Нийтлэл 03 сарын 14, 2019

Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд шийдэх вэ?

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр захирамж гарган, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлосон билээ. 

Ингэхдээ ээлжит бус чуулганаар найман асуудал хэлэлцэхээр захирамжид тусгажээ: 

 1. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,

3.Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөл,

4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдах авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

5.Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

6.Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал,

7.Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөл тухай асуудал,

8. Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал  

Сэтгэгдэл бичих

arrow icon