Нийтлэл 01 сарын 22, 2015

Ж. Амарсанаа: Би маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн

 

Тоодай буюу Тоокёогийн Их Сургууль. Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн уг их сургуулийг төгссөн Монголчуудтайгаа ярилцах цуврал ярилцлагаа эхлэж байна. Анхны зочин Ж. Амарсанаа. Эрүүл мэндийн экс дэд сайдын хүүхэд, сурагч оюутан нас, хувь хүнтэй танилцъя.

 

-Ярилцлагаа таны мэргэжлээ сонгож байсан үеэс эхлүүлэх үү?

-Би мэргэжлээ сонгох гэж их л өөрчлөгдсөн дөө. Бага байхдаа янз янзын л юм боддог байлаа. Эхлээд жүжигчин больё гэж бодож байсан. Дараа нь мөрдөн байцаагч ч больё гэж бодож байлаа. Тэгээд л нэг мэдсэн эмч болчихсон байсан. Үүнд манай ээж аавын нөлөө байсан байх л даа. Нэг хүүхдээ эмч болгоно гэдэг байсан. Энэ их нөлөөлсөн байж магадгүй. Гэхдээ би шууд эмч болоогүй. Эхлээд мааранба болно гээд Мааранбын сургуульд ороод тэндээсээ эмч болсон юм. Оточ Манрамбын дээд сургууль Манба Дацан гээд байдаг шүү дээ, тэнд орсон. Манай сургууль уламжлалт анагаах ухааны эмч бэлтгэдэг. Бас европын анагаах ухаанаар давхар бэлтгэдэг холимог системтэй сургууль байсан. Тэнд ороод хүний их эмч болсон доо. 

-Хүүхэд байхад их олон дүрд орж мөрөөддөг байж билээ?

-Бага байхад яагаад ч юм би жүжиглэж чадах юм шиг санагдаад нэг хэсэг жүжигчин болно гэдэг байсан юм.

-Одоо жүжиглэх мэдрэмж, авьяастай юу?

-Өө ямар юм байхав. Одоо бодоод байхаар надад жүжигчин болох авьяас огт байхгүй санагддаг. Бас нэг хэсэг зураач болох талаар ч бодож байсан.

-Та зурдаг юмуу?

-Хүүхэд байхад зураг зурахаар эмээ өвөө, ээж аав ямар гоё зурдаг юм бэ гээд л урамшуулдаг даа. Тэрэнд нь урамшаад би зураач болж чадах юм байна гэж бодсон хэрэг.

-Японд суралцах болсон тэр цаг үе рүү тань очьё.   

-Намайг оюутан байхад манай ах Японд сурах засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөх гээд бэлдэж байлаа. Ах бид хоёр хамтдаа хичээлээ хийнэ. Тэгэхэд л ийм ийм шалгалт авдаг юм байна гэсэн чиглэлтэй болсон. Ах ч удалгүй шалгалтандаа тэнцээд сурахаар явсан. Бид захиагаар харьцдаг байлаа. Тэгж Япон орон сайхан орон юм байна, ахын явсан тэтгэлгээр явахад зүгээр юм байна гэж мэдэж авсан. Амьдрах зардлыг нь цаанаас нь өгдөг учраас зөвхөн сурахдаа анхаарах боломжтой. Хажуугаар нь ажил хийгээд байх шаардлагагүй. Гол нь шалгалтандаа тэнцвэл их боломжийн юм байна гэсэн ойлголтыг авсан. Тийм болохоор бараг төгсөх ангийнхаа өмнө жилээс мэргэжил дээшлүүлэх шалгалт, засгийн газрын шалгалтад бэлтгэж эхэлсэн. Гол шалгалтуудынх нь нэг англи хэл гэдгийг мэдсэн байсан. Тухайн үедээ англи хэлний олимпиадад орж байлаа. Тэгэхдээ л өөрийгөө нэлээд хөгжүүлж чадсан юм болов уу гэж боддог. Энэ бүхэн японд суралцахад маань их нөлөөлсөн. Би англи хэлний олимпиадад түрүүлэх зорилго тавьж орсон ч түрүүлж чадаагүй. Тухайн үедээ дотроо их шатсан. Одоо эргээд бодоход хичнээн түрүүлж чадаагүй ч тэндээс үлдсэн англи хэлний мэдлэг дараа дараагийн зүйлд маань маш том нөлөө үзүүлж гэдгийг ойлгосон. Ямар ч зүйлээс үр дагавар гардаг учраас аливаа юманд шантраад байж болохгүй гэдгийг залуучууддаа хэлмээр байна.

