Нийтлэл 11 сарын 12, 2018

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболд, Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг ажлаа өг гэлээ

МАН-ын Удирдах Зөвлөл хуралдаж намын дотоод болон улс оронд үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг хийлээ. Уг хурал дээр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, хотын дарга Су.Батболд нарыг ажлаа өг гэлээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна. 

1. УИХ-ын дарга М.Энхболд та ажлаа өг. Хариуцлага тооцож огцруулах шийдвэрийг намын дүрмийн дагуу хэлэлцүүлнэ. Монгол төрийн албан тушаалыг үнэлсэн гэх 60 тэрбумын хэрэгт холбогдсон. Ажлаа өгөөд хуулийн өмнө та монгол хүний ёсоор оч.

2. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа та ажлаа өг. УИХ дахь МАН-ын гишүүдтэй холбоотой хариуцлагын асуудал тантай ч мөн адил холбоотой. ЖДҮХС-тай холбоотой хариуцлагын асуудлыг УИХ-ын чуулган дээр хэлэлцүүлэхэд та зарчмын эсрэг байр суурийг удаа дараа мэдэгдэж ёс зүйн алдаа гаргасан. МАН-ын бүлгийн гишүүдийн эв нэгдэл, хариуцлагатай байдал, зохион байгуулалтыг ханган ажиллаж чадаагүй.

3. Улаанбаатар хотын дарга С.Батболд та ажлаа өг. Хүн амын 50 хувь нь амьдардаг нийслэлийнхэн сүүлийн хоёр жилд амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна. Гэрийнхээ гадаа тоглож наадаж байсан гэм зэмгүй хүүхдүүд амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хотын утааг бууруулах талаар та хоёр жил дорвитой алхам хийсэнгүй. Би үүний төлөө намынхаа олон мянган эгэл жирийн шударга гишүүд, ард түмэнтэйгээ хамтарч тэмцэнэ!

Сэтгэгдэл бичих

arrow icon