Нийтлэл 07 сарын 23, 2018

Оюун санааны доройтол ба ид шидийн синдром

 Сэтгэл зүйд ид шидийн синдром (magical thinking, магифренический синдром) гэсэн тодорхойлолт байдаг ажээ. Хэн нэгний санаа бодол, үг, үйлдэл, билиг тэмдэг, зан үйл нь материаллаг ертөнцийн жам хуулийг өөрчилж чадна гэсэн итгэл, хорвоо дэлхийн хэрэг явдлыг бодит төрхөөр бус өөрийн төсөөлөл хүслээр харахыг хэлнэ.

Жишээлбэл, бодол хүслээр байгалийн хууль, зүй тогтол, процессийг өөрчилж чадна хэмээн сэтгэж бодол хүслээрээ эсвэл билиг тэмдэг зан үйл хийн байгалийг удирдах, бороо цасыг оруулах гэх мэт. Саяхан ардыг гэгээрүүлж, ангасан газарт хур буулгана гэж дээшээгээ сум тавин, албан хаагчид ч дэмжин дагаж алба нэгжээрээ үйл ажиллагаа зохион оролцсон тохиолдол гарсан. Хүмүүсийн сэтгэлгээнд эерэг сайныг суулгаж, гэгээрүүлж, харанхуй бүдүүлгээс салган ангижруулах арга замыг заан таниулсан бол хэрэгтэйгээр барах уу даа, хийгдвэл зохилтой ажил юм.

Хур буулгах зорилготой сум тавьсан үйлдлийг харвал, цаг агаарын тодорхой нөхцөл бүрдсэн үед үүлэн дэх усан дуслуудыг нэгтгэн бөөгнүүлж доош унагах процессийг эрчимжүүлэх зорилготой йодот мөнгө эсвэл хуурай мөсийг сумны үзүүрт агуулжээ гэж бодъё. Сумыг дээшээгээ багадаа 1000 м өндөрт гаргасан байх хэрэгтэй. Бараа сүрийг нь зураг дээрээс харахад зузаан том биетэй хүн харагдсан сан, салхи агаар үрэлтийн хүч, сумны жинг үл тооцон их бяр хүчээр сумаа тавьсан гэвэл сумыг багцаагаар 150 м/с хурдлуулах хэрэгтэй болох нь.

Бороо оруулсан ч бай оруулаагүй ч бай тэр хүнийг улсын баяр наадмаар онч мэргэнийг нь бахдахаар урьж залбал олон түмний нүдийг баясгахаар харагдана. Таталцлын хүчтэй ана мана үзэлцэж, үүлний усархаг массыг зөв тодорхойлж, тэнгэр лүү харвахдаа хүч хурдаа тооцон шунгинуулан харвадаг хүнд бол хавтгай талбайн зуу хүрэхгүй метр бол хүүхдийн тоглоом байлгүй дээ. Элдэв идтэн шидтэнүүд арай томхоноор сэтгээд дэлхий сар нарны эргэлт хөдөлгөөнийг өөрчлөх, цаг хугацааг удирдах тал дээр үйлдэл бодлоо чилээвээс жинхэнэ “хүч” нь харагдууштай баймаар.

