Нийтлэл 12 сарын 19, 2018

Т.Аюурсайхан: Эв нэгдэл нэрийн дор булхай, луйврыг нууж болохгүй

Өнөөдөр МАН-ын Гуравдугаар бага хурал Тусгаар Тогтнолын Ордонд хаалттай байдлаар эхэлсэн. Энэ үеэр намын гишүүдийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийн Сангаас зээл авсан гишүүд болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-тэй холбогдсон асуудлаар  Т.Аюурсайхан гишүүний байр суурийг хүргэж байна.

"Өнөөдрийн хурлаар сүүлийн үед болж буй маш чухал асуудлуудыг хэлэлцэж, гарц гаргалгаа хайхыг чухалчилах байх гэж бодож байна. Хэдэн жилийн турш яригдаж буй Эдэнэтийн 49 хувь, Стандарт банкны асуудлыг, ЖДҮ-ийн асуудлыг  ярих ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүртэл ЖДҮ-тэй холбогдсон гэх мэдээлэл бий. Өнөөдөр үүндээ хэрхэн хариулт өгөх нь их чухал байна. Мэдээж аливаа улс төрийн намд эв нэгдэл маш чухал. Гэхдээ эв нэгдэл гэдэг нэрийн дор буруу булхайтай зүйлсийг нуун дарагдуулаад байж болохгүй. Хэрэв алдаа гаргаж, шударга бус зүйл хийсэн бол хэн ч хариуцлагаа хүлээх л ёстой."

Сэтгэгдэл бичих

arrow icon