Нийтлэл 08 сарын 30, 2018

АМЬДРАЛ САЙХАН: Чи үнэхээр гэрэлтэхийг хүсэж байвал хаана ч, хэзээ ч бусдыгаа үлгэрлэ

"Амьдрал сайхан" булангийн энэ дугаарт SQ хөгжлийн төвийн илтгэгч багш Т.Мөнхбат

 

Би хуурамч хүмүүсийг маш их харсан. Өөрөөрөө байж чадахгүй хэн нэгний өмнө хэлбэртсэн хуурамч байдлыг ойр тойрны хүмүүсээс олж харж энэ байдал надад залхуутай санагдсан. Их сургуулийн багш нар ч дүн тавихдаа хүний дотоод чанар мэдлэгийг үнэлэхээс илүүтэй гадаад төрх танил тал зэрэг худлаа утгагүй зүйл олон байсан. Миний амьдралд ч  олон таагүй зүйл тохиолдож байсан. Эцэг эхтэйгээ ойлголцохгүй, суралцаж байгаа мэргэжил маань таалагдахгүй. Дотоод ертөнцийг судлах сонирхолтой хүн техникийг оролдоно гэдэг нэвтрэлцэх тал нь их хэцүү байсан. Тийм болохоор би энэ амьдралаа өөрчилмөөр, тэс өөрөөр, шинээр амьдармаар санагдсан. Ингээд би шинэ алхам хийж дотоод оюун санаа, тархины тухай судалж, мэдсэн зүйлээ өөрийн үзэж туулсан амьдралын туршлага дээр үндэслэн бусдад ярьж өгдөг болсон. Энэ нь намайг ч, бусдыг ч аз жаргалтай болгож байсан.

Бас би сүүлийн 2 жил фитнессээр хичээллэж өөрийгөө сориод "Monglian Mister" тэмцээнд оролцоод хүрэл медаль хүртсэн. Би бага байхдаа  хэзээ ч өөрийгөө спортоор амжилт гаргана гэж бодож байгаагүй. Гэтэл чадахгүй биш зүгээр л хичээдэггүй байж. Тиймээс залуус бид  муу зүйл биш сайн зүйл бүр дээр үргэлж гэрэлтэх хэрэгтэй. Залуу байна ганц уучих, залуу байна ганц татчих зэрэг үгүүдийг гэгээлэг, бүтээлч зүйл дээр ашиглаж өөртөө, бас бусдад “Чи залуу байна, чи чадна” гэж хэлээд бүтээлч байж чадвал боломжгүй зүйл гэж үгүй.  Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв гэдэг нэг талаараа их хулчгар хүний үг шиг надад санагддаг. Үнэхээр чи гэрэлтмээр байгаа юм бол хаана байсан бусдыгаа үлгэрлэж, гэрэлтэж байх ёстой.

 

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • Уранчимэг
    • 2018-08-30

    Зөв бодолтой сайхан залуу байна.

arrow icon