Нийтлэл 12 сарын 26, 2017

Д.Сарангэрэл: Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзаж, Нийслэлийн Эрүүл мэндийн салбарын асуудлаар санал солилцлоо. Энэ үер Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг  тодрууллаа.

Д.Сарангэрэл: Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай

12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдийн 869 хүүхдийн орон дээр 1481 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал 79 хувь (687)-иар хэтэрсэн байна. Дүүргийн эмнэлгүүдийн 279 насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлж, 374 орыг нөөц өрөөнд шинээр байршуулсан.

Нийслэлийн хэмжээнд 1500 хүүхдийн ор байна.  Гэтэл судалгаагаар 14000 хүүхэд ТТТӨ –өөр өвчлөх магадлалтай. Цэргийн госпиталд хүүхдийн 50, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүүхдийн ор хуваарилсан байгаа. Тийм учраас ор бэлтгэх, эмнэлэг бэлтгэх гэхээсээ илүү томуугийн үеийн менежментийг сайжруулах хэрэгтэй байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээ хангалтгүй явагдаж байгаа бөгөөд нэг иргэнээр тооцсон санхүүжилттэй.  Орон байр, багаж, тоног төхөөрөмжийг улсын болон орон нутгийн төсвөөр хангадаг боловч үйлчлүүлэгчээ дүүргийн болон  төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд рүү явуулж тэдгээр эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлж байна. 

Улсын хэмжээний 218 ӨЭМТ –д Эрүүл мэндийг дэмжих сангаас 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, сургалт сурталчилгаа хийхэд зориулж тэгш хуваарилсан байгаа. ӨЭМТ хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага учир хариуцлага тооцох механизм алга.

Сэтгэгдэл бичих

arrow icon