Нийтлэл 02 сарын 09, 2018

Фэйсбүүкт хэн, юу трэнд болж байна вэ?

Фэйсбүүк сүлжээг идэвхтэй хэрэглэх цаг завгүй хаана, хэн, юу трэнд болж буйг мэдэх боломжгүй уншигчдад нийгэм юу сонирхож буйг болон фэйсбүүк хэрэглэгчдийн дунд содон сонирхолтой зураг, бичлэг, сэтгэгдэл нийтэлж олны анхаарлыг хэн татаж, цахим сүлжээнд трэнд болж буйг уншигчиддаа хүргэж байна. Фэйсбүүкт  хэн трэнд болж байна вэ?

 

Uka

Энэ долоо хоногийн фэйсбүүк трэнд тэргүүлэгчидийг дуучин Ука тэргүүлж байна. Тэрээр Voice of Mongolia шоунд шүүгчээр ажиллаж байгаа нь олон нийтэд ихээхэн таалагдаж байгаа. Тэрээр өөрийн багтаа чадварлаг дуучин бэлтгэх гэсэн тэмүүлэлдээ хөтлөгчдөн бусад шүүгчидтэйгээ чамгүй өрсөлддөг. Түүний фэйсбүүктэй байрлуулсан дараах зураг ч дуучин Отгонбаярын хор шарыг  малтаж л суугаа бололтой.

Дагдангийн Анхбаяр

АН-ын Улс төрийн бодлогын газрын дарга асан Дагдангийн Анхбаяр сүүлийн хэдэн өдөр үүссэн замын түгжрэлд ихээхэн бухимдаж Хайран сайхан цаг хугацаагаа хүнд суртал, замын түгжрэл хоёрт л үрж байна. Энэ бүх Түгжрэлийн эх нь тархины түгжрэл юм шүү дээ хэмээн хошиносон нь маш олон хүний анхаарлыг татжээ.

Bold Dorjsuren

Төрийн соёрхолт дуучин Болд фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг хэвээр байна. Тэрээр Voiсe of Mongolia шоуны шүүгчээр ажиллан тун ч завгүй байгаа төдийгүй давхар шинэ цомгийн ажилдаа анхаарлаа хандуулсаар байна. Дашрамд дурдахад түүний шинэ цомогт багтах зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан цоо шинэ дуу гарчээ.

 Жүжигчин Баттулга /Аглуу/

Жүжигчин Аглуу буюу Баттулга фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ.Тэрээр Хүлэгү пикчертэй хамтран сар шинийн баярт зориулсан инээдмийн хөтөлбөрийг тун удахгүй ."Ханиа, даргад үнсүүл" баярын хөтөлбөрөө үзэгчдэд хүргэх гэнэ.

Purevmaa.S

“Би чамд хайртай” киног мэдэхгүй хүн тун ховор. Харин тус киноны гол дүрийн намуун зөөлөн хоолойтой Үрлээгийн дүрээр олонд танигдсан жүжигчин Пүрэвмаа фэйсбүүк трэнд тэргүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд кино уран бүтээлд тоглохоос илүүтэй эрүүл, зөв хооллолт, амьдралын зөв хэвшлийг олон нийтэд түгээсээр байгаа. 

Сүхбаатарын Батболд - Batbold Sukhbaatar

УИХ-ын гишүүн С.Батболд фэйсбүүк трэнд тэгүүлэгчдийн нэг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа  “Азийн хөгжлийн банкнаас шинээр авч буй зээлийг эдийн засгийн хөгжил, дэд бүтэц, аялал жуулчлал зэрэг олон чухал салбарт ашиглахаар төлөвлөж буй нь сайшаалтай. Гэхдээ өмнө нь авч байсан аль ч зээлүүдийн нөхцөлд зээлийн үр өгөөжийг бууруулдаг зөвлөх үйлчилгээ гэж байсан. Зөвлөх үйлчилгээ нэрээр гадныхан цалин авч, цаас үйлдвэрлэн үндсэн төслийн хөрөнгө оруулалтыг бууруулдаг. Энэ ажлын зээлд эзлэх хувь хэмжээг аль болох бууруулах, шаардлагатай тохиолдолд дотоодын өндөр боловсролтой, мэргэшсэн багуудыг авч ажиллуулах чиглэлээр ажиллах нь зүйтэй юм” хэмээжээ.

 Соко Солонго

Уран зураач мэргэжилтэй фитнэссийн тамирчин бүсгүй Солонго өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүмүүст эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй амьдрахыг уриалсан зураг, бичлэг нийтэлж өөрийн туршлагаасаа хуваалцдаг төдийгүй хүмүүс ч түүнийг маш сайн дэмждэг. Энэ удаа тэрээр хоёрхон сарын дотор 20 кг хасах дэглэм, эрчимтэйгээр турах зөвлөгөөг хүргэсэн байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon