Нийтлэл 02 сарын 06, 2018

Ц. Нямдорж: Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг улс төржүүлж 49 хувийн хулгайг замхруулах гэж оролдож байна

Эрдэнэт үйлдвэр арбитрийн шүүхэд ялагдаж торгууль төлөх болсон гэх асуудал олон нийтийн дунд тарж эхэлсэн. Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.  

"ХЗДХ-ийн яам болон Засгийн газар арбитрийн маргаанд огт оролцоогүй. Тэр маргаанд Эрдэнэтийнхэн, банкныхан л оролцсон. Би болон манай яамныхан арбитрийн маргаантай холбоотой асуудлыг мэдэхгүй. Харин яам дээр ажиллаж буй ажлынх хэсгийн тухайд Эрдэнэт дээр юу болж байгааг судлаад Засгийн газарт тайлагнах үүрэгтэй болохоос маргаанд оролцох ажлын хэсэг биш. С.Баярын Засгийн газрын үед 51 хувь дээр баталгаа гаргаж өгсөн гэх мэт асуудлууд яригдаад байсан. Уг нь энэ Эрдэнэт үйлдвэрийн маргаан 2013 онд гарсан маргаан. Тэр үед Ц.Элбэгдож Ерөнхийлөгч байсан ардчилсан нам засаг барьж байсан тэр үед Эрдэнэт үйлдвэрийн захирал энэ шугамаар томилогдсон. Энэ хүмүүс өөрсдөө л энэ маргаанд оролцсон. Ноднин жил хүртэл шүүхийн маргаан нь яваад одоо нарийвчлаад л явж байгаа. Энэ асуудлыг улс төржүүлэх шаардлагагүй. Одоо бол асуудлын цаана яаж хохирол багатай гарах уу гэдэг асуудал л байна.  Ер нь эндээс нэг  юм мэдрэгдээд байна. Эрдэнэтийн 51 хувийг улс төржүүлж байж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалттай ажил явагдаад байна. Намайг ч оролдож, замаасаа зайлуулах гэж хичээж байна. Намайг замаасаа зайлуулж Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувийг замхруулах гээд байна. Үүнийг хэн хийж байгааг би хэлье. Ц.Элбэгдорж болон Б.Хурцын баг, Худалдаа хөгжлийн банк нийлээд үүнийг хийж байгаа. Миний дараа Ж.Батзанданг оролдож эхэлнэ" гэв. 

Сэтгэгдэл бичих

arrow icon