Нийтлэл 01 сарын 29, 2019

Ф.М.Достоевскийн ''Газар доороос бичсэн тэмдэглэл'' туужаас онцлох хэдэн өгүүлбэр

Ф.М.Достоевский "Газар доороос бичсэн тэмдэглэл" туужаа 1864 онд хэвлүүлсэн байна. 1863 онд хэвлэгдсэн "Николай Чернышевскийн Яах вэ?" роман тэр үед ихээхэн шуугиан тариад байсан аж. Зарим судлаачид Достоевскийг Газар доороос бичсэн тэмдэглэл туужаараа Яах вэ? романыг шүүмжилсэн хэмээн үздэг байна. Гэвч эдгээр зохиолчдын эцсийн зорилго нь Оросын ард түмнийг соён гэгээрүүлэх гэдгийг мартаж үл болно. Достоевский энэ туужийнхаа үргэлжлэл болгон “Гэм Зэм” романаа бичсэн мэт уншигч надад сэтгэгдэл төрнө. Достоевский зохиол бүтээлээрээ тэр үеийн орос орон болоод нийгмийн анги давхарга мөн хүмүүсийн дотоод сэтгэлийн асуудлыг маш сайн харуулж чаддаг. Уран зохиолын өндөрлөгийн нэгээр яахын аргагүй тооцогдог түүний Карамазовыг хөвгүүд бүтээл дээр дээд доод ухааныг нарийвчлан гарган ирж ах дүү 3-н гурван өөр өнгө төрхийг тод томруун харуулдаг харин “Гэм Зэм” роман бол хэдий гэмт хэрэг хийгээд баригдахгүй байсан ч дотоод сэтгэлдээ тарчлан зовж буй оюутан залуу түүний хүрээллийг харуулдаг мөн тэрээр “Маанаг” романдаа олонхийг дагахаар хичээж буй өндөр хэргэм цол боловсролтой вангийн амьдралыг тус тус харуулдаг бол энэхүү богино хэмжээний туужаараа хүн , түүний зан араншинг нилээд бичжээ. Энэ бол яах аргагүй сэтгэл судлалын зохиол мөн бөгөөд хүний сэтгэл доторх зөрчилдөөнүүдийг харуулжээ.ИЭнэхүү туужийн хоёрдугаар хэсэгийг унших үйл явц ихээхэн хүнд байлаа.

Хүн түүний мөн чанарын тухай тэрээр ихээхэн сонирхолтой зүйлсийг энэ тууждаа оруулсан байсан гэдгийг онцлон тэмдэглэхийг миний бие хүсэж байна. Хүний тухай тэрээр А.Шопенхауртай зарим талаараа төсөөтэй дүгнэлтүүдийг гаргасан нь ихээхэн сонирхол татав. Ф.М.Достоевский /1821-1881/ А.Шопенхаур/1788-1860/ .

Уран зохиол сонирхогчийн хувьд энэхүү туужаас дараахийг онцлон авч үзэв:

1.Би хэрээс хэтэрсэн мухар сүсэгтэй ч шинжлэх ухааныг хүндлэх хэмжээний мухар сүсэгтэй.

2.Уг нь би мухар сүсэгт автахааргүй боловсролтой ч мухар сүсэгтэй нь үнэн.

3.Журамт хүн өөрийнхөө тухай л сэтгэл хангалуун ярьж чадна.

4.Зөвхөн өөрийгөө аваад явна гэвэл ердийн ухамсар байхад л хангалттай.

5.Хүн бичнээс гаралтай гээд нотолчоод байхад өрвөлзөх хэрэггүй.Байгаагаар нь хүлээж ав.

6.Чиний эрх мэдэл нэр хүнд байгальд юу ч биш.

7.Чиний юу хүсэж мөрөөдөж байгаа нь байгальд сонин биш. Байгалийн хууль чамд таалагдаж байна уу үгүй байна уу гэдэг нь эх байгальд хүртээлтэй биш.

8.Юу ч болоогүй байхад худлаа гомдоллохо боль.

9.Соёл иргэншлийн үр дүнд хүний сэтгэл зөөлөрдгийн улмаас дайн тулаан хийх цус асгаруулах нь багасдаг хэмээх Бокль абугуаин жишээг иш татжээ.

10.Хүн өөрийнхөө логикийг зөвтгөхийн тулд үнэнийг санаатайгаар гажуудуулах ,хараа ч үгүй сонсоо ч үгүй мэт зөрүүдлэхээс огт сийхгүй.

11.Соёл иргэншил хүн төрлөхтөнд олон төрлийн сэрэл мэдрэмж өгдөг өөр юу ч биш.

12.Хүн гэдэг тэнэг бүр даанч тэнэг амьтандаа.

13.Хүн хэзээ хаана ч байсан хүсэлдээ л хөтлөгддөг. Хэзээ ч оюун ухаанаа дагадаггүй.

14.Хүнд хэнээс хамааралгүй хүсэл байхад л болоо.

15.Бидний хүсэл ихэнхидээ алдаатай байдаг. Хүслээ хянаж сурах хэрэгтэй.

16.Аливаа зүйлий байгаагаар нь хүлээж ав.

17.Байгалийн байгаагаар нь хүлээж авдаг. Байгаль бидний хүсэл фантаазаас огтхон ч хамаарахгүй.

18.Чамтай чамгүй болдог юм болдогоороо л болно.

19.Хүнд хоёр хөлтэй хохимой толгойтой хүний ач тус мэддэггүй амьтан гэсэн тодорхойлолт яг таарна.

20.Хүний хамгийн муу чанар, гол дутагдал бол моралын дутагдал.

21.Моралын эвдрэл гажуудал бодлогогүй тэнэглэлрүү хөтөлдөг.

22.Та зовлон үзсэн бол түүндээ хүндэтгэлтэй ханд.

23.Хааяа өөртөө зовлонг бий болгож бай.

Миний бичсэн энэхүү тэмдэглэл туужийн зөвхөн 1/5 санааг л агуулж буй юм. Мөн дэлхийд алдартай туужуудыг орчуулан уншигчиддаа хүргэж буй Монсудар нийт хамт олонд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon