Нийтлэл 01 сарын 17, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Хэдийгээр хөдөлгөөн минь хоригдсон ч оюун санаа минь цоо эрүүл

 Амьдралын урт замд өөр өөрсдийн гайхамшигт түүхийг бүтээн аз жаргалтай, уйтгар гунигтай, инээд хөөртэйгээр хорвоог туулах сайхан. Манай “Амьдрал сайхан” булангийн маань энэ удаагийн дугаарт “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн зохицуулагч Н.Мөнхжаргал амьдарлынхаа нэг хэсгээс бидэнтэй хуваалцлаа. 

Би хөгжлийн бэрхшээлтэй болоод арав гаруй жил болж байна. Ид хийж бүтээх, сурч хөгжиж боловсрох насандаа хүний асаргаанд орж ийм байдалтай болсон минь үнэхээр харамсалтай. Гэхдээ ингэлээ гээд сэтгэлээр унаад гуниглаад суухад хэн миний ам руу хоол хийж, хэн надад хувцас худалдаж авч өгөх вэ дээ. Хэдийгээр хөдөлгөөн минь хоригдсон ч оюун санаа минь цоо эрүүл. Би бусдын адил сэтгэж, бодож чадна.Тийм болохоор би өдөр бүр зоригтойгоор ажлаа эхлүүлж ажлаа сэтгэл хангалуун ажлаа хийдэг. Нэг зүйл л сэтгэлд их эмзэг байдаг юм. Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүд тэр тусмаа нуруу нугасны гэмтэлтэй бүсгүйчүүдийн сэтгэлийг зовоосон нэг асуудал бол ээж болж чадахгүй байх вий гэх айдас. Гэхдээ бидний дунд ээж болж үр хүүхдээ бусдаар дутахааргүй өсгөж байгаа ээжүүд олон. Жишээлбэл би саяхан Баянхонгор аймагт ажлаар очсон юм. Тэгсэн тэнд нэг охин нуруундаа бэртэл аваад өөрийгөө босож, хөдөлж чадахгүй гэдэгтэй эвлэрчихсэн зургаан жил хэвтэрийн байдалтай байгааг олж мэдсэн юм. Тэгээд тэр охиныг хотод авчирч өөртөө нь адил олон залуу амьдарлын төлөө тэмцэж бусдын адил амьдарч болдогийг харуулсан. Тэр охин ч бас өөрөө их сэтгэлийн тэнхээтэй болж сэтгэл өөдрөг нутаг буцсан юм. Тэгсэн жилийн дараа л тэр охин нөхөртэй болсон удахгүй хүүхэдтэй болно гээд утсаар ярьсан. Тэр үед эмэгтэй хүний хувьд би ч гэсэн яагаад чадахгүй гэж бодсон.

Сэтгэгдэл бичих

arrow icon