Нийтлэл 04 сарын 01, 2019

4 сарын 1

Өнөөдөр Олон Улсын инээдмийн баярын өдөр. Зарим орнуудад “тэнэг”-үүдийн баяр ч гэдэг. Бүтэн жил зовж зүдэрсэн сэтгэлээ амрааж, духныхаа арьсыг тэнийтэл инээдэг өдөр. Энэ өдрийг яагаад тэмдэглэх болсон талаар олон домог,цуу яриа бий. Үүний нэг нь Григорийн он тооллын дараагаас ядарсан ард олныг амраах зорилготой инээдмийн баярыг тэмдэглэх болсон гэсэн баримт.  Энэхүү өдрийг гэр бүл найз нөхдөөрөө инээлдэн наргиж, биесээ хуурч, эвгүй байдалд оруулсны дараа шөнө дунд “4 сарын 1” хэмээн цаад хүнээ тайвшруулдаг уламжлалтай байжээ. Энэ өдөр заавал нэг хүнийг хуурах ёстой байдаг бөгөөд хуураагүй хүн байвал шийтгэл хүлээдэг байсан гэнэ. Харин орчин үед хүмүүс бие биедээ онигооноос сэдэвлэх аргаар хуурч биенээ хөгжөөн инээлддэг болсон байна. Мөн сүүлийн жилүүдэд хүмүүс зохион байгуулалттай худал мэдээллийг хэвлэлээр тараан хөгжөөдөг болжээ.

Бусад улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг вэ

Францчууд энэ өдрийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой хэмээн үзэж шинэ оны баяр болгон тэмдэг болжээ.

Европын ихэнх оронд эл өдрийг тэнэгүүдийн өдөр гэдэг. Учир нь хэн нэгэнд хуурч мэхлэгдсэн нэгэндээ тэнэг хэмээх хочийг өгдөг аж.

Эртний Ромд эл өдөр Инээдмийн бурхан залж байсан түүхтэй.

Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг ажээ. Учир нь энэ өдөр ард түмний алдарт их хүү Иуда Маккавей нас барсан юм байна. Гэсэн хэдий ч баярын өдрийг нь бэлэгшээж, азгүй инээдгүй өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг байна.   

С.Цэрэндэжид

Сэтгэгдэл бичих

arrow icon