Нийтлэл 03 сарын 15, 2018

Д.Сумъяабазар:Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  "Ил тод, хариуцлагатай уул уурхай" мэдээлэл хийх үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Шатахууны үнэ цаашид нэмэгдэх үү?

Шатахууны үнийн зөвлөлөөс одоогийн байгаа үнээс шатахууны нэмэхгүй байх зөвлөмж өгсөн байгаа. Одоо шатахууны үнэ нэмэхгүй. Буурах ёстой.

 Таван толгойн цахилгаан станцын асуудал ямар шатандаа явж байна вэ?

 Монгол Улс БНХАУ руу жилдээ 150 сая ам.долларын валют урсгаж байна. 10 жилийн хугацаанд бид хэдий хэмжээний валют урагш нь алдах вэ.  Оюу толгой цахилгаан станц ахиад барих үүрэгтэй болсон. Гэрээн дээрээ байж байгаа. Мөнгө нь жил жилийнхээ төсөв дээр суугаад явж байгаа. Төр цаашид үүн дээр анхаарч Таван толгойн бүлэг орд дээр суурилсан цахилгаан станцыг барих ёстой. Бид аль аль талдаа эрсдэлээ бодоод хурдан барья гэвэл хамтарсан байдлаар шийдэж болно.

Гашуунсухайт боомтын нөхцөл байдал ямар байгаа вэ. Ахиж оочер дараалал үүсгэхгүйн тулд яах вэ?

 Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явж байна. 5-9 км-ийн дараалалтай байна. БНХАУ-ын орон нутгийн удирдлага, худалдаа эрхэлж буй ААН-үүдтэй бид уулзаж байгаа. Гашуунсухайтыг 24 цагийн боомт болгох, чөлөөт бүсийн хэмжээнд ажиллуулж, хил гаалийн нэвтрэх чадваруудыг сайжруулах бололцоотой гэж үзэж байна. Машиныг 2,000-д хүргэх боломж бий гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн байгаа. Тиймээс төр засгийн айлчлалын хүрээнд хоёр улсын худалдааны бараа эргэлтийг сайжруулахын тулд энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon