Нийтлэл 01 сарын 19, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

 Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ.

Odzaya Deremchimed

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийг эгнээнд үргэлж багтдаг нэвтрүүлэгч Одзаяа энэ удаад ч байр сууриа алдсангүй. Тэрээр долоо хоног бүр “Бэлэг” нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэж маш олон хүмүүст шинэ боломж, шинэ сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэдэг. Энэ удаагийн “Бэлэг” нэвтрүүлгээрээ "АДУУ" брэндийн кальцийн бүтээгдэхүүнээс сонгон 100.000 төгрөгт үйлчлүүлэх эрх 10 хүнд бэлэглэхээр болсон байна.

Чимэдийн Хүрэлбаатар Khurelbaatar Chimed

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар фэйсбүүк трэнд тэргүүлэгчийн нэг болжээ. Өнгөрч буй долоо хоног бол шатахууны үнэ нэмэгдэх эсэх асуудал трэнд болж хүн бүр энэ асуудалд анхаарлаа хандуулж байсан. Сангийн сайд ч энэ трэндээс хоцролгүй өөрийн цахим хуудаснаа " Нефт бүтээгдэхүүний зах зээл ойрын үед сулрах төлөвтэй байна гэсэн судлаачдын дүгнэлтийн дараа нефт бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унаж эхэлжээ. Сургаар хөөрөх шаардлагагүй ээ, ойр, дунд, хэтийн төлөвийг харж, тооцоо судалгаанд үндэслэж байж аливаа шийдвэр гарах учиртай” гэж өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

Mungunzul Amgalanbaatar

DOZ энтертайментийн жүжигчин Мөнгөнзул фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Учир нь тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан нэгэн сайхан мэдээг хүргэжээ. Тодруулбал  Швейцарын 32 дахь удаагийн Fribourg олон улсын кино наадамд Монгол улсаас  "Хөх толбот хүмүүс" кино анх удаа New Territory section-д шалгарсан гэнэ.

Дагдангийн Анхбаяр

Энэ долоо хоногийн трэнд сэдэв болох шатахууны асуудлаар АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга асан Дагдангийн Анхбаяр өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа 

ОХУ-ын нефтийн хамгийн том компани болох “Роснефть”-ийн зүгээс бидэнд Монгол улс борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн санал хэлсэн

бололтой. Дарга нар үгүй л гэх байх л даа” гэжээ.

Battsetseg Natsagdorjiin

Жинжиймаа киноны дүрээр олонд танигдсан жүжигчин Н.Батцэцэг жүжигчний мэргэжлээр суралцаж буй оюутнууд болон шинэ залуу жүжигчдэд зориулан “Жүжигчин ба Би “ хэмээх ном гаргасан байна.

Эрдэнэжамъян Эрдэнэбилэгийн

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн “Эрдэнэт” үйлдвэрээс иргэдэд хувьцаа эзэмшүүлэх асуудал эрчимтэй яригдаж эхэлсэн. Энэ асуудалд улс төрийн хүрээнийхнээс гадна иргэд ч анхаарлаа хандуулж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. Энэ асуудлаар Ж. Эрдэнэбилэг “Эрдэнэтийн 49%-ийн тал хувьцааг нь Эрдэнэтийн иргэдэд давуу эрхээр өгөх ёстой” гэсэн байр суурь баримталж цахим орчинд хийсэн пост, санал асуулга нь цахим ертөнцөд трэнд болж байна.

Urangoo Altangerel

Фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн эгнээнд UA Consulting компанийн захирал АУрангоо орлоо. Тэрээр шинээр ажил орохоор төлөвлөж ажлын ярилцлагад бэлдэж буй залуустаа зориулан ажлын ярилцлагад орохдоо хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа болон тэдгээрийг яаж засаж залруулах тухай зөвлөгөө өгчээ. 

Сэтгэгдэл бичих

arrow icon