Нийтлэл 11 сарын 30, 2017

САЙН ААВ: Тулгын гурван чулууны нэг нь л хазайвал туулж барамгүй хорвоо шүү гэж захидаг

 Аав гэж хэнийг хэлэх вэ? гэсэн асуултыг  хэд хэдэн хүнээс асуулаа. Ихэнх хариулт нь нөмөр нөөлөг, итгэл гэсэн хоёрхон үгээр хариулсан. Тэгэхээр аав гэдэг хүн хүүхдүүдийнхээ хувьд үлгэр дууриалал, түшиж тулах багана нь байдаг байх нь. Тэр тусмаа охидын хувьд аав нь хамгийн ихээр нөлөөлдөг. Тэд аавыгаа харж аавтайгаа адилхан хүнийг заяаныхаа ханиараа сонгохоор төлөвлөж байдаг аж. Тэгвэл бид энэ удаа “Сайн аав”  булангаараа  Б.Уламбаяр гэдэг хөдөлмөрч аавыг онцолсон юм. Бид түүний бага охин Дөлгөөн-Учралтай  аавынх нь түүнд нөлөөлсөн нөлөөлийн тухай, түүний аавын сайхан зан чанарын тухай ярилцсан юм. Түүний энэхүү яриа Б.Уламбаяр гуйаг сайн аав гэдгийг батлах биз ээ.

Аавыг минь Б.Уламбаяр гэдэг. Гал морин жил төрсөн. Хэнтий нутгийн Хэрлэн голын хөвөөнд өссөн хүн. Чимээгүйхэн бодол хийлж шүлэг тэрлэн суух дуртай. Гарын дүйтэй хүн болохоор гэрийнхээ ихэнх зүйлийг л өөрөө хийнэ. Зураг зурж, сийлбэр хийнэ. Аавд чадахгүй зүйл үгүй. Аавынхаа бичсэн шүлгүүдийг уншиж онгирмоор, бас ойлгомоор. Амьдрлын тухай бичсэн шүлэг бүхэн нь надад захиас мэт санагддаг юм.

Нүдээ  шүргэсэн өтгөн хар хөмсөгтэй их л гярхай, гялалзсан нүдтэй. Хүнийг нүдээр нь танидаг гэдэгдээ. Аав минь ажилд ядарлаа гэж хэлж үзээгүй их л хөнгөн шингэн хүнсэн. Заримдаа машинаасаа буугаад хурдан хурдан алхаад явах нь ч олонтой. Амьдрал өнөөдөр л дуусах л юм шиг яаравчлана. Аав адгуу бас их яаруу. Хүний ажлыг хойш тавьж өөрийн ажлыг нэгт хойшлуулна  гэж хэзээ ч байхгүй. Хэнд ч юу ч гэж хэлж магадгүй. Ёстой л шударга хүн гэж аавыг хэлэх байхдаа. Гэхдээ хэлсэн үгэндээ гэмшин суух нь олонтой. Хөөрхий минь хэтрүүлчих үү дээ, дуудаж аргаддаг юмуу  гэх нь ч цөөнгүй.  Үүрийн гэгээнээр гарч үдшийн бүрийд л аав ирдэг юм. Аав минь бидэнд “Тулгын гурван чулууны нэг нь хазайвал туулж барамгүй хорвоо шүү” гэж үргэлж байнга захина.

Манай аав  их хурдан гомдож бас баярлана. Дотогшоо уйлж гадагшаа инээнэ. Бид эхээс гурвуулаа.  Ах маань алс холын Солонгос улсыг зорихоор болсон  юм. Ээж минь уйлж үдэхгүй шүү гэж хэрэндээ л хичээнэ. Эгч бид хоёрт ч захина. Нэг нэгнээсээ холдож үзээгүй өссөн болохоор ахыгаа дагаж нэг уйлмаар, эрхэлж нэг уйлмаар.  Харин энэ үед аав  холуур тойроод нүдэнд нь нулимс цийлэнэн зогсож байснаа ачаа тээшээ аваад ороход нь гар цүнхийг нь  барьчихсан ээжийгээ дагаж уйлдаг хүүхэд шиг дотогшоо залгидаг нулимсаа гадагшаа урсгаж байсан юм. Ийм л уяхан зөөлөн хүн дээ миний аав.

Би ер аавын охин. “Ааваасаа төрсөн юм шиг л” гэж ээж хааяа хааяахан гомдолдог. Надад нууж өгсөн амттан, ах эгчээс тусгайлан өгсөн мөнгө, араас чимээгүйхэн дагаж атгуулдаг. 

Сэтгэгдэл бичих

arrow icon