Нийтлэл 04 сарын 25, 2019

БАРАОМЕТР: Улс төрийн намуудыг үнэлэх иргэдийн үнэлэмж буурч байна

Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар улс төрийн аль намыг дэмжиж байгаа талаар судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан 1070 иргэний 69 хувь буюу ихэнх нь аль ч улс төрийн намыг дэмжихгүй байна гэжээ.

Намуудын санал авсан байдлыг авч үзвэл МАН 10  хувь, АН 12 хувь, МАХН 7 хувь бусад шинэ нам 2 хувийн санал авсан байна. Сүүлийн хэдэн жилийн жилийн турш МАН болон АН ээлжлэн төр барьж байсан ч энэ хугацаанд улс орон төдийлөн сайжирч иргэдэд хүртээмжтэй ажил хийхгүй байгаад тэднийг үнэлэх иргэдийн үнэлэмж ч буурсаар байна.

Харин намын дарга нарын үйл ажиллагааны рэйтингээрээ МАН-ын дарга У.Хүрэлсүх тэргүүлж байна. 

Сэтгэгдэл бичих

arrow icon