-Таныг японд сурч байхдаа олон судалгаа хийсэн гэж сонссон юм байна. Ямар ямар судалгаа хийж байв?

-Хамгийн эхлээд генийн эмчилгээгээр судалгаа хийсэн. Дараа нь хеликобактерээр. Тэгээд нойр булчирхай, элэгний хорт хавдар, элэгний вирус, дотрын бусад хорт хавдараар гээд олон судалгаа хийж байсан. Судалгаа болгоны цаана суурь мэдлэг олж авдаг учир энэ олон төрлийн судалгааны дараа маш их зүйлийг мэдэж авсан. Энэ бүхэн ажил амьдралд минь эерэгээр нөлөөлж байна. “Олон генийг зэрэг дарангуйлах” гэсэн гол судалгааныхаа ажил дээр нэлээн сайн ажилласан. Их амжилттай болсон. Би ер нь маш их бүтэлгүйтлийн дундаас гарч ирсэн бүтээгдэхүүн шүү дээ.

-Хамгийн эхний бүтэлгүйтэл чинь юу байсан бэ? 

-Японд очмогцоо Генийн эмчилгээ гэх судалгаан дээр ажилласан. Тухайн үедээ генийн эмчилгээ моданд орж байсан ч ирээдүй муутай байв. Мөн генийн эмчилгээний гаж нөлөөнөөс болоод нэг хүүхэд нас барчихсан байлаа. Тийм болохоор дэлхий даяар генийн эмчилгээ маш аюултай гэсэн ойлголттой болсон хүнд үе байсан. Анагаах ухааны ололт амжилт дандаа суурь судалгаанаас гарч ирдэг. Дэлхийн зах зээлд гарч ирж байгаа шинэ эмчилгээ, шинэ эм, нээлтүүдийг судалгаа хийж байсан хүн бол, тэр суурь судалгааны үргэлжлэл байна, тэр судалгааны үр дүн одоо гарч ирж байна гээд сайн мэддэг. Харин суурь шинжлэх ухаан мэдэхгүй хүн цоо шинэ зүйл гараад ирлээ. Ээ бурхан минь гээд залбираад явдаг байхгүй юу. Суурь судалгаа олон жил хийсэн маань надад их олон жилийн цаадахыг харах, тааварлах боломжийг нээж , гүнзгий мэдлэг өгсөн.

-Генийн эмчилгээ гэснээс таныг олон генийг урт хугацаагаар дарангуйлах аргыг нээсэн гэж байсан. Энэ талаараа манай уншигчдад энгийнээр тайлбарлаад өгөөч? 

-Энгийнээр тайлбарлахад хүний нэг эсэн дотор 30-аад мянган уураг байдаг. Хүний биеийн эс доторх ажлыг тэд нар зохицуулж байдаг. Компаниар яривал 30 мянган ажилчин тэр нэг эсийн доторх бүх үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байна гэсэн үг. Тэр 30 мянган уургийн цаана 30 мянган ген байдаг. Барагцаагаар нэг генээс нэг уураг ялгардаг гэсэн үг л дээ. Тэгэхээр генийг дарангуйлчих юм бол тухайн генээс уураг ялгарч чадахаа больдог. Уураг ялгарч чадахаа болихоор тэр эсийн дотор уургийн гүйцэтгэж байсан үүргийг судлах боложмтой болно. Үүнд генийг дарангуйлах арга хамгийн ач холбогдолтой байдаг. Урьд нь 3, 4 жил нэг генийн үйл ажиллагааг судлахад зарцуулдаг байсан. Орчин үед шинэ арга гарч ирсэнээр генийх нь түвшинд энгийн аргаар дарангуйлаад 3, 4 сарын дотор судлах боломж нээгдсэн. Энэ аргаар 30 мянган уураг, генийг бүгдийг нь судлахад зарцуулагдах асар их цаг хугацаа, хөрөнгийг хэмнэж чадсан. Уг нээлтийг хийсэн хүмүүс Нобелийн шагнал хүртсэн. Манай баг тэдгээрийн судалгаан дээр үндэслэн нэг биш олон генийг урт хугацаагаар дарангуйлах аргыг нээсэн. Манай багт японы эрдэмтэн Миаги Ши байдаг. Бид хоёр хамтарч ажилласан.

-Таныхаар эмч гэж хэн бэ. Танаас энэ асуултыг асуух юмсан гэж бодож явлаа?

