Нийтлэл 01 сарын 07, 2019

Ажлын ярилцлагын техникийг сайжруулах зөвлөмж

Ажлын ярилцлага бол таны өөрийгөө бүрэн илэрхийлэх цаг. Хэлэх үг, хийх үйлдлээс хамааран нэг бол дараагийн шатанд уригдана эсвэл дахиад л ажил хайна. Нэг талаар ярилцлагыг өрсөлдөөнтэй тоглоом гэж хэлж болно. Таатай болон таагүй сэтгэгдэл төрүүлэхэд тийм ч хүнд биш.

Шалихгүй зүйл хүртэл том ялгааг авчирч таныг ажилд оруулж чаддаг. Зохистой хувцас сонгоогүй эсвэл нэг л буруу зүйл хэлснээс болж эхлэхээсээ өмнө дуусаж болдог.

Тэгвэл Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд ажлын ярилцлагын техникийг хэрхэн сайжруулах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.

Ярилцлагын техникийг хэрхэн хөгжүүлэх вэ?

 Юун түрүүнд тэмдэглэсэн зүйлсээ цэгцтэй ярьж сур. Мөн тус ажилд тохирох шалтгаан, тус байгууллагыг сонгох болсон шалтгааныг тайван бас анхааралтай ярьж суртлаа бэлд. Таньтай анх уулзахад ажил горилогчид төрсөн сэтгэгдэл хэсэгтээ мартагдахгүй.

Фактуудыг цээжил

Хамгийн сонирхолтой нь хүмүүс ажилд орсон он сар эсвэл өдөр тутмын үүрэгт ажлаа тодорхой хэлж мэддэггүй. Тэмдэглэл дээрх он сарыг дахин хар. Таны яриа үүнээс зөрөөд байж болохгүй. Ямар компанийн ямар албан тушаалд анкет бөглөж буйгаа судлахад цаг гарга. Мэдээлэлтэй байх тусам ярилцлагын асуултыг төвөггүй давахаас гадна ажил олгогчийн хайсан чадварт дүйцэж ирнэ.

Таны үг хэллэг чухал үүрэгтэй

Битгий сул үг хэрэглэ. Тодорхой бөгөөд цэгцтэй ярь. Хариулахын өмнө бодох цагийг өөртөө гарга. Энэ нь бодлоо цэгцлэлгүй буруу зөрүү ярьж, нэг үгээ олон давтаж хэлэхээс хамаагүй дээр. Иймд түгээмэл асуултад урьдаас бэлдвэл та оновчтой хариултыг өгч чадна. 

Таны хэлээгүй зүйлс хүртэл нөлөө үзүүлнэ

Нэг  ч үг дуугаралгүйгээр оноо алдах тохиолдол бас бий. Ярилцлагад бохь зажлах юм уу  гартаа кофе бариад орж ирвэл хасах оноо. Хэт хурц үнэртэй ус эсвэл хангалттай үнэр дарагч түрхээгүй бол мөн л хасах оноо.

Зохимжтой хувцаслаагүй, гутлаа арчаагүй байх нь бас л хасах оноо болно. Хүлээж суухдаа утсаар ярих, мессеж бичих, чатлах, хөгжим сонсох зэрэг нь сүүлийн хасах болсноор та үг хэлэхээсээ өмнө хасагдаж ч магад.

Нөгөө талаар ам нээлгүйгээр ажил олгогчийг алмайруулж болно. Ярилцлагын бүхэл явцын туршид мэргэжлийн байж анхаарлаа дээд зэрэгт хүргэх хэрэгтэй.         

Сонсож сурах

Ярилцлагын үеэр анхаарал сулрах гээд байдаг. Их сандарснаар тийм тохиолдол үүсдэг.

Иймд асуултаа анхааралтай сонсвол хариултаа ч хурдан олно. Гүйцэд сонссон бол бодолтой хариулт өгөх үүднээс хариултаа хэдэн секунд бодсоны дараа хэлээрэй.

Асуух зүйлсээ бэлд

Танд асуух зүйл байна уу гэх асуултад хариулахдаа заавал бэлд. Та ажлын тухай, компанийн талаар лавлаж болно.

Ярилцлага авагчид талархал илэрхийл

Ярилцлагын өрөөг орхин гарахын өмнө ярилцлага авсан хүндээ цаг гаргасанд талархаснаа илэрхийлж, тухайн ажилд тохирох хүмүүсийн тоонд оруулсанд мөн таларх. Хүсвэл дараагийн өдөр нь тухайн ажлын байрыг сонирхож буйгаа мөн өөрийг нь тохирох хүн гэж бодсонд талархсан и-мэйл илгээж болно.

Та ЭНД дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу. 

Сэтгэгдэл бичих

arrow icon