Нийтлэл 01 сарын 04, 2018

Тайландын хѳгжлийн түүх

 Азийн барууд, лууны сүүдэрт дарагдаад тэгтлээ олон хүний анхаарлыг татдаггүй. Эдийн засгийн хэмжээ болон хүн амын тоогоор Хятад эсвэл Японтой харьцуулшгүй учраас энэ ч аргагүй байх. Иймд Пукет арал, Тай массаж эсхүл Ханговер киногоор энэ орныг тѳсѳѳлѳх нь түгээмэл.

Уул нь сүүлийн 30 гаруй жилд Тайланд орон танигдахын аргагүй болтлоо ѳѳрчлѳгдсѳн. Саяхныг хүртэл энэ улсын бараг хүн бүр нь ядуу байв. Харин ѳнѳѳдрийн Тайланд орлогын түвшнээр upper middle income ангилалд багтах болж, ядуурлын түвшин 10% болтлоо буурчээ.

Тайландын талаар 1: Хѳгжлийн 3 тулгуур

Хэрэв Бангкок хот дангаараа нэг улс байсан бол ѳндѳр орлоготой буюу хѳгжсѳн орнуудын нэгд тооцогдох байв. Тайландын нэг хүнд ногдох ДНБ 5000 орчим буюу Монголоос арай ѳндѳр. Харин Бангкокт энэ үзүүлэлт $13,000 буюу хѳгжсѳн орон гэдэг доод босгыг давдаг. Үнэхээр ч энэ хот 70 сая хүн, $400 тэрбумын эдийн засгийн цѳм гэдэг нь хурдны зам, дэд бүтэц, офисын ѳндѳр барилгуудаас нь шууд харагдана.

Аялал жуулчлал бол Тайландын эдийн засгийн 20% орчмыг бүрдүүлж, жилдээ $70 гаруй тэрбумын валют олдог чухал салбар. Дулаан уур амьсгал, үзэсгэлэнтэй далайн эргүүд, ѳвѳрмѳц соёл, амттай хоол, шѳнийн амьдрал нь сая сая жуулчдыг соронз шиг татна. Жилдээ хүлээн авдаг жуулчны тоогоор Бангкок хот сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж буй. Одоо Тайланд жилдээ 35 сая орчим жуулчин хүлээн авдаг бѳгѳѳд, дараагийн 10 жилд 68 саяд хүргэхийг зорьж байгаа юм байна. Хятадын хурдтай ѳсѳлт олон сая жуулчдыг бий болгосноор, ѳдгѳѳ Тайландыг зорих аялагчдын 30%-ийг Хятад дангаараа бүрдүүлэх болж. Мѳн барууны зарим хѳгшчүүл боломжийн үнээр тансаг байшин аваад залуу Тайланд эхнэртэй цуг тэтгэврийн насаа ѳнгѳрѳѳхийг ч сонирхох болсон аж.

Тайланд хүмүүс ерѳнхийдѳѳ нэлээд хѳдѳлмѳрч, номхон дѳлгѳѳн хүмүүс. Тийм ч учраас Тайланд хүмүүсийг ажиллуулах амар байдаг гэж цѳѳнгүй Япон компанийн менежерүүд ярьж байхыг сонссон. Үнэхээр ч Японы бүхий л автомашин, электроник үйлдвэрлэгчид энд ирж үйлдвэрээ барьсан байдаг. Бусад барууны үйлдвэрлэгчид ч мѳн адил. Үр дүнд нь ѳнѳѳдѳр Тайланд орон хүчирхэг аж үйлдвэрлэлтэй болжээ. Жилдээ 2 сая гаруй автомашин үйлдвэрлэдэг Тайланд орон Зүүн Ѳмнѳд Азидаа тэргүүлэгч, харин компьютер, электроник, эд ангийн үйлдвэрлэлээр дэлхийд хүртэл дээгүүрт орно. Хэдийгээр аялал жуулчлалаар л Тайланд орныг тѳсѳѳлдѳг ч, яг үнэндээ бол үйлдвэрлэлийн салбар нь эдийн засгийнх нь тэн хагасыг бүрдүүлдэг, хѳгжлийнх нь гол мотор юм.