-Эмч хүн нигүүлсэнгүй , хүний зовлонг ойлгож чаддаг байх ёстой. Нигүүлсэнгүй үзэлтэй хүн хүнийг эмчилье гэж боддог. Хүнийг эмчилье гэж боддог хүн сайн эмчилье гэж боддог. Сайн эмчилье гэж боддог хүн мэргэжлээ дээшлүүлэхгүй бол болохгүй гэж боддог. Мэргэжлээ дээшлүүлсэн хүн бол сайн эмч болдог. Би эмч болж чадахгүй юм байна гэж бодож байгаа хүн эртхэн больсон нь дээр. Хүний болон өөрийн амьдралаар тоглож, цаг хугацаагаараа хохирох шаардлагагүй.

-Тэгвэл нэгэнтээ л би эмч болноо гээд мэргэжлээ сонгоод сурч байгаа оюутнуудад зөвлөгөө өгөөч? 

-Анагаахын оюутнуудад хүнийг ялгаж харьцахгүй байхыг л хүсэх байна. Ядарсан, зүдэрсэн, өмссөн зүүснээр нь, эдэлж хэрэглэж байгаагаар нь хүнийг ялгадаг. Нийгмийн байр сууриар нь ялгадаг ийм хандлага эмч хүнд зохимжгүй. Хандлагатаа онцгой анхаарах хэрэгтэй, бас дээр нь англи хэл сайн сур. Дэлхийн анагаах ухаан англи хэл дээр явж байна. Бусад орнууд тэндээс өөрийн хэлрүүгээ орчуулж байна. Хугацаа их шаарддаг учир одоо монголд байгаа сурах бичгүүд 10, 20 жил хоцорсон байна. Англи хэлийг сурчих юм бол хамгийн орчин үеийн мэдлэгтэй болно. Цахим технологи хөгжсөн учраас юуг ч судлах боломжтой боллоо шүү дээ. Эмч хүн өвчтөндөө гологдохгүйн тулд өөрийгөө дайчлах хэрэгтэй. Англи хэлийг сайн сураарай оюутнуудаа.  

-Залуу хүний хувьд цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нийгэмрүү хандсан, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулах талруу юм хиймээр байна. Мэдээж эмч хүнийхээ хувьд хийх юмаа хийнэ. Гэхдээ бас хажуугаар нь хүнд, нийгэмд тустай юм хиймээр байна л даа. Би тодорхой хэмжээгээр улс төрлүү орлоо. Энэ хугацаанд нийгэмд хувь нэмэр оруулах ажил их байгаа гэдгийг харсан. Байнга сураад байна гэж ч юу байхав. Сурсан эрдмээ нийгэмд хэрэгжүүлэх тал руу ажиллах ёстой гэдэг утгаараа нийгэмрүү хандсан зүйлд анхаарья гэж бодож байгаа. Цаг, минут алдалгүй одоо л байгаа эрх мэдэл, боломжуудыг ашиглах ёстой. Яагаад гэхээр энэ эрх мэдэл мөнхийн биш. Байгаа дээр нь ард түмэндээ зориулж ашиглахгүй бол тодорхой хугацааны дараа байхгүй болчихно шүү дээ. 

Миний бодож явдаг зүйлийн нэг бол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай байдаг. Манайх уламжлалт анагаах ухаанаа маш сайн хөгжүүлж авч явах ёстой. Солонгос, хятадад хослосон эмчилгээний арга хэрэглэж байна. Гаж нөлөө багатай, өвчнийг ул сууриар нь маш сайн эмчилдэг. Тийм болохоор уламжлалт анагаахаа хаяхгүй, харин ч хөгжүүлж, цааш нь авч явах хэрэгтэй гэж би боддог юм.

- Цаг гарган ярилцсанд их баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсэе! 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагаас өмнө нь хэд хэдэн удаа яриа авч байлаа. Асуулт бүрт албаны цөөхөн хэдэн үгээр хариулт өгнө. Харин энэ удаагийн уулзалт ярилцлага шал ондоо... Түүнээс тэс өөр Ж.Амарсанааг олж харсан юм.     

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-01-30

    Улам ихийг бүтээхийг хүсэн ерөөе

    • Зочин
    • 2015-01-26

    Бүү шантраарай улам ихийг хийх хэрэгтэй. Үнэхээр монголчуудын амьдрал хэцүү болж байгаа шүү

    • Зочин
    • 2015-01-26

    Амарсанаадаа ажлын амжилт хүсье. Зорилготой хүний л бодол яриа байна.