Өглөө буруу хөл дээрээ босож сэрснээс, урдуур хар муур гарснаас ажил үйлс бүтдэггүй, ширээн дээр суувал өртэй болдог, таваг долоовол буян заяа арилдаг, гаран дээр үнсвэл хулгайч болдог, 13-ын тоо муу зэрэг бидний өдөр тутмын амьдралд мухар сүсэг, зохиомжилсон дадлууд зөндөө байдаг. Холбоо хамаарал багатай байх учир явдлуудыг холбох суурийг хүүхдүүддээ бэлдэж өгдөг. Улмаар хүүхдүүдээ мухар сүсэгт итгэгсэд болгодог. Хүн юунд итгэхийг хүснэв, түүндээ итгэдэг гэдэг. Ингэх л ёстой хэмээн дуугуй харанхуйлан дагаж, улам мунхаг бүдүүлэг, ёс зүйгүй, шинэ сүсэг зохион улам дэвэргэнэ. Нэгэнт мухар сүсгийн суурь сайтай хүмүүсийн итгэл хүндлэл дээр дөрөөлж, мэдлэггүй харанхуйгаар нь уургалдаг бизнес маш дэлгэрсэн. Мунхарсан хар мянган хэрэглэгчтэй зах зээл байгаа болохоор устаж өгөхгүй улам нэмэгдээд байгаа нь гачлантай. Уламжлал заншил, шашин, мухар сүсэг гурав өвөр түрийдээ орж бантагнуулж өгнө. Дээр нь үндэсний үзэлтэй нэгдээд аархал омгорхол гэж тоймгүй. Үүгээр ч дутахгүй төрийн албаныхнаас мөн нэмэгдэнгээ шахав. Харанхуй байх тусмаа мухар сүсэг, тархи угаалтанд хялбар автдаг. Оюун санааны доройтол гэлтэй. Мухар сүсэг, домонд итгэцгээн цаг хугацаа, эд мөнгөө баран хохирсон жишээ тун чиг олон.

Ид шидийн синдром хүний бага наснаас эхлэн хөгждөг байна.

Бага насанд хүүхдүүд Өвлийн өвгөнд итгэж, бэлэг хүсч, хүсэл биелээсэй гэж гуйн хүлээдэг. Хүссэн зүйлийнхээ талаар гэрийнхэндээ ярих эсвэл хаа нэгтээ бичих нь ойлгомжтой.

Өөрийн нь хүссэн бэлгийг Өвлийн өвгөн өгөөд явдаг, өөрөө тэр л бэлгийг авахыг хүссэн учраас, хүсээд л байвал хүсэл нь биелсэнд гэнэн итгэдэг. Ид шидийн синдром хүүхдийн 5-6 насанд тод илэрдэг байна. Өөрийн нь хүсэл бодол хүчтэй, амьдралыг хүссэнээрээ харж өөрчилж “болдгийг” мэдэрчихсэн байдаг аж. Энгийн жишээ дурдвал, “машин ядарч байгаа болохоор амрахаар гараждаа орсон”, “бороо бол бурхан тэнгэрийн нулимс”, “шөнө нар унтдаг” зэргээр хүүхэд өөрийн бодлоороо ярихыг бид сонсдог, өхөөрдөн өөгшүүлдэг жишээ зөндөө. Учир шалтгааныг учирлан ойлгуулахгүй аваас бодол хүслээ хадгалаад тэр үедээ тормозлоод үлдчих тохиолдол байх. Хүүхэлдэйн киноны баатар нь нөмрөгтэй нисээд байдаг тул баатрынхаа хувцсыг ээжээсээ гуйн гуйн авахуулж өмсөөд, агаарт нисэхээр цонхоор үсэрсэн хүүгийн харамсалтай жишээ бас бий.

Ид шидийн синдромоор өвчлөхөд гадаад орчны хэд хэдэн шалтгаан байдаг байна.

Нийгэм орчны маш хурдтай томоохон өөрчлөлтөд зохицон дасахгүйн улмаас стресст өртөх үед, тоталитарит идеологиос ардчилсан руу шилжих огцом өөрчлөлтөнд дасахгүйн улмаас бодит байдлаас ухарч оюун санааны хуучирсан үед очих, нийгэм оюун санааны үнэт зүйл идеологио алдан вакуумд орж хоосрон, төөрсөн хүүхэд шиг болоход хоосноо дүүргэх гэж эмх замбараагүйн туйлд тэмүүлэх нь эрс нэмэгддэг ажээ.

