангүй. Харин тэрээр урлаг соёлын залуу халуун үеийнхнээ дэмжин цахим хуудастаа нийтэлсээр байгаа нь түүнийг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болоход нөлөөлжээ. Тэрээр Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжинг маш идэвхтэй дэмжиж байгаа бөгөөд “Дарханы унаган хүү, Эверестийн оргилд хоёр удаа Монголынхоо далбаагаа мандуулсан Цэвээндашийн охин, Дархан нутгийн унаган охин Энхжин Монгол улсаа төлөөлөн Дэлхийн миссийн тэмцээнд оролцож байна. Монголчуудаа уухайлан дэмжицгээе. Дарханаасаа Дэлхийн миссийг төрүүлэхийн төлөө хүн бүр идэвхитэй саналаа өгөөрэй . Дархан хотоос хацар гоо охид олон төрдөг учир нь хотын маань түүхэнд оршдог. Эх орны 4 зүг 8 зовхисоос илгээлтийн эзэд ирж найрамдлын хотыг босголцсон түүхтэй. Гоо үзэсгэлэн ертөнцийг аварна” хэмээн нийтэлсэн нь нутаг нугын ялгаа гаргалаа хэмээн шүүмжлэл дагуулсан ч маш олон хүмүүсийг Ц.Энхжингийн төлөө саналаа өгөхөд нөлөөлж чаджээ.

Норовын Тэгшбаяр

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн буухиаг физикч Норовын Тэгшбаяр үргэлжлүүлж байна. Тэрээр цахим хуудсандаа физикийн туршилт судалгааны  сонирхолтой видео нийтлэхээс гадна залуусыг амьдралын зөв хэмнэл, эерэг хандлагатай болохыг уриалан дуудаж байна.

Jargal Defacto

Нийгэм улс төрийн хүрээнд дэх тулгамдсан сэдвүүдийг хөндөж ярилцдаг "De Facto" нэвтрүүлгийн хөтлөгч, эдийн засаг, сэтгүүлч Жаргалсайхан фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр энэ сарын 19-ны өдөр “Насан туршийн боловсрол” лекцээ хүргэхээр бэлтгэж байгаа юм байна.

Terbishdagva Dendev

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва улс оронд тулгарч буй асуудлуудад өөрийн байр сууриа илэрхийлж цахим хуудаснаа нийтэлсэн нь түүнийг фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд ороход нөлөөлжээ. Мөн тэрээр Оюу толгойн асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж "Vtv" телевизийн гэр мэдээллийн хөтөлбөрт зочноор оролцсон байна.

Saldan Odontuya

Баянгол дүүргийн засаг дарга  С.Одонтуяа фэйсбүүк  хуудсаараа дамжуулан дүүрэгтээ хийж буй ажлын тайлангаа олон нийтэд хүргэсээр байгаа билээ. Тухайлбал иргэдийн ирүүлсэн санал гомдлын дагуу шөнө ажилладаг PC тоглоомын 13 газрыг хаасан байна. Мөн нийслэлийн Баянгол дүүрэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийг барих ажилд дэмжлэг үзүүлж байгаа юм.   

Сэтгэгдэл бичих

arrow icon