    • Зочин
    • 2015-01-25

    Хуучин орост төгсөгчид улс удирддаг байж. Сүүлийн үед япоонд төгсөгчид энд тэнд дарга сайд болцгоож байх шиг байна. Япон боловсрол диплоом гэхээрээ л мэдлэгийн сор юм шиг ойлгож болохгүй. Хэт сахилга батжсан, туйлшрагч, графикжсан сэтгэлгээ монгол тархинд таарах ч үгүй. Байгаалаасаа төрөлхийн авьяас билгийн тэсрэлттэй хүмүүсийг машин болгох гээд ерөөсөө хэрэггүй.

    • Зочин
    • 2015-01-25

    Сайд болчихоод гаднаас их хэмжээний эм тариа оруулж ирдэгийг дэмждэггүй. Энэ нөхөр АНУ-аас эм тариа импортлох тухай тв-гээр яриад сууж байсан. Түрүүчийн сайд нь монгол охидуудын дархлааг сайжруулна гээд баахан вакцин оруулж ирээд уриалаад байсан. Ганц хоёр охид эрүүл мэндээрээ хохирч байж тэр вакцин зогссон байх. Хичнээн ч ухаантай гоё юм ярьдаг байж болно. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгийг элдэв шахааны эм тарианд зарцуулаад болохгүй. Хүнийг ярьснаар нь биш, хийснээр шинж гэж үг бий шүү.

    • С.Тунгалаг
    • 2015-01-23

    Товч тодорхой бөгөөд хүмүүст хүрэхүйц утга агуулгатай, аятайхан ярилцлага болсон байна.

    • zul
    • 2015-01-23

    taalagdlaa

    • sea
    • 2015-01-23

    emh tsegtstei hen ch unshsan oilgomjtoi. Oilgoh gj medrelee ydraahaargui shn yria bn. Saitiin hamt olond amjilt husye.

    • shawi Enkhtur
    • 2015-01-23

    Manai ulsiin Anagaahiin salbart Ondor Ach Holbogdoltoi Huwi nemer oruulj baigaa hedhen hvnii neg ni Amarsanaa ded said asan yah argagvi mon.Bagshiin mani Mash Olon Mundag Chanaruud Mongoliin ireedvi bolson Zaluus Bidniig Hvchtei Baildan Daguulj ,Setgeliin Ih Hat,Uram Zorigiig Bidend VRGELJ OGDOG ACHIT BAGSHA ULAM GYALALZAHIIG HUSEYE, manai bagsh Hezeed Haluun setgeleer Mongolchuud bidnii tuluu baidag ni hundlungiin suragch bidnii sergeld tod medregddeg yum shu.Bagshaa Ondor Amjilt Ervvl enhiig HUSEYE,

    • muugii
    • 2015-01-23

    oird iim saihan yariltslaga unshaagui ym bn. shn sanaglaa

    • dulamsuren
    • 2015-01-23

    Amarsanaa gegch ded saidiig ter bur oishoodoggui bailaa.yriltslagiig ni unshaad neeree ch ooroor tusuulugduj bna.hudulmurch zaluu bololtoi.barij suugaad sudalgaa hiine gedeg uigagui ajil shu

    • энхзул
    • 2015-01-23

    таалагдлаа

    • munduush
    • 2015-01-23

    medleg bolowsroltoi zaluu humuusee demjeesee.gehdee manai arad tumnii 1 dutagdal ooroosoo iluu hen negniig deehsee gargahiig husdeggui bnga hawchij dardag ni haramsaltai

    • Batjrgl
    • 2015-01-23

    ярилцлагыг уншлаа. Хүний сурсан эрдмийг эх орондоо ашиглах нэгэн боломж олгосон ярилцлага байна. Цаашид сэдэж санаачилж, бодож төлөвлөж байгаа мэдлэгтэй хүмүүстэй ярилцаж олондоо хүргэхийг хүсье.

    • Зочин
    • 2015-01-23

    shan yriltslaga bolson bna setguulch ni ih chadwarlag yum

    • nyamaa
    • 2015-01-23

    Shan yriltslaga bnaa boduushtai yum ih helje

    • Amaraa
    • 2015-01-23

    Ded said bhad ni neeh oishoodoggui bsiin dajgui bolovsroltoi mundag zaluu bn. arai tovch yariltslaga boljee.

    • зочин
    • 2015-01-23

    сайхан ярилцлага байна

    • huurhun degi
    • 2015-01-23

    saihan yriltslaga bna.... amjilt

    • aagii
    • 2015-01-23

    goe yariltslaga bolson bn.

arrow icon