Нийгэмд хүмүүсийн мухар сүсэг дээр дөрөөлсөн үйл явдал гарах бүрт ард олны анхаарал тийш чиглэж хэсэг бүлэг улсуудад ашигтай байх боломж нээгдэнэ. Зарим хүмүүс улам дэвэргэн, бусдыг мухар сүсэгт дуудан, онилогч-харанхуйчуудын эгнээг өргөтгөнө. Аливааг ухаж ойлгон, учир шалтгааныг тунгаан, харьцуулалт шүүмжлэл хийж зөв бурууг ялган ойлгох, сурч мэдэх судлан танихаас залхууран өөрийгөө зовоолгүйгээр амар хялбараар шууд итгэцгээн дагана. Хэвлэл мэдээллээр сенсаац хөөсөн, хялбарханаар гоё амьдрах тухай өнөө маргаашийн урттай нэвтрүүлэг гаргаж олон нийтийн сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг. Иргэдийг соён гэгээрүүлэх зорилготой, оюун санааг цэлмүүлэхээр нэрийдсэн суваг нь хүртэл оюун санааг төөрөлдүүлэх зүйлсийг сурталддаг. Эмнэг морь тонгочин булгиж доорхи газраа үртэс болгон хэмхэлж буйтай зүйрлэмээр. Эрэлт байгаа хойно яалтай билээ, “овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ”.

Иргэдийн сэтгэхүйг эрүүлжүүлэн гэгээрүүлэх, боловсруулан соёлжуулах, ухамсар хүмүүжлээ сайжруулах, сэтгэлгээнд хувьсалт хийх цагийн тоолуур явсаар... 

Бид хэзээ мухар сүсгээр амиа зогоон мэдлэг боловсролоос зугтахаа зогсоох вэ?

 Бид хэзээ хүн төрөлхтний нийтлэг дэг журамд захирагдаж, ёс суртахуунтай болох вэ?

Бид хэзээ эрүүл саруул сэтгэлгээтэй, мэдлэг ухаантай, ухамсартай, боловсорсон иргэдтэй болох вэе?

Бид хэзээ эрүүл нийгэмд амьдарч эхлэх вэ?

Бид хэзээ оюун санааны доройтлоос гарах вэ?

Холбоотой нийтлэлүүд:

ОЮУНЫ ЯДУУРАЛ ба ЗАРИМДАГ ШИНЖЛЭХ УХААН 

ОЮУНЫ ӨЛСГӨЛӨН ба НИЙГМИЙН МААЗРАА 

ОЮУНЫ ХУЙЛРАА ба АГУУ ИХИЙН ХЭНЭЭ 

Пласебо нөлөө 

Сэтгэгдэл бичих

    • оюунчимэг.
    • 2020-08-28

    хүн хөгжилийн явцад ном уншиж бусдаас суралцах шинжлэх ухааны мэдээлэл олж авах нь чухал.өөрийн бодлоо бусдсд тулгах нь ухвар мөчид үзэл бодол.бусадаас суралцаж байж хүн төлөвшидөг.хүний мөн чанар уудам угсаа гэр бүл уншиж судалсан мэдээ мэдээлэл харьцааны соёл чухал.монголчууд эхийн эрхэт ёстой хатан ухаанаар хүмүүжидэг ёс хэт алдагдсан болно.эх ээж эмэгтэйчүүд бүр үр хүүхдээ хүмүүжүүлж төлөвшүүлэх үүрэгтэй билээ.

    • Soyolmaa
    • 2018-07-24

    Ene niitleld gants ch sudalgaanii jeshee barimt erdemtnii helsen ishlel alga uuriin sergegdel tudii l bolj Elbe domiin uil bol tiim ch Muhar Suseg tudii ch bish l dee ene tuhai uguulliig idakhgui unshaarai

    Ene niitleld gants ch sudalgaanii jeshee barimt erdemtnii helsen ishlel alga uuriin setgegdel tudii l bolj Elbe domiin uil bol tiim ch Muhar Suseg tudii ch bish l dee ene tuhai uguulliig idakhgui unshaarai Bayar

arrow icon