Нийтлэл 05 сарын 14, 2019

Хятад, Солонгос, Япон үндэстний ухамсрын ялгаа

Номт гурван гүрэн гэдэгт Жагар, Төвд, Монгол улс багтдаг байсныг та бүхэн дуулсан уу? Тэгвэл дорно дахины өөр нэгэн хүчирхэг салаа урсгал болох Нангиад, Наран, Гуулин хэмээх гурван улс бараг хоёр мянган жилийн турш «Дөрвөн бичиг таван ном» хэмээх Күнзийн суртхаалын хөлгөн судруудыг боловсролын тогтолцоондоо түлхүү хэрэглэж ирсэн учраас тэдний үндэстний ухамсар бүрэлдэхэд маш гүн гүнзгий нөлөө үзүүлсэн байж таарна. Та бүхний танин мэдэхүйн далайд дуслын төдий нэмэр болгох үүднээс бага сага тайлбар хэлсү. 
Дөрвөн бичигт: «Шүүмжлэл өгүүлэл», «Мэнз бичиг», «Их суртахуй», «Хэв дундад бичиг» багтдаг бол таван номонд «Зурхайт ном», «Засагт ном», «Шүлэглэлт ном», «Ёслолт ном» болон «Чүньцю» гэсэн бүтээлүүд багтдаг байжээ. 
Эдгээр бүтээлүүд нь голчлон Күнзийн суртхаалын ёс суртхууны тулгуур ойлголт болсон «элбэрэл», «журам», «ёслол», «билиг ухаан», «ачлал тахимдуу», «ах захыг хүндэтгэх», «үнэнч», «итгэлтэй» байхын ач тус болон тэдгээрт хэрхин суралцаж өөрийн амьдрал, үйл ажиллагаанд хэвшүүлэх учиртайг номлодог бөлгөө. 
 нь үе үеийн сонгодог зохиол бүтээлүүдэд нь хурц тусгалыг олсон төдийгүй ер нь «Хятад ухааны» амин сүнс дээрх хоёр ухагдахуунаас улбаатай гэж үзэх ч эрдэмтэн судлаачид байдаг. Тэгвэл  нь гэр бүлийн соёлоор дамжин хүчтэй илэрдэг хэмээн үзэх судлаачид цөөнгүй байх юм билээ. 
Тухайлбал Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн судлаач Сюй Вэй Чэн Хятад хүмүүсийн шимтэн үзэх дуртай 30 гаруй олон ангит киноны агуулгыг задлан шинжилсэний үр дүнд «Солонгосын гэр бүлийн соёл Хятад үзэгчид тэр тусмаа бүсгүйчүүдийн сонирхлыг татах гол үндэс болж байна. Солонгос нөхрүүд гэр бүл, тэр тусмаа удам судрынхаа нэр төрийг амь наснаасаа илүү эрхэмлэж, эхнэр хүүхэд нь тэр хэрээр өрхийн тэргүүнийг дээд тэнгэр мэт шүтэж, үр хүүхэд нь эцэг эхээ ачлаж тойлж байгаа нь тэдний сэтгэлд ихээхэн хүрдэг ажээ. Энэ бүхэн угтаа явж явж Күнзийн номлодог гэр бүлийн соёлын тусгал юм шүү дээ.» хэмээн дүгнэсэн байдаг. 
Тэгвэл 《太和精神》 буюу нь хэн хүнд боловч ойлгогддог л доо. 
Ер нь хүчирхэг үндэстнүүд өөрсдийн үндэстний ухамсрыг оновчтой тодорхойлж, түүхээ үнэн магадтай туурвин шүншиглээд хойд үедээ баринтаглан үлдээхийг хичээдэг болохыг цөөнгүй жишээнээс харж болно. Үзэл суртлын хатуу хана хэрмээр хүн төрөлхтөн хоёр тусгаарлагдаж байсан үед бидний дарангуйлагч хэмээн үзэн яддаг байсан нь санамсаргүй хэрэг биш ээ. 
Америкийн эрдэмтэн Вагнер «Солонгос гэр бүлийн соёл» нь хүн төрөлхтний цаашдын хөгжлийг аврах гарц байж болох тухай бичсэн нь бий. Америк настангууд хэдийгээр материаллаг ахуйн тал дээр санаа зовних зүйлгүй боловч цөөнгүй хэсэг нь үр хүүхдийн бүлээн дулаан асрамж хайрыг үгүйлсээр хорвоог орхих гашуун тавилантай учирдагийг бид мэдэх болсон. Түүнчлэн залуусын үйлдэж байгаа гэмт хэргийн тоо жилдээ 18 хувиар өсөж байгаагийн зэрэгцээ ахлах сургууль төгсөгчдийн 75 хувь нь шаардлагын түвшинд хүрч бэлтгэгдэхгүй байгаа зэрэг олон сэтгэл зовоосон асуудлаас улбаалаад тийм дүгнэлт хийсэн болов уу?

Сэтгэгдэл бичих

arrow icon