Нийтлэл 12 сарын 11, 2017

Увс аймагт 60 жилийн дараа зээрийн сүрэг нүүдэллэн иржээ

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолборт газар Үзүүрийн булаг орчимд цагаан зээрийн сүрэг шинээр нүүдэллэн иржээ. Одоогоос 60 жилийн өмнө цагаан зээр Увс аймагт амьдарч байсан бөгөөд Дорнодын уудам талаас эхлээд Увсын цэнхэр хязгаар хүртэл нүүдэллэдэг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлдсэн байна.  Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн уг амьтныг хууль бусаар агнах, хөөж айлгахгүй байхыг тус захиргаанаас иргэдэд анхааруулж байна.

Цагаан зээрийн сүрэг нь тухайн газар нутгийн экосистемийн тэнцвэр алдагдах, хууль бус ашиглалт зэргээс шалтгаалан нутаг сэлгэдгээс гадна хахир хүйтэн өвлийг даван туулахаар нөмөр дулаан, бэлчээр сайтай нутгийг зорин нүүдэллэдэг байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon