Нийтлэл 04 сарын 04, 2019

Япон хүний сэтгэлгээнээс 3 чимхийг

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэнд Японы  их соёлоос чимхийг амтлуулъя гэж  япон найзынхаа олон улсын ѳдѳрлѳгѳѳр Япон орныг танилцуулахдаа ашигласан материалын  хэсгээс орчуулан хүргэж байна. Япончууд манай Монгол гэлтгүй бусад орноос ер нь маш их ялгаатай бѳгѳѳд ѳнѳѳдрийн даяарчилагдаж буй нийгэмд ёс заншлаа яг таг баримтлангаа орчин үеийн соёлыг ѳѳртѳѳ бага багаар шингээж буй гайхамшигтай улс. Япон хүмүүс бага сургуулиасаа л өөрийн соёл уламжлалдаа  суралцаж эхэлдэг. Соёл уламжлал ч гэлтгүй япон хүний сэтгэлгээ, ёс суртахууныг хүртэл сургадаг ба энэ удаад тэдний сэтгэлгээнээс 3 чимхийг танилцуулъя.

1. 5 минутын ѳмнѳ хѳдлѳх (5分前行動)

Энэ нь хичээл ном, ажлын тогтсон цагаас, аль эсвэл хэн нэгэнтэй болзсон цагаасаа ямагт 5 минутын ѳмнѳ очих гэсэн утгатай юм. Яагаад заавал 5 минутын ѳмнѳ очих хэрэгтэй вэ гэхээр, Нэгт, 1 минут ч бай хоцроно гэдэг нѳгѳѳ хүнээ хүндлэлгүй тѳвѳг удаж байгаагийн илрэл. Хоёрт, Сэтгэлийн бэлтгэл хийхийн тулд. Уулзахдаа та аливаа зүйлийг ярих бэлтгэлээ, сэтгэлээ бэлдэх нь уулзалтыг илүү үр дүнтэй болгодог гэж үздэг.
Анхаарах нь: 5 минутын ѳмнѳ хүрэх газраа дѳхѳж очсон ч, болзсон газраа яг цагтаа очих хэрэгтэй.

2. Ирснээс нь илүү үзэсгэлэнтэйг (来た時よりも、美しく)

Хүнээс зээлж авсан зүйл, түрээслэсэн ѳрѳѳ зэрэг хүнээс авсан зүйлсээ авсан үеэсээ илүү цэвэрхэн, илүү үзэсгэлэнтэй болгож ѳгѳх сэтгэлгээ. Энэ нь тухайн хүндээ талархсан сэтгэлээ зѳвхѳн  юм.

3. Хүнд тѳвѳг удахгүй (人に迷惑をかけない)

Хүнд тѳвѳг удах үед бид “Уучлаарай, хүлцэл ѳчье” гэж хэлдэг боловч ингэж хэлэх тэр үед хэтэрхий оройтсон байдаг тухай илэрхийлж буй. Тѳвѳг удаж хохирол учруулсан тухайн үйлдэл тань хэзээ ч буцааж болохгүй тул тэгж үзэж байгаа юм. Гэхдээ тѳвѳг удах гэдэг хүн хүний хувьд ѳѳр учир “гэсэн санаа ард нь хамт явж буй.

Улс орон болгон ѳѳр ѳѳрсдийн гайхамшигт, үнэт ёс заншилтай бѳгѳѳд түүнийг таньж мэдсэнээр бид хоорондоо илүү сайн ойлголцох бѳгѳѳд шинэ ертѳнцийг ѳѳрсѳндѳѳ бий болгоно гэж бодож байна. Энэ удаагийн танилцуулсан 3 сэтгэлгээг тус бүрт нь нэг үгээр хэлбэл “ ” гэж хэлж болох болов уу.  Япон найз маань энэхүү илтгэлээ тавьж байх үед ѳѳрт бодогдож байгаагүй их олон зүйл орж ирж байлаа, та бүхэнд ч мѳн нэгийг бодогдуулна гэдэгт найдаж байна.

Сэтгэгдэл бичих

arrow icon