Нийтлэл 06 сарын 21, 2018

Хуульчдын холбооноос захиргааны хэргийн шүүхтэй холбоотой зөвлөмжийг УИХ-д хүргүүллээ

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслийн томьёоллыг боловсруулж тус хуулийн хоёр зүйлд өөрчлөлт оруулахаар тусгасан. Харин энэ нэмэлт өөрчлөлт батлагдвал Засгийн газрын шийдвэрийг шүүх хянах боломжгүй болж иргэн, хуулийн этгээд Үндсэн хуулийн дагуу Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гомдол гаргах боломжгүй болно хэмээн хуульчид үзэж байна.  Тиймээс Монголын Хуульчдын холбооноос зохион байгуулсан Хуульчдын форумд “Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь Үндсэн хууль дахь хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах механизмыг алдагдуулах уршигтай тул уг төслийг бүхэлд дэмжихгүй байх” гэсэн зөвлөмжийг санал нэгтэйгээр баталж, УИХ болон Засгийн газарт хүргүүлжээ.

Сэтгэгдэл бичих

arrow icon