Нийтлэл 11 сарын 26, 2017

Банкны салбар 3 дугаар улиралд: Төгрөгийн хадгаламж 1.0 их наяд төгрөгөөр өсөв

1. Банкуудын нийт хөрөнгө сүүлийн улиралд 2.3 их наядаар өсөв

2017 оны 3 дугаар улирлын эцэст банкны салбарын нийт хөрөнгө их наяд төгрөгт хүрсэнээр өмнөх улирлаас 9.1 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 13.8 хувиар өссөн нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өссөн үзүүлэлт байлаа. Сүүлийн 3 улирал 25 их наяд орчимд тогтвортой байсан банкуудын нийт  хөрөнгө сүүлийн нэг улирлын дотор 2.3 их наяд төгрөгөөр өссөн бөгөөд үүний 78 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг харилцах хадгаламжийн өсөлт бүрдүүлж байна. 

2. Тайлант улиралд СНББ-уудын харилцах хадгаламжийн үлдэгдэл нийтдээ 1.4 их наяд төгрөгөөр өссөний дотор ХХБ-ны хөрөнгө 565.3 тэрбум төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлт байв

Тайлант улиралд нийт харилцах хадгаламж 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 14 их наяд төгрөгийн босгыг давсан бөгөөд төгрөгийн хадгаламж 1.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин төгрөгөөр илэрхийлэгдсэн актив 1.4 их наяд төгрөгөөр өссөнийг үзэхэд харилцах хадгаламжаас бусад эх үүсвэр 400 орчим тэрбум төгрөгөөр өссөн болох нь харагдаж байна. Төрийн банкнаас бусад СНББ-уудын харилцах, хадгаламж хамгийн багадаа 100.0 тэрбум төгрөгөөр өссөнөөр банкуудын төлбөрийн чадвар сайжирч, зээлийн эх үүсвэр нэмэгдлээ. Капитрон банкны харилцах хадгаламж 81.8 тэрбум төгрөг, Чингис хаан банкны харилцах хадгаламж 92.7 тэрбум төгрөгөөр өссөнөөр өнгөрсөн онуудын жилийн дундаж өсөлтөө нэг улирлын хугацаанд үзүүлэв. Тайлант улиралд 12 арилжааны банкны харилцах хадгаламжийн үлдэгдэл өссөн үзүүлэлттэй байлаа. 

3.Төрийн банкны зээл 16.2 хувиар буюу 203.7 тэрбум төгрөгөөр өссөн нь бусад арилжааны банкуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт байна2017 оны 3-р улиралд бүх СНББ-уудын хувьд цэвэр зээлийн дүн өмнөх улирлаас ялимгүй өссөн үзүүлэлттэй байна. 3 дугаар улиралд системийн хэмжээнд өөрийн хөрөнгө 71.7 тэрбум төгрөгөөр өссөн бол зээлийн багц 700 тэрбум төгрөгөөр өссөн тул өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 0.7 нэгж хувиар буурсан байна.

4. 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 банк 10.0 тэрбумаас төгрөгөөс өндөр ашигтай ажилласан байна

2017 оны 3 улирлын байдлаар 14 арилжааны банкнаас 12 нь ашигтай ажиллаж байгаа бол өнгөрсөн оны мөн үед 9 банк ашигтай ажиллаж байсан юм.  Өнгөрсөн оны мөн үед системийн нөлөө бүхий 6 банкнаас 2 банк 10.0 тэрбумаас дээш цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 банк 10.0 тэрбумаас төгрөгөөс өндөр ашигтай ажилласан байна.

5. 2017 онд ҮХОБ 8.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол бусад банкууд бүгд ашигтай ажиллажээ.

Ашигт ажиллагаа сайжрахад голлон нөлөөлсөн хүчин зүйл нь активийн чанар өнгөрсөн оноос үргэлжлэн муудаагүй бөгөөд банкуудын нэмж байгуулсан эрсдэлийн сангийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсантай холбоотой. Алдагдалтай ажилласан ҮХОБ-ны хувьд 2017 зээлийн чанар хамгийн хурдацтай муудсан байна.

6.Хаан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 23.0 хувьтай байгаа нь СНББ-ууд дунд хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байна

 Хэдийгээр тайлант улиралд зээлийн багц өссөн хэдий ч банкуудын ашигт ажиллагаагаар өөрийн хөрөнгө нэмэгдсэн тул өөрийн хөрөнгийн хүрэлцээ огцом өөрчлөгдөөгүй. Хаан банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт 23.0 хувьтай байгаа нь СНББ-ууд дунд хамгийн өндөр үзүүлэлт хэвээр байна. СНББ-уудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ өмнөх улирлын түвшинд буюу 18.0 орчим хувьтай байна. 

7. ХХБ-ны эх үүсвэр 834 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрвөх чадварын харьцаа 7.8 нэгж хувиар нэмэгдлээ

Төрийн банкны зээлийн багц 204 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрвөх чадварын харьцаа 9.1 нэгж хувиар буурч 30.2 хувьд хүрсэн. Бусад СНББ-уудын хувьд хөрвөх чадварын үзүүлэлтэд томоохон өөрчлөлт ороогүй.

Банкны салбарын 3 дугаар улирлын тоймын дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү. 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon