Нийтлэл 01 сарын 19, 2018

ЗАСГИЙН ГАЗАР: Цагаан сараас өмнө 60-аас дээш насны ахмадуудад “Насны хишиг” олгоно

Засгийн газар 2 дугаар сарын 1-ээс эхлэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 392800 ахмадын тэтгэврийг  27000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа.  2018 оны Улсын төсөвт Нийгмийн халамжийн хүрээнд 119.5 тэрбум төгрөгийг тусгаж энэхүү хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.  Мөн нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр 15000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ.  

Мөн  Засгийн газар, Монгол банк, Хаан банк, Төрийн банк хамтран тэтгэврийн зээлийн хүү 15 байсныг 12 болгон бууруулж, хугацаа 6 сар байсныг 12 сар болгон  уртасгажээ. Энэхүү шийдвэр 1-р сарын 16-ны өдрөөс  хэрэгжиж эхэлсэн. Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 60-аас дээш насны ахмадуудад цагаан сарын өмнө “Насны хишиг” тэтгэмжийг олгоно.

Энэ нь нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн дорвитой алхам болсон гэж Засгийн газрын зүгээс үзэж байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon