Нийтлэл 12 сарын 15, 2017

ФЭЙСБҮҮКТ ХЭН, ЮУ ТРЭНД БОЛЖ БАЙНА ВЭ: Сагсчид бөхчүүд, дуучид, жүжигчидтэй сагс тоглосоор байх уу?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ.

Uka

Өнөөдрийн фэйсбүүк трэндийг дуучин Ука тэргүүлж байна. Тэрээр саяхан бага охиноо өлгийдөн авсны дараа уран бүтээлдээ тун шаргуу орсон. Тэрээр тун удахгүй Монгол HD телевизээр үзэгчдэд хүрэх Voice of Mongolia шоуг шүүхээр бэлтгэл ажилдаа оржээ. Ташрамд дурдахад түүний “Хөгжим”  цомог 2017 оны шилдэг 10 цомгийн нэгээр шалгарсан гэнэ.

Sanchir Tungalag

Фэйсбүүк трэндийн буухиаг тамирчин Санчир үргэлжлүүлж байна.  Сагсчид бид бөхчүүд дуучид жүжигчидтэй сагс тоглоод байж болох уу? Энэ бол сагсны дэвшил биш сүйрэл болоод байгаа юмаа. Энэ спорт чинь өөрөө үнэ цэнэтэй гэдэг байхаа” хэмээн ихэд бухимджээ. Мөн үүгээрээ дамжуулан Монголын сагсчдын холбооны ерөнхийлөгчийг сагсан бөмбөгийг цаашид хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудаас Ерөнхийлөгчөөрөө сонгое гэсэн уриалага гаргаж маш олон хүмүүс түүний энэ саналыг дэмжжээ.

Ganhuyag Chuluun Hutagt

Өнгөрсөн гурван долоо хоногийн турш фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн тэргүүн эгнээн байсан ар санхүүгийн нэгтгэлийн гүйцэтгэх захирал Ганхуяг энэ долоо хоногт ч бас энэ байр сууриа алдсангүй. Тэрээр крипто хөрөнгө оруулалтын  тухай олон нийтэд танилцуулж энэ талаар мэдээлэл өгсөөр байгаа. Харин тэрээр өнөөдөр хамгийн сүүлийн танилцуулгаа хийх бөгөөд өнөөдрөөс хөрөнгөө татаж эхлэх гэнэ.

Urankholboo

Дуучин Уранхолбоог хүмүүс Гала хамтлагийн Ану гэдгээр нь мэддэг байсан. Харин сүүлийн жилүүдэд түүнийг халамжит гэргий, үзэсгэлэнт ээж гэдгээр нь мэдэх болсон. Энэ сарын 12-ны өдөр түүний Ами охин нэг нас хүрч түүний өхөөрдөм хөөрхөн зургуудыг цахим хуудаснаас нийтэлсэн байна.

Ганбаатар Сайнхүү

МАХН-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Мөнгө хүчтэй байна. Барьцаанд орчихсон байна. МАХН-ыг тарааж өгнө гэж амлалт авсан байна. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Үүнийг хууль зүйн сайд чуулган дээр хэлсэн Бусдын гар хөл болохоо болиоч ээ хэмээжээ.

Battulga Khaltmaa

Монгол улсын төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг боллоо. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ Ардчилал бол асаагаад орхичихдог, мөнхийн хөдөлгүүр шиг зүйл биш, байнгын анхаарал, арчилгаа тордлогыг шаардаж байдаг. Бид алдаагаа тодорхойлж, засаж залруулж, зогсолтгүй урагшлах ёстой” хэмээжээ.

Энх-Амгалан Лувсанцэрэн

УИХ гишүүн Энх-Амгалан  “битгий босс царайл би чиний ажилтан биш” гэж, энэ  үг нэг хэсэг трэнд болсныг санаж буй биз ээ.  Харин энэ удаа тэрээр фэйсүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр сүүлийн үед ард иргэд рүүгээ чиглэсэн олон талт ажлуудыг хийж түүнийгээ цахим хуудсаараа дамжуулан тайлагнадаг. Хамгийн сүүлд тэрээр “Бидний ирээдүй болсон бяцхан үрс маань Малайзад болсон цээжээр тоо бодох олон улсын тэмцээнд цахиур хагалж, олон медалийг эх орондоо авчирсан тухай сайхан мэдээг сонсож ирээдүйгээрээ бахархаж байна. Энэ Жамбалдорж хэмээх хүү бусдаасаа толгой цохиж, 8 минутад 200 тоог бодож рекорд тогтоожээ. Бид булчингийн хүчээр биш оюуны хүчээр хөгжинө. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн энэ бяцхан үрсдээ хамгийн сайн сайхныг хүсье. Монголын төр ийм л ирээдүйн төлөө гар татахгүй, сэтгэл дутаахгүй байх ёстой” гэж оюуны спортыг цаашид дэмжиж ажлахаа илэрхийлжээ.

 Ука Төмөр

Цахим орчин эерэг мэдээлэл эерэг хандлагыг түгээдэг Ука Төмөр энэ удаа фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр Хүс, Хий уриан дор хүмүүст амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхныг тухай сонирхолтой түүх, бичлэгийг хүргэсээр байгаа юм. Тэрээр  өөрийн блогдоо эерэг мэдээлэл зөв хандлагыг хүмүүст түгээж өдөр бүр урам зориг эрч хүч бэлэглэх нийтлэл бичдэг бөгөөд өнөөдөр өөрийгөө үнэлж сурах тухай сонирхолтой нийтлэл бичсэн. Тус нийтлэл нь маш олон хүнд таалагдаж өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан байна.  

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2017-12-16

    С.Ганбаатар чи болиочээ.Ганц чиний хэлээд байгаа завхарлын чинь толоо тэмцэж байгаа хун шуу дээ.Чиний нудэн дээр болж бутэхгуй бохир у.тор яваад байхад мэдсэнч мэдээгуй дур эсгээд голийгоод явжил байнаш дээ. Хувийн ос хонзон байдаг юмуу.Тогоон дотроо намынхаа,Баасанхуугийнхээ учирыг олж чадахгуй байж тогооноосоо онгийгоод гадгашаа хашгираад хэргуйдээ чаа вас

arrow icon