Аль ч хѳгжиж буй орны нэгэн адил хѳдѳѳ аж ахуйн салбар Тайландын эдийн засаг, нийгэмд чухал байр суурь эзлэнэ. Экспортын нэг гол брэнд болсон Тай будааг Монголд ч дэлгүүрүүдэд зардаг. Ѳнѳѳдѳр Тайландын хүн амын 50% нь тариачин хэвээр. Тэдний амдьрал бол маш хүнд, орлого харьцангуй бага юм. Иймд илүү орчин үеийн, илүү ѳндѳр орлоготой амьдрал хайсан залуус нь Банкок гэх мэт том хотууд руу ихээр очно. Тэд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хямд ажиллах хүчээр хангадаг. Тайланд соёлд айлын охин хүүхэд эцэг эхээ асарч харах үүрэг хүлээдэг. Иймд залуу тайланд эмэгтэйчүүд тосгоноос хотод ирж, үйлдвэрүүдэд эсвэл бар цэнгээний газруудад ажиллаж олсон мѳнгѳѳ ар гэр лүүгээ явуулцгаадаг.

Улс тѳрийн хувьд Тайландад цэргийн диктатур, ардчилал ээлжилж солигдсоор ирсэн. Хамгийн сүүлд л гэхэд 2014 оноос цэргийн диктатур тогтоод байгаа. "Тайланд 4.0" буюу хѳгжлийн шинэ стратеги нь эдийн засгийнхаа гол хѳдѳлгүүр болсон хѳдѳѳ аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал гэсэн 3 салбараа хэрхэн шинэчилж, дараагийн шатанд хүргэх вэ гэдэгт тѳвлѳрч байгаа юм байна.

Харин Тайланд оронд тулгамдаж байгаа нэг чухал асуудал бол хүн амын хурдацтай хѳгшрѳлт юм. "Getting old before getting rich" буюу баян орон болохоосоо ѳмнѳ хѳгшин, эдийн засгийн идэвхи нь сул орон болох эрсдэл ѳндѳр байна.

Тайландын талаар 2: Санхүүгийн хямралын сургамж

Одоогоос яг 20 жилийн ѳмнѳ ѳрнѳсѳн Азийн санхүүгийн хямрал Тайландаас анх эхэлсэн байдаг. Зүүн Ѳмнѳд Азийн орнуудаар хямрал дамжаад эцэстээ Солонгост хүрч, солонгосчууд хямралыг давах гэж алтан эдлэлээ улсдаа тушааж байсан тэр үе гэсэн үг.

Валютын ханш чѳлѳѳтэй хѳвдѳг байх ёстой гэдэг сургамжийг 97 оны Азийн санхүүгийн хямралаас хүн тѳрѳлхтѳн ойлгож авсан байдаг. Тайландын тѳв банк мѳнгѳн тэмдэгтийн ханшаа ам.доллартай уяж, $1 =25 бахт гэж хатуу тогтоож байв. Эдийн засгийн ѳсѳлт 97 оны хямралын ѳмнѳх 10 жилд дунджаар 10% орчим, инфляци нам тогтвортой, ер нь бүх зүйл сайхан байсан.

Гэхдээ ханшийг ингэж хатуу тогтоосноор цаана нь гүнзгий хямралын суурь болсон эрсдлүүд хуримтлагдсаар байлаа. Эдийн засаг ѳндѳр ѳсѳлттэй, үнэ ханш тогтвортой үед хѳрѳнгѳ оруулагчид гаднаас доллар оруулж ирэн, бахт болгоод хѳрѳнгѳ оруулалт хийж байв. Тайландад хүүний түвшин хѳгжсѳн бусад орнуудаас ѳндѳр учраас ингэж хүүний зѳрүүн дээр тоглолт хийж дундаас нь их ашиг хийх боломжтой байлаа.

Зах зээл дээр ийнхүү их хэмжээний доллар нийлүүлэгдэж байгаа үед Тайландын тѳв банк ханшаа тогтмол барих шаардлагатай. Үүний тулд зах зээл дээрх илүүдэл долларыг худалдан авч, бахт нийлүүлж байв. Харин нийлүүлсэн бахтаа эргүүлж татахын тулд (стерилизаци) үнэт цаас ѳндѳр хүүтэй гаргах шаардлага гарна. Гэхдээ хүү ѳссѳнѳѳр эргээд хүүний зѳрүүн дээрх спекуляцийг улам ѳдѳѳж, хүчтэй болгож байв.

Мэдээж аливаа эдийн засаг ѳѳрийн хэмжээтэй, шингээх чадвартай. Үр ашигтай хѳрѳнгѳ оруулалтууд дуусч, спекуляци хэт ѳрнѳх нь эргээд нэг ѳдѳр уналт бий болох нѳхцѳл болно. Ингээд 97 оны дундуур гаднаас доллар оруулж ирж, бахт болгон хѳрѳнгѳ оруулах нь ашиггүй, бүр эрсдэлтэй болов. Учир нь зарим хѳрѳнгѳ оруулалтууд үр дүнгүй болж, компаниуд дампуурч, санхүүгийн байгууллагууд асуудалд орж эхлэв. Энэ үед яах вэ? Хѳрѳнгѳ оруулагчид мэдээж бахтаа зараад доллар авч эхэлнэ.

Харин тѳв банк тэр үед бий болсон долларын эрэлтийг хангаж, ханшаа тогтмол барихын тулд валютын нѳѳцѳѳ зарж эхлэв. Ѳмнѳх жилүүдэд үүссэн хѳѳс хэт том байсан тул асуудал шийдвэрлэгдэх хугацаа урт байлаа. Харин валютын нѳѳц хязгаарлагдмал. Энэ үед юу болох вэ гэхээр, удахгүй тѳв банк зарах валютгүй болохоор бахтын ханш унана гэдэг спекуляци явагдаж эхлэв. Бүр бахтаар зээл аваад, доллар болгож хѳрѳнгѳ оруулж байлаа. Ингэснээр асуудал ѳрнѳх хугацаа улам түргэсч, нѳѳцгүй болсон Тайландын тѳв банк бахтын ханшыг сул хаяв. Эцэст нь бодлогын хүүгээ огцом ѳсгѳж байж бахтын ханшийн чѳлѳѳт уналтыг тогтоож авсан байдаг.

Ханш огцом унаснаар доллараар зээл авч, бахтаар хѳрѳнгѳ оруулсан байсан олон компани дампуурч, дагаад санхүүгийн байгууллагууд ч асуудалд орж, бодит эдийн засагтаа хүнд цохилт ѳгсѳн. Хямрал нэлээд хэдэн жил үргэлжилж, Тайланд ОУВС-гийн хѳтѳлбѳр авч байж эдийн засаг нь эргэж сэргэсэн юм. Одоо Тайландын энэхүү жишээ бараг сурах бичиг болгон дээр case study болж орсон гэхэд болно. Ханшийг тогтмол байлгах нь эдийн засаг ѳсч байх үед ч, унаж байх үед ч шаардлагатай тохиргоо хийгдэхгүй байх, улмаар хэт хѳѳсрѳх эсхүл хэт чанга унах эрсдэлд оруулдаг.

Тайландын тѳв банк тэр цагаас хойш удирдлагатай ханшийн дэглэмд шилжиж, ханшийг хатуу тогтоохоо больжээ. Ѳнѳѳдѳр экспортын орлого, аялал жуулчлалын орлого нь Тайландын валютын нѳѳцийг зузаатгах чухал хүчин зүйл болж, Тайландын тѳв банк $170 тэрбумын нѳѳцтэй сууж байна.

Сэтгэгдэл бичих

    • Unshigch
    • 2018-01-10

    mongoliin ediin zasgiin osoltiin saaraltiin talaar bas case study bolj orj irsen geed bdag, ter talaar niitlel bichvel unshnaa bas

arrow icon